Jump to content

Бриджстоун

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бриджстоун корпораци
株式会社ブリヂストン
Бриджстоун Corporation
Хууль эрх зүйн хэлбэрХувьцаат компани
Аж үйлдвэрийн салбарАвто болон ачааны машины эд анги
Үүсгэн байгуулагдсан1931 оны 3 сарын 1 Японы Күрүмэ хот
Үүсгэн байгуулагчИшибаши Шожиро
Төв байрЯпон, Токио, Кёобаши
Үйл ажиллагааны бүсДэлхий даяар
БүтээгдэхүүнАвтомашины дугуй, дагалдах жижиг хэрэгслүүд
Орлого $26.1 тэрбум (2011)
Үйл ажиллагааны орлого $1.8 тэрбум (2011)
Цэвэр орлого $29,4 тэрбум (2011)
Нийт хөрөнгө $11,3 тэрбум (2011)
Нийт хувьцааны мөнгөн дүн $1 тэрбум (2011)
Ажилчид139,822
Цахим хуудасwww.bridgestone.com www.bridgestonetire.com www.tavanbogd.mn www.tavanbogdllc.mn www.tavanbogdllc.mn www.bridgestone.motors.mn

Бриджстоун' корпорацийг (株式会社ブリヂストンKabushiki-gaisha Burijisuton) (TYO: 5108, OTC Pink: BRDCY) Ишибаши Шожиро (石橋正二郎 Ishibashi Shōjirō) 1931 онд Японы Фүкүокагийн Күрүмэд үүсгэн байгуулсан ба өдгөө олон улсад авто болон ачааны машины сэлбэг үйлдвэрлэгч юм. Бриджстоун гэдэг нэр нь Японоор “Чулуун гүүр” гэсэн утгатай Ишибаши гэдэг үгийн дуурайлган буулгасан орчуулга, хөрвүүлэлт юм. Бриджстоун группын харъяанд байдаг бүтээгдэхүүний байгууламжийн тоо нь 2005 оны сүүл гэхэд нийт 24 оронд 141 байна. Монголд албан ёсоор Таван Богд ХХК импортолж оруулж ирдэг.

Үүсэн байгуулагдсан нь

[засварлах | кодоор засварлах]
Токио дахь төв оффис

Бриджстоун-ий хамгийн анхны дугуйг 1930 оны 4 сарын 9-нд “Таби” Socks Tire алба үйлдвэрлэсэн. Сүүлд, 1931 оны 3 сарын 1-нд үүсгэн байгуулагч Шожиро Ишибаши “Таби” Socks Tire албыг тусд нь гаргаж Бриджстоун Tire компанийг Фүкүока мужийн Күрүмэ хотод байгуулсан. “Бриджстоун” нь үүсгэн байгуулагч Ишибаши Шожирогийн (Иши = Чулуу, Баши = Гүүр) нэрээр нэрлэгдсэн юм.

Дээр дурьдсан Европын болон Америкийн технелогиос бие дааснаар зөвхөн Японы дугуй үйлдвэрлэлийн технелогид анхаарлаа хандуулсан юм. Салан тусгаарласан компани нь эхэн үедээ бүтээгдэхүүний борлуулалт болон технелогийн тал дээр олон олон хүндрэлүүдтэй тулгарч байсан юм. Эцэст нь чанар болон үйлдвэрлэлийн процесс дахь бүтээгдэхүүн хөгжүүлэлт амжилтад хүрч дотоод төдийгүй гадаад зах зээлд бизнесийн цар хүрээг хурдацтай тэлэхэд нөлөөлсөн юм.

Дэлхийн хоёрдугаар дайны дараах үеийн бэрхшээл

[засварлах | кодоор засварлах]

Бүх Японд дайны үеийн хууль дүрмийг мөрдөж байсан бөгөөд дугуйг ч бас эдгээр хууль дүрэм, эрх зүйн хүрээнд үйлдвэрлэж байсан. Үүний үр дүнд компанийн бараг бүх бүтээгдэхүүнийг цэргийн хүчний хэрэгцээг хангахад хэрэглэж байв. Зэвсэгт мөргөлдөөн 1945 онд эцэслэсэн боловч дайны уршгаар компани дампуурахын ирмэг дээр байлаа. Агаарын бөмбөгдөлтөд Токио дахь удирдах байр сүйрч, хилийн чанад дахь бүх хөрөнгө нь сүйрчээ. Азаар Күрүмэ болон Ёкохама дахь үйлдвэрүүд эвдрэлгүй үлдсэн ба дайн дуусахад үйлдвэрлэлээ хурдан сэргээх боломж олгосон юм. Үүний дараачаар 46 өдөр үргэлжилсэн үйлдвэрчний эвлэлийн бослогыг ажралгүй компанийг улам хүчирхэгжсэн.

Дэлхийн 2-р дайны дараа Бриджстоун мотоцикл үйлдвэрлэж эхэлсэн боловч гол орлого нь өрсөлдөгч мотоцикл үйлдвэрлэгчид болох Хонда, Сүзүки болон Ямахад дугуй нийлүүлэлтээс орж ирж байсан ба удалгүй мотоциклийн үйлдвэрлэлээ зогсоосон байна.

Технологийн дэвшил

[засварлах | кодоор засварлах]
Дугуйны хөндлөн зүсэлт

1951 онд Бриджстоун анх удаа Японд троссон утастай дугуй зарж эхэлсэн компани болсон бөгөөд бүтээгдэхүүн хийх тоног төхөөрөмжүүдийг орчин үежүүлэх төслийг эхлүүлсэн. Тухайн жилдээ Токиогийн Киобашид Бриджстоун-ий музейтэй барилгаа нээсэн. 1953 онд борлуулалт 575 сая долларийг давж Бриджстоун Японы дугуй үйлдвэрлэлийн хамгийн шилдэг нь болсон ба Күрүмэд компани үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойг тэмдэглэх баярын арга хэмжээг зохион байгуулав.

1959 онд нийлэг эдээр хийсэн дугуйг борлуулалж эхэлсэн ба хурдацтай өсч буй автомашин үйлдвэрлэлийн зах зээлтэй хөл нийлүүлэхээр Токиод шинэ үйлдвэр барих ажлыг эхлүүлж, энэ нь хожим 1960 онд нээлтээ хийсэн.

Цацраг тростой дугуй болон гадаад зах зээлийн тэлэлт

[засварлах | кодоор засварлах]

1961 онд компани нь хөрөнгийн биржэд бүртгүүлж хувьцаа гаргасан бөгөөд удирдлагын системийн өөрчлөлт хийж, Ишибаши Шожиро ТУЗ-ийн дарга болж, Ишибаши Каничиро Ерөнхийлөгч болсон. Удирдлагын тогтолцооны шинэчлэлийн шилжилтийн ажлын хүрээнд бүхэл чанарын хяналтын ажиллагааг агуулсан Эдвардс Демингийн хүндэтгэлд зориулсан Дэмингийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, 1968 онд нэр хүндтэй Дэмингийн шагналаар шагнуулсан. Технологийн төв барилгыг нэмэлтээр Токиогийн үйлдвэрт 1962 онд байгуулсан бөгөөд тэндээ системтэй судалгаа шинжилгээ, хөгжүүлэлт хийж эхэлсэн. Бүтээгдэхүүний хувьд 1967 онд RD10 гэсэн олон давхрагатай дугуйг зарж эхэлсэн.

Дайны дараа хамгийн анхны хилийн чанад дахь үйлдвэрээ Сингапурт 1965 онд нээсэн бөгөөд 1969 онд Тайландад мөн үйлдвэрлэлээ эхлүүлсэн. 1960-аад онууд нь гадаад улсуудад өөрийн салбараа нээх эрин үе байсан ба Бриджстоун-ий АНУ дахь төлөөлөх салбар болон Бриджстоун Америкийг 1967 онд байгуулсан.

Анхны газрын тосны хямралаас үүдэлтэй Япон улсын эдийн засгийн зогсонги байдлийн эхэнд компани олон давхаргат дугуй үйлдвэрлэлийн технологио хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байсан ба дотоодын үйлдвэрүүдээ бүтээн байгуулж ашиглалтанд оруулж байлаа. Супер Филлер Радиалыг 1978 онд зах зээл дээр байршуулж 1979 онд Италийн хүч гэсэн үгнээс гаралтай Потенза хэмээх өндөр чанартай радиал дугуйгаа танилцуулсан юм.

Энэ үед компани гадаад зах зээл дээр өргөжих ажлаа идэвхтэй явуулж байлаа. 1976 онд Иран, Индонезид үйлдвэрлэлээ эхлүүлэхийн хажуугаар Тайваний дугуй үйлдвэрлэгчид хөрөнгө оруулалт хийж, дугуйны үйлдвэр худалдан авж, 1980 онд Австралид олон нэр төрлийн бүтээгдхүүний үйлдвэрээ нээсэн байна. Үүсгэн байгуулагч Ишибаши Шожиро 1976 оны 9 сарын 11-ний өдөр таалал төгсчээ.

1980 оны 3 сарын 1-нд компани 50 жилийн ойгоо тэмдэглэжэээ. Мөн үед резинэн бүтээгдэхүүний дэлхийн шилдэг гурван үйлдвэрлэгчдийн нэг болох зорилготойгоор гадаад зах зээлийг өргөжилтийг дэмжих дотоод баазуудаа хүчитгэх ажиллагаануудыг эхлүүлсэн. Шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн байгууламжууд Америкийг Нэгдсэн Улс, Хятад, Польш, Энэтхэг, Тайланд болон бусад орнуудад байгуулагдлаа. 1984 онд компани Бриджстоун Tyre нэрээ Bridegstone Corporation болгож өөрчилсөн байна.

Firestone-ийг худалдан авсан нь

[засварлах | кодоор засварлах]

1988 онд Бриджстоун компани Firestone Tire and Rubber Company-ийг худалдан авсан. Худалдан авсныхаа дараа Firestone-ийг дахин хөл дээр нь босгохын тулд санхүүгийн болон боловсон хүчний ихээхэн нөөцийг байршуулж, Бриджстоун 1992 онд BFE (Бриджстоун Firestone Europe), 1993 онд BFS (Бриджстоун Firestone USA) байгуулж жил болгон ихээхэн ашигтай ажиллах боломж бүрдсэн юм. Firestone Tire and Rubber компани болон Бриджстоун Tire компаниуд 1990 онд нэгдэж "Бриджстоун Firestone North American Holdings Ltd" компани болов. Бриджстоун корпорацийн хойд Америк дахь охин компанийг одоо Бриджстоун Америк гэдэг. Дугуйны албыг нь Бриджстоун Americas Tire Operations ХХК гэдэг байна.

УБ-ын Бриджстоун төв

Бриджстоун Монголд

[засварлах | кодоор засварлах]

“Таван Богд” ХХК нь Бриджстоун дугуйг Монголд 2002 оноос оруулж ирж байна.

Бриджстоун дэлхий дахинд

[засварлах | кодоор засварлах]

Бриджстоун нь дэлхийн олон оронд өөрийн гол үйлдвэрүүдтэй. 2011 оны 4 сарын 1-ны байдлаар Бриджстоун дэлхий дахинд 47 дугуйны үйлдвэр, 29 дугуйтай холбогдолтой бүтээгдэхүүний үйлдвэр, 19 түүхий эдийн үйлдвэр, 89 төрөлжүүлсэн бүтээгдэхүүний үйлдвэр, 4 техникийн төв, 11 туршилтын талбайтай байна. Зарим гол томоохон үйлдвэрүүд нь дараах газруудад байрлаж байна:

Европ Америк Ази/Номхон далайн бүс Дундад Ази/Африк
Бельги Аргентин Австрали ӨАБУ
Франц Бразил Хятад
Унгар Канад Энэтхэг
Итали Коста Рика Индонез
Польш Мексик Япон
Испани Америк Тайван
Турк Венесуэл Тайланд
Вьетнам

Бриджстоун Австрали 1939 онд SA Резиний үйлдвэрээр ажлаа эхэлж байсан. 1980 онд Бриджстоун нь Uniroyal Tire компаниар удирдуулж байсан Австралийн үйлдвэрийн удирдлагыг авсан. Бриджстоун Австрали нь Өмнөд Австралийн Салисбүрид томоохон дугуйны үйлдвэртэй (энэ үйлдвэр нь хожим 2011 оны 4 сард хаагдсан) байсан. Бриджстоун нь Австралийн бүх мужуудад оффистой бөгөөд орон даяар нэлээд тооны борлуулалтын цэгүүдтэй. Бриджстоун Австрали BANDAG бүрээсний үйлдвэр болон Австрали дахь бизнесийг худалдан авсан. Bandag Manufacturing Pty Limited компани нь Австрали, Шинэ Зиланд, Фижи, Папуа Шинэ Гвинейд 35 гэрээт борлуулагчидтай юм. Bandag Manufacturing Pty Limited компани нь Бриджстоун Австрали компаний бүрэн өмч бөгөөд Bandag Incorporated-ийн хууль ёсны зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. 2006 онд Бриджстоун нь Bandag Incorporated худалдан авсан бөгөөд одоо Бриджстоун Корпорацийн охин компаниудын нэг юм.

1981 оны худалдан авалтаас хойш Бриджстоун-ний Австрали дахь компанийг Австралийн хөрөнгийн биржид бүртгэгдэж олон нийтэд нээлттэйгээр ажиллаж эхэлсэн. Бриджстоун корпораци нь хувьцааны дийлэнхийг эзэмшдэг. 2007 оны дунд үе гэхэд Австралийн хөрөнгийн биржээс нэрээ татсан бөгөөд дан ганц Бриджстоун групп эзэмшдэг (Австралийн корпорацийн хуулийн дагуу багахан хэмжээний хувьцаа эзэмшигчдээс баталсан хариу хүлээж байгаа) болсон байна. 2007 оны 5 сарын 11-ны Баасан гаригт цөөн тооны хувьцаа эзэмшигчдийн хувьцааг цуцлах шийдвэрийн дагуу Бриджстоун Австрали нь Японы Бриджстоун Корпорацийн бүрэн эзэмшлийн охин компани болсон байна. Сонгосон хөрөнгө болон сүүлийн хувьчлалын 49 сая долларын зардал батлагдаж, төлөгдсөн байна. Бриджстоун Австрали компани нь 2007 оны 5 сарын 30-нд хөрөнгийн биржийн бүртгэлээс хасагдсан байна.

Бриджстоун Европ дахь төв оффис нь 1972 онд Бельгийн Брүселд байгуулагдсан. Италийн Ром хотын ойролцоо 32 га талбайд судалгаа, хөгжүүлэлтийн алба болон бүс нутагт 7 бүтээгдэхүүний үйлдвэр байдаг. 17 үндэсний охин компаниуд болон 2 гэрээт борлуулагчдаараа дамжуулан жилд 25 сая ширхэг дугуй борлуулдаг. Гүйцэтгэх Захирал Цудагийн хамтаар шууд 12,000 ажилчдыг ажлуулж байна.

Одоогийн байдлаар дараах улсуудад салбар удирдах төвүүд байрлаж байна: Австрийн Вен, Чехийн Прага, Денмаркийн Хинерап, Финляндийн Вантаа, Францийн Фреснес, Германы Бэд Хамбург, Грекийн Афен, Унгарын Будапешт, Ирландын Дублин, Италийн Милан, Нидерландын Моордик, Норвегийн Осло, Польшийн Варшав, Португалын Алкочет, Испаний Мадрид, Шведийн Сандсвал, Швецарийн Шпрейтенбах, Английн Варвик.

Бриджстоун Европ нь тивийг бүхэлд нь хамарсан, бэлтгэгдсэн ажилчид дугуй засварын үйлчилгээг үзүүлэх баталгаат цэгүүдтэй бөгөөд Европын хаана ч үйлчилгээ авах боломжтой юм.

Англид Бриджстоун-ий үйлдвэр байхгүй боловч Ковентрид хэрэглэгчидээс буцаагдсан дугуйг буцаах техникийн боомт байдаг.

Үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэхийн хэрээр Firestone Tire and Rubber компаний Теннес дахь үйлдвэрийг худалдан авч Хойд Америк дахь анхны үйлдвэрээ нээн автобус болон ачааны машинуудад зориулсан олон давхаргат дугуйгаа 1983 онд үйлдвэрлэж эхэлсэн байна. Бриджстоун мөн Бриджстоун Металфа гэгдэх төмөр троссны үйлдвэрээ Теннесийн Кларксвилд нээсэн бөгөөд одоогийн байдлаар дэлхийн төмөр троссны зах зээлийн хамгийн шилдэг ханган нийлүүлэгч болоод байна.

1988 оны 5 сард Америкийн №2 Firestone Tire and Rubber компаний дуудлага худалдаанд оролцож ялалт байгуулан Firestone-ийг Бриджстоун-ий охин компани болгон дагаар оруулсан юм. Энэхүү худалдан авалт нь Бриджстоун-д Firestone-ий дэлхийн үйлдвэрлэлийн томоохон талбарыг нээж өгсөн юм. Энэхүү зах зээлд Хойд Америк, Төв болон Өмнөд Америк, Европ, Шинэ Зиланд болон бусад газрууд багтаж байна. Бриджстоун мөн Турк улсад үйлдвэрлэлээ эхлүүлсэн.

Нашвил дахь Бриджстоун Америк компани нь Бриджстоун корпорацийн Америк дахь охин компани юм. Бриджстоун Америк нь Бриджстоун, Firestone-той холбогдолтой үйлдвэрлэл хөгжүүлэлт хийн удирдах, брэндийн дугуйнуудыг хэрэглэгч, автомашинд хүргэх, худалдаанд гардаг автомашинуудын оригинал тоноглолын үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, уул уурхай, мод бэлтгэлийн үйлдвэрлэлтэй холбоотой ажилладаг. Мөн амартизаторийн зөөлөвч, дээврийн материал, нийлэг резин, үйлдвэрийн утас болон дэвсгэрийг үйлдвэрлэдэг ба автомашины дугуй, үйлчилгээний дэлхийн хамгийн том сүлжээ төвийг ажлуулж байна.

Автомашины уралдаан

[засварлах | кодоор засварлах]

Формула уралдаан

[засварлах | кодоор засварлах]

Бриджстоун Формула 2, Формула 3, Формула Форд, Формула Опел Лотус болон Картинг гэх мэт өндөр хурдны уралдааны машинуудын дугуйг боловсронгуй болгосноор 1980-аад оны үеэс автомашины уралдаанд хөрөнгө оруулалт хийж эхэлсэн.

Firestone брэндийн нэр хүндийг өсгөхийн тулд Бриджстоун Firestone Goodyear-тэй өрсөлдөж дугуйны хаалтгүй уралдаанд оролцсон. Ингэж сайн гэдгээ батласан ба 2000 онд Goodyear тэтгэвэртээ гарсан. Түүнээс хойш Firestone уралдааны машины цорын ганц дугуй нийлүүлэгч болсон юм.

2005 онд Америкийн Гран Пригийн үеээр нисгэгч Шумахер дадлагаа хийж буй байдал Бриджстоуний лого арын салхивч дээр, Бриджстоуний B тэмдэг нь урд далавч дээр, конус хэлбэртэй хошууны өмнөхөн, арын дугуйны өмнө тус тус байрласан.

1997 оноос хойш Бриджстоун нь Формула нэгийн дугуйг нийлүүлж байгаа ба 1976, 1977 оны Японы Гран Прид оролцосон Японы тамирчдад зориулж формула нэгийн нэг удаа хийдэг дугуйг үйлдвэрлэж байсан.

1996 онд Лайгер ЖС41-ийг тестлэх тавцан болгон ашигласан.

1995 онд Гүйцэтгэх захирал Кайзаки Ёоичирогийн дэмжсэнээр Японы компани Мишелинтэй харьцуулахад нэр хүнд доогуур байгаа Бриджстоуний нэрийг өргөх зорилготойгоор Формула-1д дугуй нийлүүлэхээр шийдсэн. 1998 оны улирлын аварга шалгаруулалтад эхэлж оролцохоор товлогдсон байсан ч Хамашима Хирохидэгээр ахлуулсан техникийн баг хөгжүүлэлтийг хугацаанаас нь өмнө хурдан гүйцэтгэснээр наашилж 1997 он болсон. Мөн түүнчлэн автомашины уралдааны хэлтсийн Ерөнхий Менежер Ясүда Хироши Бриджстоун-ий Европын Ф2 эрин үеээс (1981-1984) хойш туршлагатай, сүлжээний шилдэг хэрэглээг бий болгосон бөгөөд тэр даруйдаа Формулад зориулан Логжистикийг бүтээн байгуулсан байна.

Анхны аваргын цомыг хоёр дахь жилдээ Мика Хаккинэн, Макларен Мерседес нар 1998 онд авсан. Бриджстоун-ийг хэрэглэсэн тамирчид Goodyear (1997-1998) болон Михелинтэй (2001-2006) өрсөлдсөн жилүүддээ 5 жолоодлогын аврага, 5 зохион бүтээгчийн шагнал (1998, 2001-2004) тус тус авсан. Ялангуяа энэ үеүдэд Скудериа Феррари, Михаэль Шумахер нартай хамтарсан нь ихээхэн үр дүнтэй байсан.

2008 оноос 2010 оны хооронд Бриджстоун нь Формула нэгийн цорын ганц дугуй нийлүүлэгч байсан. Учир нь Михелин 2006 оны уралдааны сүүлээр Формула нэгийн хөтөлбөрийг эцэслэсэн бөгөөд бүх багууд 2007 оноос 2010 оны хооронд Бриджстоунийг хэрэглэж байсан.

2009 оны 11 сарын 2-нд Бриджстоун Формула нэгтэй хийсэн гэрээгээ 2010 оноос хойш сунгахгүй гэдгээ зарласан. Үүнийг компани тайлбарлахдаа бизнесийн орчны тасралтгүй явагдах хувьслын нөлөөний илрэл гэсэн байна. Пирелли 2010 оны 6 сард хийсэн мэдэгдэлдээ 2011 оны уралдааны цорын ганц дугуй нийлүүлэгчээр ажиллана гэдгээ зарласан.

Дугуйны амжилтын хүснэгт – Ялсан уралдаан
Байр Дугуй Жилүүд Оролцсон тоо Ялалт Ханган
нийлүүлэгч
Жолоодлогын
аврага
Зохион бүтээгчийн
шагнал
2 Япон Бриджстоун 1976[1]2010 244 175 116 11 11
5 Америкийн Нэгдсэн Улс Firestone 19501975 121 49 11 3 3

Спорт машин болон аяллын машинуудын уралдаан

[засварлах | кодоор засварлах]

1980 болон 1990-ээд оны үед Японы машин үйлдвэрлэгч Ниссан, Тоёота буцаан татсан Нисмо, Томсын багийн Ле Мансын спортын анхны загварын дугуйг Бриджстоун нийлүүлсэн. 1990-ээд оны эхээр DTM-д орсон Мерседес AMG, хожим нь Ле Манс болон FIA GT аварга шалгаруулах тэмцээнүүдэд Бриджстоун оролцож байсан. Бриджстоун 2000 онд олон улсын уралдааныг орхисон боловч Японы Супер ЖТ аварга шалгаруулах тэмцээний гол нийлүүлэгчдийн нэг хэвээр байгаа.

Мотоциклын уралдаан

[засварлах | кодоор засварлах]

2002 онд Бриджстоун Гранд Прикс мотоциклын уралдааны гол ангилал болох Мото ЖП-д орсон. 2009 оноос хойш цорын ганц дугуй нийлүүлэгч нь болоод байгаа ба 2012 онд 100 Мото ЖП-д ялсан түүхэн амжилт гаргасан. Есөн удаагийн дэлхийн аварга Валентино Росси одоо Бриджстоун-ий дугуйны зөвлөхөөр ажиллаж байгаа ба 2008, 2009 оны хоёр удаагийн аварга юм.

Бүтээгдэхүүний төрөлжүүлэлт

[засварлах | кодоор засварлах]

Бриджстоун-ий үүсгэн байгуулагчид төрөлжсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 1930-аад онд эхлүүлсэн ба удалгүй дугуй үйлдвэрлэж эхэлсэн. Өнөөдөр Бриджстоун-ий төрөлжүүлсэн үйлдвэрлэлд автомашины эд анги, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, нийлэг резинэн хөөсөн бүтээгдэхүүн, барилгын материал, цахилгаан тоног төхөөрөмжийн эд анги, материалууд, унадаг дугуй болон спортын бүтээгдэхүүнүүд багтаж байна. Төрөлжсөн бүтээгдэхүүний борлуулалт нь Бриджстоун-ий нийт борлуулалтын дөрөвний нэгийг нь бүрдүүлж байна. Автомашины эд ангиуд нь ялангуяа Бриджстоун-ий төрөлжсөн бүтээгдэхүүний бизнест томоохон байр суурь эзэлдэг. Бриджстоун хөдөлгүүрийн таг гэх мэт чичиргээ дарах эд ангиудыг автомашин үйлдвэрлэгчдэд нийлүүлдэг. Бриджстоун хөнгөн цагаан обуд болон автомашины жижиг хэрэгслүүдийг зах зээлд нийлүүлдэг.

Үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд

[засварлах | кодоор засварлах]

Бриджстоун-ий үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд олон төрлийн зүйлс хамаарагддаг. Үүнд автомашины суудал, дотор засал, ор дэрний хэрэглэл, тавилга, барилга болон цахилгаан хэрэгслийн лац болон тусгаарлалт зэрэгт нийлэг резинэн хөөс; усны шаланк; тосны танкнаас сорох гаргах шаланк; машины багаж болон барилгын тоног төхөөрөмжийн утас гэх мэт онцгой нарийн шаланкны бүтээгдэхүүн; дамжлагын тууз; гинжит тракторын гинжний резин зэрэг багтана. Мөн онгоцны бүрээстэй дугуй үйлдвэрлэж байна. Бриджстоун-ий онгоцны дугуйн албаны төв удирдлага нь Америкийн Нэгдсэн Улсын Майамид байрладаг.

Бриджстоун-ий барилгын инженерчлэлийн материал үйлдвэрлэл мөн ижил өргөн цар хүрээтэй. Бриджстоун газар хөдлөлтөөс хамгаалах барилгын резинэн суурь, усан зайлуулах резинэн хийлдэг далан (2008 оноос хойш үйлдвэрлээгүй), усан онгоцны зогсоолын хамгаалалт, явган хүний замын хаалт, зэвэрдэггүй төмөр, резинэн таазны болон дээврийн материал, ус хадгалах танк, банны хэрэгсэл, шал, сан техникийг нийлүүлдэг.

Цахилгаан барааны хувьд оффисын техникүүдийн рольк, нарны зай хураагуурын ялтас, плазм дэлгэц зэргийг хийж байна. Спорт барааны хувьд Бриджстоун голфийн бөмбөг, цохиур, теннисний бөмбөг, ракетийг зах зээлд гаргаж байна. Бриджстоун-ий унадаг дугуй үйлдвэрлэл нь Япондоо хамгийн өргөн тархсан нь юм.

Бриджстоун арилжааны групп (Bandag)

[засварлах | кодоор засварлах]
Bandag Компаний Лого

2006 оны 12 сарын 5-нд Бриджстоун Америк болон Bandag компаниуд нэгдэж байгаагаа зарласан бөгөөд 1957 онд байгуулагдсан, ачааны автомашины дугуй үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг, дэлхий дахинд 900 франчайзед борлуулалтын цэгтэй Мускатин Ловабасед Бандаг компанийг өөрийн болгох юм. Нэгдэх үеэрээ Токио дахь Бриджстоун-ий ерөнхийлөгч тайлбарлахдаа:

“Шатахууны үнийн өсөлт нь хэрэглэгчдэд зардлаа багасгахыг сануулж байдаг (сайжруулсан дугуйг хэрэглэснээр). Энэ зэргийн зүйлийг зохицуулахад цаг хугацаа, мөнгө орно. Бид энэ бүгдийг нэр дор хүртэх боломжтой болж байна.”

Мөнгөн шилжүүлгийн дүн нь ойролцоогоор 1,05 тэрбум ам.доллар болсон. 2007 оны 5 сарын 31-нд гэрээг эцэслэн баталсан бөгөөд Бриджстоун Америк шийдэгдээгүй байсан Бандагийн хувьцааг тус бүрийг нь 50,75 ам.доллараар авсан. Нэгжийг Бриджстоун Бандаг ХХК гэж нэрлэсэн бөгөөд Саул Соломон ТУЗ-ын дарга, Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирлаар томилогдсон. Өмнө нь тэрээр BSAH-ны Дэд Ерөнхийлөгч, Ерөнхий Зөвлөхөөр ажиллаж байсан. Үүний дараагийн 4 жилд Бандагийн төв удирдлага Мускатинд байсан бөгөд зарим ажил үүргийн хуваарилалтыг бусад хэсгүүд рүү хуваариласан байна. 2010 оны 11 сард компаний төв оффис Нэшвилрүү нүүсэн байна. 2011 оны 5 сард Бандаг нэрээ сольж Бриджстоун худалдаа үйлчилгээний групп болгон өөрчилсөн байна.

Кабукигийн тэмдэг.

Бриджстоун унадаг дугуй 1949 онд байгуулагдсан. Эдгээр дугуйг өөрийн нэрийн дор болон толгой брэндийн нэрийн доор гаргадаг. Нэг хэсэг Бриджстоун унадаг дугуйгаа Кабуки нэрийн дор гаргаж байсан.

АНУ-ын унадаг дугуйны албаны маркетингийн захирал Грант Петерсон хувийн, тохилог унадаг дугуй гэсэн ойлголтын оронд дугуйн үйлдвэрлэлийг сэргээсэн алдартай хандлагыг бий болгосон. Петерсон энэхүү хандлагыг Бриджстоун АНУ-д дугуйны маркетинг хийхээ зогсоосны дараа Ривендел унадаг дугуйн дээр хэрэгжүүлсэн юм.

Компани уулын дугуй үйлдвэрлэлд анхдагч ба энгийн хувилбараас богино гинжтэй, бөх раамтай хийсэн. Энэ нь илүү хөнгөн өгсүүр замд сайн явахад хялбар болсон байна.

Японы дэлгүүр дахь толгой брэндийн дугуй

Бриджстоун Нихон Житенша Шинкокайгийн батлагдсан стандартын дагуу Кейриний уралдаанд зориулж унадаг дугуйны их биеүүдийг хийж байна. Мөн энэ стандартын их биенээс гадна өөр их биеүүдийг үйлдвэрлэж Японы зах зээлд нийлүүлж байна.

Энэхүү үйлдвэр нь уралдааны болон уулын дугуйн хэрэглэл үйлдвэрлэдэг гэдгээрээ олонд танигдсан.

Бриджстоун мөн Доктор Алекс Моултонтой хамтарч Бриджстоун Моултон унадаг дугуйг бүтээж Бриджстоуний аялал нэртэй дугуйг зах зээлд гаргаж эхэлсэн.

1981-ээс 1982 оны хооронд Бриджстоун MKI & MKII гэж танигдсан BMX унадаг дугуйнуудыг гаргаж байсан.

Бриджстоун нисэх онгоцны дугуй

[засварлах | кодоор засварлах]

Бриджстоун Нисэх Онгоцны Дугуй (АНУ) нь онгоцны дугуй үйлдвэрлэгч бөгөөд мөн дугуйны засварын үйлчилгээг үзүүлдэг. Бриджстоун Америк Холдинг 2006 оны 5 сард Флоридагийн Миами дахь үйлдвэрлэлээ Хойд Каролин дахь Маёоданд 15’000 м2 байгууламжруу нүүлгэсэн бөгөөд энд нь 2007 оны дунд үед дууссан энэ ажлаар нийт 95 ажлыг бий болгосон юм. Бриджстоун нисэх онгоцны дугуйн Гүйцэтгэх захирал болоод Ерөнхийлөгч Жо Райн хэлэхдээ “Энэхүү шилжилт нь Боинг 787, Айрбус А380 зэрэг орчин үеийн технологийн дэвшилтэт агаарын хөлгийн эрэлт болон хамтран ажиллах үндсийг бэлтгэж, Бриджстоун дугуйны чанарыг сайжруулахад нөлөөлөх байгууламж болно” гэсэн байна. Бриджстоун нисэх онгоцны үйлдвэрлэлд дугуйг сүүлийн 70 жилийн турш гол бэлтгэн нийлүүлэгчээр ажиллаж байгаа бөгөөд Бельги, Хонг-Конг, Токиод салбаруудтай юм.

Гольфын бүтээгдэхүүн

[засварлах | кодоор засварлах]

Бриджстоун Голф нь Бриджстоуний алба ба үүний брэндийн нэрэн дор гольфын бараануудыг зах зээлд нийлүүлдэг. Бриджстоун нь 1935 оноос хойш гольфын холбогдолтой бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна. Одоогоор гольфын бөмбөг, цохиур болон дагалдах жижиг хэрэгслүүдийг үйлдвэрлэж байна. Дугуйны технелогид гарч буй технологийн хөгжлийн дагаж гольфын бөмбөгний технологид бас нөлөөлсөн. Энэ нь Бриджстоун-ийг Японы №1 гольфын бөмбөг үйлдвэрлэгч болгосон.

Гольфын цохиурын үйлдвэрлэлийг 1972 онд эхлүүлсэн.

Бриджстоун нь өөрийн гольфын холбогдолтой бүтээгдэхүүний томоохон албадтай бөгөөд эдгээр нь АНУ (АНУ Гольф), Австрали (Бриджстоун Гольф Австрали) болон Өмнөд Солонгост (Сокио корпораци) байдаг.

Бриджстоуний цахим сурвалжлагч

[засварлах | кодоор засварлах]

Бриджстоуний цахим сурвалжлагч хөтөлбөр нь Европын өсөж буй залуу спортын сэтгүүлчид болон бүтэн цагийн 18-30 насны оюутнуудын дунд зохиогддог тэмцээн юм.

5 дахь жилдээ Бриджстоуний цахим сурвалжлагч хөтөлбөрөөр амралтын өдрүүдэд болдог Европын ЖП2 уралдааны мэдээг бэлтгэж, тамирчдаас сурвалжлага авдаг сэтгүүлчдийг дэмжиж байна.

2008 оны тэмцээний сүүлийн хугацаа нь 2 сарын 1-нээс 3 сарын 31-ний 12.00 GMT цаг хүртэл байсан. Үүнээс хойш Бриджстоун дахин цахим сурвалжлагч хөтөлбөрийн тэмцээнийг зохион байгуулаагүй бөгөөд ирээдүйд өөр ямар нэгэн хэлбэрээр дахин явагдаж магадгүй юм.

  1. www.research-racing.de (Memento 27. Есдүгээр сар 2007 цахим архивт) The Wet Hell

Гадаад холбоосууд

[засварлах | кодоор засварлах]
 Commons: Bridgestone – Викимедиа зураг, бичлэг, дууны сан


Загвар:Automotive industry in Japan Загвар:Major Japanese motorcycle manufacturers