Jump to content

Болдбаатарын Алтанжаргал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Болдбаатарын Алтанжаргал (1983 онд Төв аймгийн төв Зуунмод хотод төрсөн)- Соёлын тэргүүний ажилтан ардын дуу дуулаач.

Аялгуу тансаг ардын дуунуудаа цээл тунгалаг хоолойгоороо уянгалуулан дуулж, Монгол түмнийхээ хүндлэлийг нь хүлээж "Ардын дууны ханхүү" гэгдэж байгаа дуучин юм.

Б.Алтанжаргал Б.Алтанжаргал эхээс зургуулаа айлын гурав дахь хүүхэд аж. Аав, ээж нь Төв аймгийн уугуул, хоёулаа аймгийнхаа урчуудын эвлэлд ажилладаг байж.

Зуунмод хотын Хүмүүн цогцолбор сургуульд 1991-2001 суралцаж төгссөн байна. Багаасаа хурдан морь унадаг, их сайхан гийнгоолдог хүүхэд байсныг эх нь анзаарч хүүгээ хөтлөөд л уралдаан тэмцээнд оролцуулаад явдаг байжээ. Өвөө нь Төв аймгийн Алтанбулаг сумаас төрсөн алдарт уяач юм байна. Уяач өвөө нь Б.Алтанжаргалыг зургаан наснаас нь л хурдны морь унуулах болж. Морин дэл дээр гийнгоо хадааж өссөн нь амьсгаа задлах маш том дасгал байсан болов уу гэж байна.

  • 1991-2001 онд Төв аймгийн Зуунмод хотын Хүмүүн цогцолбор сургуульд суралцан төгссөн.
  • 2001 онд СУИС-ийн Уртын дуу дуулачдын ангид элсэн, Монгол улсын гавьяат багш Ц.Дэлгэрт шавь орсон байна.
  • 2006 онд дээд сургуулиа төгсөөд гадаадад морин циркийн жүжигчинээс өгсүүлээд олон янзын ажил хийж яваад 2012 онд уран бүтээлчийн замналаа үргэлжлүүлэхээр шийдсэн байна.

2012 онд анхны уран бүтээл болох Ардын "Дүүриймаа" дууг сэргээн дуулж олон түмний сэтгэлийг сэргээжээ. "Идэр жинчин", "Төгөлдөр 6 Маа", "Дөмөн" зэрэг ардын болон уртын дууны бие даасан цомог гаргаж, олон арван клип хийжээ. Эдүгээ уран бүтээл туурвихын сацуу "Багануур" ХХК-нд экскваторчин хийдэг байна.

2018 оны 1 сарын 2-нд “Дөмөн хонгор аялгуу” хэмээх уран бүтээлийн анхны тоглолтоо "Корпорэйт" концертын танхимд хийсэн байна.

2022 оны 11 сарын 12-нд "Үлэмж төгөлдөр" тоглолтоо "UB palace"-д хийсэн.

2022 оны 1 сарын 28-нд усан бар жил гарахын өмнө Б.Алтанжаргалыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байна.

2012 онд гэргий Тунгалагтай анх танилцсан, тэрээр мөн л Багануурын уурхайд ажилладаг ажээ. Охин А.Сэрчмаа нь 2019 оны намар сургуульд орсон. Аавынхаа бүх дууг цээжээр мэддэг охин гэнэ.

Дуучин Б.Алтанжаргал “Сүнжидмаа” дууг дуулж, дүрсжүүлжээ