Jump to content

Борхүүгийн Амархүү

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Борхүүгийн Амархүү
Төрсөн он1987/7/1
Төрсөн газарМонгол Улсын Булган аймаг
Яс үндэсМонгол үндэстэн
Улсын иргэнМонгол
Ажил үйлдуучин, жүжигчин,
Дуулдаг хэлорос хэл, монгол хэл
Урсгалпоп, R&B
Танил үе2007 он — одоо
ХамтлагПремьер-министр
Алдар цол
Төр нийгмийн шан
Буриад улсын гавъяат жүжигчин

Борхүүгийн Амархүү (Булган аймагт 1988 оны 7-р сарын 1-нд төрсөн)— Оросын «Народный артист-3» (2006) дууны тэмцээний ялагч, «Премьер-министр» хамтлагийн гишүүн, жүжигчин, «Universe best songs» (2012-2013) тэмцээний шүүгч Орос болон Монгол улсын дуучин, монгол хүн.

Циркийн жүжигчин Борхүүгийн хүү болж мэндэлсэн. Дунд сургуулийн 2-р ангид байхдаа 1996 онд Оросын Буриад руу эцэг нь цирк байгуулахад оролцохоор явахад нь цуг явжээ.

Дуучин Б.Амархүү 2019 оны 9-р сарын 19-20-нд шилжих шөнө зочид буудлын гадаа хар тамхи хэрэглэж байгаад цагдаад саатуулагдсан. Улмаар Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019.10.29-нд дуучин Б.Амархүүг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. 2021 оны 3-р сарын 2-нд суллагдсан.

Stub icon

Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ Монгол үндэстэнд хамаарах энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.