Jump to content

Баянбалын Тэгшээ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Баянбалын Тэгшээ
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилцэргийн зүтгэлтэн, хилчин

Баянбалын Тэгшээ - БНМАУ-ын Улсын баатар, хилчин.

  • Баянбалын Тэгшээ 1926 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. 1946 онд цэрэгт татагдан Ховдын хилийн отрядод алба хааж эхэлсэн. Тухайн үед Хасагийн дээрэмчид улсын хил зөрчих нь ихэссэн ба цагийн байдал нэн хурцадсан тул олон удаагийн тулгаралт, байлдаанд тэрээр оролцож тагнуулын үүрэг даалгаврыг удаа дараа сайн гүйцэтгэж амьд хэл олзолж байсан байна.
  • 1948 онд ахлах дэслэгч Г.Хаянхярваагийн удирдлаганд арвуул Бүдүүнхаргайтад хилийн манаанд гарч байхдаа Гоминданы цэргийн миномёт, хүнд хөнгөн пулемётоор зэвсэглэсэн 130 гаруй хүнтэй давуу хүчний эсрэг алтан амиа өргөжээ. Б.Тэгшээ тасгийн дарга Б.Гиваан, туслах наводчик Л.Даваадорж хамт хойт өндөрлөгт хориглон дайсанд хохирол учруулсан ч, газрын бартаа хүний олон, зэвсгийн хүчний давуугаар дайсан хилчдийг бүслэн амьдаар нь барихаар дайрахад нь эцсийн мөчид гранатаа тэслэн хамт амь үрэгджээ. Түүний баруун хөл нь миномётын суманд өртөн тасарч, яс нь ёрдойн гарч газар зурагдсаар мөлийж чөмгөнд нь шороо чулуу чихэгдсэн, 15х15м газар цусаа гоожуулан тулалдсан байдалтай, пулемётын сум нь дууссан тул буугаа хад саван эвдээд амь үрэгдсэн байжээ.
  • БНМАУ-ын Улсын баатар - УБХТ-ийн 1949 оны 6-р хурлын тогтоолоор нэхэн олгож төрсөн нутагт нь хөшөөг нь босгожээ.
  • Хилийн цэргийн 65 жилийн ойг тохиолдуулан Засгийн газрын 1998 оны 169-р тогтоолоор хилийн 0130-р ангийн ...-р заставыг түүний нэрэмжит болгожээ.


Stub icon

Энэ хүний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.