Jump to content

Бортал тойрог

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бортал холбоосыг дарж адил нэрт зүйлсээс ялган таниарай.
Шинжаан дахь Бортал тойрог (шар)
Нутгийн хуваарь (хүснэгтийн дугаараар)
Эв нуур

БНХАУ-ын Шинжаан - Уйгурын ӨЗО-ы харьяанд Монгол үндэстэн өөртөө засах Бортал тойрог (аль эсвэл Бортал жуу; ᠪᠣᠷᠣᠲᠠᠯ᠎ᠠ ᠵᠧᠦ - боротал-а жвү) гэх нутаг бий. Хятадаар 博尔塔拉蒙古自治州 bóěrtǎlā měnggǔ zìzhìzhōu (уйгураар بۆرتالا موڭغۇل ئاپتونوم ئوبلاستى‎ börtala mongghul aptonom oblasti; оросоор Боро-Тала-Монгольский автономный округ; англиар Bortala Mongol Autonomous Prefecture) хэмээх бүтэн нэрийг Хятадын монгол хэлтэн Борталын монгол үндэстний өөртөө засах жуу гэж дууддаг. 24,934 км² Бортал нутагт 2007 онд хятад голдуу 472,918 хүн оршин сууж байлаа. Өрнө захаараа Казахстан улстай 385 км зурвасаар хиллэдэг бол бусад талаараа улсынхаа Тарвагатай, Или хоёр тойрогтой хаяа залгадаг. Эв, Сайрам гэх хоёр сайхан нууртай.

Засаг захиргааны хуваарь

[засварлах | кодоор засварлах]
# Нэр латин хятад латин уйгур Хүн ам (2003)
1 Бортал хот Bólè Shì Börtala Shehiri 250,000
2 Жин шянь Jīnghé Xiàn Jing Nahiyisi 130,000
3 Рашаан шянь Wēnquán Xiàn Arishang Nahiyisi 70,000
2000 оны тооллогоорх хүн амын тоо
Ард түмэнХүний тооЭзлэх хувь
Хятад үндэстэн284,91567.2%
Уйгур үндэстэн53,14512.5%
Казах үндэстэн38,7449.1%
Монгол үндэстэн23,9275.6%
Хотон үндэстэн19,0534.5%
бус ард түмэн4,2561.0%
Бүгд424,040100.0%

Хятад улсад Монгол угсаатныг 蒙古族 ( Ménggǔ zú, Хятадад монголоор Монгол үндэстэн) гэж бүртгэдэг. Тиймээс эндхийн Монголчуудыг нутгаар нь Борталын Монголчууд гэж ялган танина. Уг нь Ойрад голдуу, тэр тусмаа 1770-аад онд Ижил мөрнөөс ирсэн Торгууд, цөөн хувь нь 1760-аад оны үед харуулын албанд ирсэн Цахаруудын үр хойчис юмсанжээ.