Jump to content

Баярхүүгийн Бат-Өлзий

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Баярхүүгийн Бат-Өлзий
Хувийн мэдээлэл
Төрсөн огноо1992 оны 6 сарын 8 (1992-06-08) (33 настай)
Алдар цол
Бөхийн цолУлсын заан
Улсын заан2022
Улсын харцага2016
Аймгийн арслан2014
Аймгийн харцага2013
Улсын наадмын барилдааны амжилт
Шөвгөрсөн4 (2016, 2019, 2022, 2025)
Шинэчлэгдсэн огноо: 2025-07-12

Баярхүүгийн Бат-Өлзий нь Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, үндэсний бөхийн улсын заан цолтой бөх. 1992 оны 6 сарын 8 -нд төрсөн. 2022 он Улсын наадамд 7 давж Улсын заан цол хүртсэн. Тэрээр Монгол бөхийн өргөөний барилдаанд 32 удаа түрүүлээд байна.[1]

Аймаг, Цэргийн наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]

2013 оны Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Цэргийн начин" цол хүртсэн. Тухайн жилээ Ховд аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн "Аймгийн харцага" цол хүртсэн.

2014 оны Ховд аймгийн баяр наадамд аймгийн харцага Б.Тайванд өвдөг шороодон үзүүрлэж "Аймгийн заан" цол хүртсэн. Мөн тус жилээ Орхон аймгийн баяр наадамд аймгийн заан Д.Бадамгараваар найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн.

2016 Бүх цэргийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн чимэг нэмсэн.

Улсын наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]

2016 оны АХ-ын 95 жилийн ойн баяр наадамд улсын начин Л.Нямсүрэнгээр дөрөв, улсын начин Б.Амарзаяагаар тав, аймгийн арслан Д.Анараар зургаа даван шөвгөрч "Монгол улсын харцага" цол хүртсэн.

2019 оны АХ-ын 98 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Б.Отгонбаатараар дөрөв, аймгийн арслан Б.Бат-Амгалангаар тав даван шөвгөрч чимэг нэмсэн.

2022 оны АХ-ын 100, 101 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Ч.Эрдэнэсайханаар дөрөв, улсын начин Б.Ганхуягаар тав, аймгийн заан Э.Энх-Амгалангаар зургаа, улсын харцага Н.Золбоогоор долоо давж " Монгол улсын заан " цолыг хүртсэн.

2023 оны АХ-ын 102 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Э.Мөнхжаргалаар дөрөв давж тавын даваанд аймгийн хурц арслан Э.Ууганбаярт өвдөг шороодсон.

2024 оны АХ-ын 103 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнээр дөрөв давж тавын даваанд аймгийн хурц арслан М.Амарсанаад өвдөг шороодсон.

2025 оны АХ-ын 104 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Ц.Төмөрцоожоор дөрөв, аймгийн хурц арслан Б.Очирхүүгээр тав, улсын начин Л.Энхсаруулаар зургаа давж "Үнэн зоригт" чимэг нэмсэн.

Үндэсний бөхийн амжилт

[засварлах | кодоор засварлах]
Баярхүүгийн Бат-Өлзий[2]
Жил Түвшин Бөхийн тоо Цол Давсан тоо Авсан цол/чимэг Тэмдэглэл
2025 Улс 512 Улсын Заан 6 Үнэн Зоригт
2024 Улс 512 Улсын Заан 4
2023 Улс 512 Улсын Заан 4
2022 Улс 1024 Улсын Харцага 7 Улсын Заан
2021 Цуцлагдсан Улсын Харцага Ковидоос болж тэмцээн цуцлагдсан.
2020 Улс 512 Улсын Харцага 3
2019 Улс 512 Улсын Харцага 5 Өсөх Идэр
2018 Улс 512 Улсын Харцага 4
2017 Улс 512 Улсын Харцага 3
2016 Улс 1024 Аймгийн Арслан 6 Улсын Харцага


Улсын Наадмын Түрүү Улсын Наадмын Шөвөг Аймаг/Сумын Наадам Цол ахисан
  1. ""Бөхийн өргөөн"-д хамгийн олон түрүүлсэн Монгол улсын ЗААН цолтнууд". 2023-10-23.
  2. "Баярхүүгийн Бат-Өлзийгийн амжилт". Дэвжээ.мн - Үндэсний бөхийн мэдээллийн сан.