Боб Марли

Боб Марли, 1980 оны 5 сарын 11-нд Цюрихийн Халленштадионд

Боб Марли (* 1945 оны 2 сарын 6 Найн-Майлс; † 1981 оны 5 сарын 11 Майами) Ямайкийн сайнт Анн Паниш дахь Найн-Майлс (9 бээр) хэмээх жижигхэн тосгонд Нэста Робэрт Марли нэрээр төржээ. Ямайкийн иргэний бүртгэл мэдээллийн төвийнхөн түүний нэрийг хооронд нь сольчихжээ.

Хувийн амьдрал гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Түүний аав Норвал Синклаер Марли нь (1885-1955) Английн Ливэрпүл хотод амьдардаг байсан цагаан арьст Ямайк хүн байв. Норвал 18 настай хар арьст Ямайк охинтой гэрлэх үедээ усан цэргийн ахмад, офицер хүн байлаа. Норвал эхнэр хүүхэддээ санхүүгийн туслалцааг үзүүлдэг байсан боловч тэрээр ихэнхдээ аянд явчихдаг байсан болхоор тэдэнтэйгээ хааяа л уулздаг байв. 1955 онд Марлиг 10 настай байхад түүний эцэг зүрхний шигдээсээр 70 насандаа өөд болов. Марли залуу насандаа мухраар арьс өнгөнөөсөө болж их зовлон үзсэн байна. Яагаад гэвэл тэрний бие махбод эрлийз байсан. Тэр амьдралынхаа туршид өөрийн арьсны өнгөнийхөө талаарх асуудалтай тулгарсан байна. Тэр үүнийхээ тухай: "Би тэр мухар сүсэгт итгэдэггүй. Манай аав цагаан, ээж хар хүн байсан. Тэд намайг хагас явцуу гэх мэтээр дууддаг байсан. Би хэний ч талд ордоггүй. Би хар хүний талд ордоггүй бас цагаан хүний талд ч ордоггүй. Намайг хар цагааны дундаас гаргаж намайг бүтээсэн бурханы талд байдаг" гэж тэр хэлсэн юм.

Марли болон түүний ээж Норвалыг үхсэний дараа Кингстоны Трэнчтаун ядуусын хороолол руу нүүжээ. Тэр атмануудын дарангуйлал, арьсны үзэл, мөн өөрийн жижиг биенээс болж өөрийгөө хамгаалж сурах шаардлага гарсан юм. Өөрийнхөө хүч чадлын үр дүнд тэр нэр хүндтэй болж чаджээ. Түүнийг Буляа харанга (Tuff Gong) гэж хочлох болов. Марли Нэвиллэ "Банни" Ливингстонтой нийлэх болж тэд хамтдаа хөгжим тоглодог болов. 14 насандаа тэр сургуулиа орхиж орон нутгын гагнуурчны газар дагалдангаар ажиллаж эхэлжээ. Чөлөөт цагаараа Ливингстон тэр хоёр орон нутгийн сүсэгтэн дуучин болох Жое Хиггстэй хамтран дуу хийдэг байжээ. Маш ихээр шахалдсан хурал цуглааны үеэр Хиггс болон Ливингстон нар хөгжмийн нэрд гарах ижил зорилготой Питтр Макинтоштой Марлиг танилцуулжээ (сүүлд түүнийг Питтр Тош нэрээр мэдэх болсон).

One Love - Bob Marley - 1962 онд Марли орон нутгын Продюсер Лэслие Конгтой хамтран өөрийн анхны 2 сингл болох "Judge Not", "One Cup of Coffee" дуунуудаа бичүүлжээ. Энэ дуунууд Беверли хаягаар Боббы Мартелл гэсэн нууц нэрний доор цацагдаж бага ч болов анхаарлыг өөртөө хандуулж чаджээ. Энэ дуунууд сүүлд Марлиг нас барсны дараах цуглуулгаас олдож цацагдаж эхэлжээ.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Боб Марли – Викимедиа дуу дүрсний сан