Батаагийн Даваадорж

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Батаагийн Даваадорж нь Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, Үндэсний бөхийн аймгийн начин цолтой бөх.

Mongolian traditional wrestling ttf.svg Батаагийн Даваадорж
Төрсөн өдөр 1987 оны 5 сарын 17 (1987-05-17)
(одоо 33 настай)
Төрсөн газар Монгол улсын Завхан
аймгийн Цагаанхайрхан сум
Алдар цол
Бөхийн цол Аймгийн начин
Цол ахисан он жил
Аймгийн начин 2011

Амжилт[засварлах | edit source]

Улсын наадмын дэвжээнд[засварлах | edit source]

  • Тулгар төрийн 2220, Их Монгол улсын 805, ардын хувьсгалын 90 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Завхан аймгийн Цагаанчулуут сумын харьяат аймгийн начин Д.Самдансүрэнд өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Ховд аймгийн Манхан сумын харьяат аймгийн начин Б.Отгонцоожоор нэг давж хоёрын даваанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат аймгийн арслан Ц.Нямдоржид өвдөг шороодсон.

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | edit source]

д\д Амжилт Бөхийн тоо
2011 Завхан аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн " Аймгийн начин" цол хүртсэн. 256
2013 Завхан аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн начин цолоо баталж " Нэмэх " чимэг хүртсэн. 256
2014 Завхан аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн начин цолоо баталж чимэг нэмсэн. 256