Jump to content

Боб Самуэлсон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Боб Самуэлсон
Волейбол
Төлөөлдөг улс:  Америкийн Нэгдсэн Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Роберт Льюис Самуэлсон
Төрсөн огноо 1966 оны 7 сарын 30 (1966-07-30) (58 настай)
Төрсөн газар Нью-Йорк, Порт Жефферсон
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл медаль – гуравдугаар байр Барселона 1992 Эрэгтэй баг

Роберт "Боб" Льюис Самуэлсон (Англи: Robert "Bob" Lewis Samuelson, 1966 оны 7 сарын 30-нд төрсөн) нь Америкийн Нэгдсэн Улсын волейболчин, 1992 оны зуны олимпын хүрэл медальтай тамирчин юм.

Тэрээр тус олимпод оролцсон Америкийн эрэгтэй волейболчид зохион байгуулах хорооны шийдвэрийг эсэргүүцэн бүгд үсээ хусуулан талбайд гарсан дуулианы эхлэлийг тарьсан түүхтэй. Хэсгийн тоглолтод Японы багтай тоглож байх үед шар хуудас аль хэдийн хүртээд байсан түүнд шүүгч анзааргагүйгээсээ болж, улаан хуудас биш дахин шар хуудас өргөсөн аж. Дүрэм ёсоор бол улаан хуудас өргөөд, өрсөлдөгч багт нь 1 оноо өгөх ёстой байлаа. Ийнхүү тоглолт үргэлжлэн, АНУ-ын баг "ялсан" боловч тоглолтын дараа зохион байгуулах хорооныхон шүүгчийн шийдвэрийг өөрчлөн, дүрмийн дагуу Японы багт ялалт өгчээ. Үүнийг эсэргүүцсэн АНУ-ын шигшээ багийнхан дараагийн тоглолтоо хийхдээ бүгд халзан толгойтой талбайд гарч байв. Гэхдээ тэд тус олимпоос хүрэл медаль хүртсэн юм.