Jump to content

Бидэрт сархиаг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бидэрт сархиаг

Биологийн ангилал
Аймаг: Мөөг
Division: Basidiomycota
Баг: Russulales
Овог: Russulaceae
Төрөл: Lactarius
Зүйл: L. torminosus
Латин нэр
Lactarius torminosus
(Schaeff.) Gray

Бидэрт сархиаг, Lactarius torminosus, нь Lactarius төрлийн томхон мөөг юм.

Малгай: Голчоороо 5—13см. ягаан, улаавтар ягаан өнгөтэй. голдоо гүн биш хонхортой. хунисан ирмэгтэй, хилэнлэг гадаргуутай, хөгшрөх үед цагираг нь улайдаг.

Салбан: Цайвар шаргал, эсвэл цагаан, улбар шар өнгөтэй, шилбээ дагаж доошоо нийлж ургасан байна.

Шилбэ: Хөндий, цайвар юмуу улбар шар өнгөтэй.

Махлаг эд: Нягт, цагаан, эсвэл ягаавтар. давирхайрхуу үнэртэй, гашуун амттай, огтолж үзэхэд цайвар ягаан шүүс ялгарна.

Ургах газар: Хусан ой, навчит ой, холимог ойд ургана.


Финланд, Орост болон Хойд Европын орнуудад сайтар чанаж болгох, даршлах зэргээр иддэг. Норвегид хуураад кофенд хийж хэрэглэдэг байна.