Барилгын инженерийн салбар
Иргэний барилга байгууламжийн салбар нь инженерийн шинжлэх ухаан бөгөөд зам, гүүр, гүний байгууламж ба усны инженерийн байгууламжийн үйлдвэрлэл, тооцоо, хийцлэл, төлөвлөлт ба концепцийг судална. Мөн хүрээлэмжийн технологийн, жишээлбэл дуу чимээ тусгаарлалт, хорт бодисын судалгаа гэх мэтийг хийдэг.
Энэ салбарын мэргэжил нь инженер буюу иргэний барилга байгууламжийн инженер юм.
Үгийн гарал ба утга
[засварлах | кодоор засварлах]Инженер гэдэг үг нь латины ingenium гэдэг үгнээс гаралтай бөгөөд дундад зууны эхэн үеэс хэрэглэгдэж иржээ. 12 ба 13-р зуунд барилга ба цэргийн тоноглол хийдэг хүмүүсийг инженер хэмээн нэрлэж байлаа. 1716 онд Христиан Вүлф өөрийн бичсэн "математикийн толь бичигтээ" инженер гэж ямар хүний тодорхойлолтыг гэдгийг дурьдсан байдаг. Ёоханн Рүдолф Рэш нь 1735 оны өөрийн дайн, тэнгисийн ба инженерийн толь-доо инженер хүнийг дараах байдлаар тодорхойлжээ: тэрээр газарзүй, геометр, арифметик, механик, зураг, их бууны үндсэн мэдлэгтэй байж, бие даан шийдвэр гаргадаг гэжээ.
Салбарууд
[засварлах | кодоор засварлах]Барилгын инженерийн салбар нь бараг бүх барилгын салбарыг хамардаг. Барилгын инженерүүд нь барилгын бүх салбар барилгын хийцийн хэмжилт, тооцоо хийн төлөвлөнө. Хэрхэн оролцох нь тухайн барилгын төрөл ба зориулалтаас хамаардаг. Ерөнхийд нь доорх байдлаар 3 ангилна:
Барилгын инженер нь өндөр барилгын даацын хийцийн тооцоо ба хэмжээсийг тооцоолно. Хэрэглэж буй барилгын материалаас нь хамааруулан ган, чулуун ба модон хийцтэй барилга гэж ангилдаг. Тэд орон сууц, албан барилгын энгийн хийцээс гадна цамхаг, биеийн тамирын барилга, заал мэт төвөгтэй даацын хийцүүдийг төлөвлөнө.
Барилгын инженер нь техникийн механикийн хууль ба бат бөхийн тооцооллыг үндэслэн багана, хана, давхар хоорондын хучилт, дам нуруу ба хучилтын хавтангийн даацын хийцийг төлөвлөнө. Архитекторууд нь гоо зүйн болон зориулалтын талаас нь төлөвлөн зургаар гүйцэтгэж, барилгын инженерүүдтэй нягт хамтран ажилладаг. Барилгын инженерийн салбарын нэг хэсэг нь гүүрийн байгууламж.
Барилгын талбайн инженер
[засварлах | кодоор засварлах]Барилгын инженерт эдийн засгийн хувьд ашигтайгаар бат бөхийг хангах техникийн шийдэлд хүрэх шаардлага тавигдана. Барилгын инженерүүд байнга архитекторууд ба хот төлөвлөгчидтэй хамтран ажилладаг.
Барилгын инженер нь барилгын явцыг удирдан, цаг хугацааны хувьд хяналт тавина. Мөн барилгын үнэ өртгийг тооцоолно.
Барилгын инженер нь газартай холбоотой ба газар доорх байгууламжуудыг төлөвлөнө. Энэ салбарт хөрсний механик ба ус зайлуулалтын мэдлэг илүүтэй шаардагддаг. Мөн өндөр барилгын суурийн хөрсний хамгаалалтыг тооцно.
Түүнчлэн зайлуулах ба хангамжийн хоолойг солиход шуудуу ухан, ажил дууссаны дараа шаардлагын дагуу булж нягтруулна. Барилгын инженер нь тохирсон аргыг сонгох ба хэрхэн орчины барилгуудыг суултаас хамгаална.
Туннэлийн нурахаас сэргийлсэн хөрсний статикийн тооцоог мөн барилгын инженер хийн ус орохоос хамгаална.
Барилгын инженерийн салбар мөн дараах тусгай салбаруудад хуваагдана:
- Хийцийн инженерийн байгууламж (Барилгын статик, барилгын динамик, ган хийцтэй барилга, өрлөгөн хийцтэй барилга, модон хийцтэй барилга, өндөр барилга, шилэн барилга, газар шорооны байгууламж)
- Ус ба хүрээлэмж (Усны инженерийн байгууламж, усны менежмент, суурьшлын усны менежемент, хогны менежемент, эргийн инженерийн салбар, усны эрчим хүчний барилга, гидромеханик, ган усны байгууламж, гидрологи, далангийн байгууламж, тээврийн усан байгууламж)
- Геотехник
- Зам тээврийн байгууламж
- Барилгын компьютерийн шинжлэх ухаан
- Барилгын материал судлал, барилгын материалын шалгалт, барилгын хими, барилгын физик
- Барилгын менежмент ба superintendent
Цаашилбал барилгын сэргээн засварлалт гэх мэт өөр салбаруудад барилгын инженерүүд ажиллана.
Сургалт
[засварлах | кодоор засварлах]Тавигдах шаардлага
[засварлах | кодоор засварлах]Барилга инженерийн салбар нь байгалийн шинжлэх ухаантай холбоотой ч гэсэн машин техникийн мэдлэг шаарддаг. Уг мэргэжлийн хүмүүст математик ба логик сэтгэлгээ, төвлөрөх чадвар, тэвчээр хатуужил хэрэгтэй. Орчин үед барилгын инженерүүд нь компьютерийн өндөр мэдлэгтэй байх ёстой.
Сургалтын тухай
[засварлах | кодоор засварлах]Их сургууль, техникийн их сургууль ба дээд сургууль нь барилгын инженерийн ангийг санал болгоно. Барилгын инженерийн анги нь электротехник ба механик инженерийн ангийн адил классик инженерийн салбар юм.
Бакалаврын сургалт нь хамгийн багадаа 6 семестер байдаг. Германы их сургуулийн барилгын инженерийн ангид онол талаас нь түлхүү заах ба дээд сургуулиуд нь практикт илүүтэй тулгуурлана.
Төгсөлт
[засварлах | кодоор засварлах]Их дээд сургуулиудад барилгын инженерийн бакалавр, инженерийн магистер, мөн шинжлэх ухааны бакалавр ба шинжлэх ухааны магистер зэрэгтэй төгсөнө.
Техникийн дээд сургууль эсвэл их сургуульд докторын зэрэг хамгаалах боломжтой.
Мэргэжил
[засварлах | кодоор засварлах]Үүрэг
[засварлах | кодоор засварлах]Барилгын инженерт эдийн засгийн хувьд ашигтайгаар бат бөхийг хангах техникийн шийдэлд хүрэх шаардлага тавигдана. Барилгын инженерүүд байнга архитекторууд ба хот төлөвлөгчидтэй хамтран ажилладаг.
Өндөр барилгын салбарт ажилладаг барилгын инженерийг статикч буюу барилгын даацын хийц төлөвлөгч гэнэ. Усны инженерийн байгууламж тооцоологч инженерийг усны байгууламжийн инженер гэнэ. Зам тээврийн байгууламжийн салбарт ажилладаг инженерийг замын инженер гэнэ. Гүний байгууламжийн инженер нь гүний байгууламжийг төлөвлөнө.
Цалин
[засварлах | кодоор засварлах]Герман улсын баруун мужуудад барилгын инженер нь сард дээд сургууль төгссөн бол 2993 евроны цалинтай ба зүүн мужуудад 2670 евроны цалин авдаг байна. Их сургууль төгссөн ХБНГУ-ын барилгын инженер баруун германы мужуудад 3309 еврогоор цалинжих ба зүүнд 2951 евро сард олдог. Баруун ба зүүн муж улсуудын барилгын инженерүүдийн цалин нь 22% хүртэл хэлбэлздэг. Германы барилгын инженерүүд нь ямар нэгэн холбооны гишүүд байх нь элбэг.
Барилгын инженерүүд нь бусад инженерүүдээс хамгийн бага орлоготойд тооцогддог. Эмэгтэй барилгын инженерүүд нь Герман улсад эрэгтэй инженерүүдээс 23% бага орлоготой. Доктор зэрэгтэй барилгын инженерүүд нь бусад инженерүүдээс илүү орлоготой байдаг. Барилгын инженерүүдийн цалин нь ажлын туршлагаас нь хамааран ялгаатай.
Монгол улсад дөнгөж сургууль төгссөн оюутан талбай дээр сард 800.000 төг байдаг. Харин зураг дээр ажиллаж байгаа бол 400.000 төг байдаг. Харин Энержи ресурс ХХК , Алтайн хүдэр ХХК, Оюутолгой ХХК зэрэг томоохон бүтээн байгуулалт дээр ажиллаж буй барилгын инженерийн цалин сард 1.000.000 - 2.500.000 төг байдаг.
Шийтгэл
[засварлах | кодоор засварлах]Барилгын инженер нь хүн ба хүрээлэмжийн өмнө хариуцлага хүлээнэ. Аливаа барилга нь хийцийн ба ашиглалтын хувьд тодорхой шаардлагуудыг хангах ёстой ба хангаагүй тохиолдолд барилга нуран хүн гэмтэх эсвэл үхэх аюултай. Энэ алдааны улмаас барилгын инженер баривчлагдана. Хэрэв барилгын инженерийн буруу гэдэг нь нотлогдвол мөнгөн шийтгэл эсвэл хорих ял оноогдоно.
МЭӨ 18-р зууны үеэс барилгын инженерийг алдаа гаргасан тохиолдолд шиитгэдэг байсан тухайн Кодекс Хаммурапи-д тэмдэглэн үлдээжээ:
"Хэрвээ барилгын инженер нь барилгын хийцийг хангалттай төлөвлөөгүйн улмаас нурж, хүн нас барсан бол тухайн инженерийг алах ялаар шийтгэсүгэй" хэмээжээ.
2008.04.08-д Герман улсын шийтгэлийн хуулийн § 319- т:
"Барилгын төлөвлөлт, удирдлага ба гүйцэтгэх явцад хүлээн зөвшөөрөгдсөн техникийн дүрмүүдийг зөрчин барилга нуран хүний амь насанд аюул учруулсан тохиолдолд 5 жил хүртэл хорих эсвэл мөнгөн шийтгэл оногдуулна" гэжээ.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]- Портал:Архитектур ба барилгын салбар
- Ангилал:Барилгын инженер
- Барилгын салбар, архитектурын хийц, барилга
- Мэргэжлийн төлөвлөлт
- Мэргэжлийн техникч
Нэмж унших
[засварлах | кодоор засварлах]- Ricken, Herbert: Der Bauingenieur, Verl. für Bauwesen, 1994, ISBN 3-345-00266-3
- Hahn, Volker: Der Bauingenieur und seine gesellschaftspolitische Aufgabe, Stiftung Bauwesen, 1996
- Leonhardt, Fritz: Der Bauingenieur und seine Aufgaben, Deutsche Verlags-Anstalt, 1981, ISBN 3-421-02569-X