Батсайханы Дэлгэрсайхан

Батсайханы Дэлгэрсайхан нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат, Үндэсний бөхийн улсын начин цолтой бөх.

Барилдааны амжилт[засварлах | кодоор засварлах]

Улсын наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

1.Шөвгөрсөн амжилт

Он Амжилт Бөхийн тоо
2016 АХ-ын 95 жилийн ойн баяр наадамд улсын начин Э.Дашаар дөрөв, улсын харцага Б.Одгэрэлээр тав давж шөвгөрөн "Монгол улсын начин" цолыг хүртсэн. 1024

2. Дөрөв давсан амжилт

Он Амжилт Бөхийн тоо
2011 АХ-ын 90 жилийн ойн баяр наадамд улсын өсөх идэр начин Ш.Уламбаяраар дөрөв давж, тавын даваанд улсын өсөх идэр начин Г.Эрхэмбаярт өвдөг шороодсон. 1024
2015 АХ-ын 94 жилийн ойн баяр наадамд улсын харцага А.Цацабширээр дөрөв давж, тавын даваанд улсын арслан П.Бүрэнтөгсөд өвдөг шороодсон. 512

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

Он Амжилт Бөхийн тоо
2006 Сэлэнгэ аймгийн баяр наадамд залуу бөх Б.Золбаярт өвдөг шороодон үзүүрлэж "Аймгийн заан" цол хүртсэн 128
2008 Сэлэнгэ аймгийн баяр наадамд аймгийн арслан Н.Ганзоригоор долоо давж түрүүлэн "Аймгийн арслан" цол хүртсэн. 256
2011 Сэлэнгэ аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. 256