Jump to content

Банчин Богд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Банчин Богд, Банчин лам эсвэл Банчин эрдэнэ нь Буддын шашны Шар малгайтны урсгал буюу Гэлүгбагийн ёсны их багш, гэгээнтэн, оюун санааны удирдагч юм. Шарын шашин түгэн дэлгэрсэн Төвөд, Монгол, Хятад газар оронд Далай лам, Богд гэгээн, Банчин Богд гэсэн шашны ном эрдэм гүнзгий судалсан гурван хутагт байдгийн нэг нь гэж үздэг. Төвөдийн сэтгэгч Богд Зонхавын үүсгэсэн Бурханы шашны буяны ёсын (шарын шашны) тэргүүн юм.

Банчин Богд нарын жагсаалт
Дүр Зураг Нэр Тодруулалт Залралт Төвөд Төвөд нэр Тайлбар
1 1-р Банчин Богд Хайдавгэлэгбалсан 1385–1438 N/A མཁས་གྲུབ་དགེ་ལེགས་དཔལ་བཟང
2 2-р Банчин Богд Сономчойжиланбо 1438–1505 N/A བསོད་ནམས་ཕྱོགས་ཀྱི་གླང་པོ
3 3-р Банчин Богд Лувсандондов 1505–1568 N/A བློ་བཟང་དོན་གྲུབ
4 4-р Банчин Богд Лувсанчойжилжалцан 1570–1662 1645 1645 བློ་བཟང་ཆོས་ཀྱི་རྒྱལ་མཚན
5 5-р Банчин Богд Лувсан-Иш 1663–1737 1663 1666 བློ་བཟང་ཡེ་ཤེས
6 6-р Банчин Богд Лувсанбалдан-Иш 1738–1780 1738 1741 བློ་བཟང་དཔལ་ལྡན་ཡེ་ཤེས
7 7-р Банчин Богд Балдандамбийням 1782–1853 1782 1784 དཔལ་ལྡན་བསྟན་པའི་ཉི་མ
8 8-р Банчин Богд Дамбийванчиг 1855–1882 1857 1857 བསྟན་པའི་དབང་ཕྱུག
9 9-р Банчин Богд Түвдэнчойжиням 1883–1937 1888 1888 ཐུབ་བསྟན་ཆོས་ཀྱི་ཉི་མ
10 10-р Банчин Богд Лувсанпэрэнллүндүвчойжижалцан 1938–1989 1938 1949 བློ་བཟང་ཕྲིན་ལས་ལྷུན་གྲུབ་ཆོས་ཀྱི་རྒྱལ་མཚན
(11) 11-р Банчин Богд Гэндэнчойжиням 1989 онд төрсөн 1995 N/A དགེ་འདུན་ཆོས་ཀྱི་ཉི་མ Далай лам хүлээн зөвшөөрсөн
(11) 11-р Банчин Богд Чойжижав 1990 онд төрсөн 1995 1995 ཆོས་ཀྱི་རྒྱལ་པོ Хятадын ЗГ тодруулсан
 Commons: Банчин Богд (Панчен лам) – Викимедиа зураг, бичлэг, дууны сан