Батын Гоош

Батын Гоош (1934 - 2009 оны 6 сарын 7) нь Монгол Улсын төрийн шагналт, Ардын Эмч юм.

Тэрээр 1934 онд Улаанбаатар хотод төржээ. Түүнийг эх барьж авсан орос эмч Гоша гэсэн нэр өгсөн нь сунжран Гоош болжээ.

1957 онд Монгол Улсын Их Сургуулийн Анагаах Ухааны факультетыг хүний их эмч мэргэжлээр төгссөн. 1957-1960 онд Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчээр ажиллаж байгаад 1960 оноос хойш Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуульд мэс заслын тэнхимийн багшаас эрхлэгч, хүрээлэнгийн захирал, клиникийн удирдагч, зөвлөх багш хүртэл ажил хийж байв.

Б. Гоош 1971 онд Спленопортографийн клиникийн ач холбогдол сэдвээр анагаах ухааны доктор, 1989 онд Хүндэрсэн ба хавсарсан бэтгийн оношлогоо, эмчилгээ сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. 1990 онд Элэг цөсний өвчнийг оношилж, мэс заслаар эмчлэх асуудлыг хам шийдсэн нь бүтээлээрээ Монгол Улсын Төрийн шагнал хүртжээ.

Тэрээр 2009 оны 6 сарын 7-нд нас барсан.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]