Jump to content

Бухан дунхай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бухан дунхай

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Боршувуутан
Овог: Дунхайнхан
Төрөл: Дунхай, Lanius
Зүйл: L. bucephalus
Латин нэр
Lanius bucephalus
Temminck & Schlegel, 1845


Бухан дунхай (Lanius bucephalus) нь зүүн Азид амьдрах ба Дунхайнхан овгийн шувуу юм.

Тэд 19-20 см урт, эрэгчин нь цагаан хөмсөг, нүдний орчимд хар судалтай. Нуруун хэсэг нь бор саарал, далавч нь бараандуу ба цагаан толботой. Эмэгчин нь төстэй боловч бордуу өнгө давамгайлсан зүстэй.

Бухан дунхай Хятадын зүүн хойд, Монгол, Солонгос, Япон, Оросын зүүн хэсэг, Сахалин муж гэх зэрэг газраар амьдарна. Нүүдлийн үедээ Тайвань, Хонконг, Вьетнам зэрэг улсад бүртгэгджээ.

Өвөл, Японд.

Модны мөчир дээр суугаад элдэв шавьж хорхой өнгөрхийг хүлээж байгаад барьж иддэг. Цох, дэвхрэг, гүрвэл болон үет хөлтөн, аалз гэх мэтээр хооллоно.

Бут, хулс зэрэгт үүрээ засаж 2-6 өндөг гаргана. 14-15 хоног дараад ангаахай болдог байна.

 Commons: Lanius_bucephalus – Викимедиа дуу дүрсний сан
Викизүйлд Lanius_bucephalus-тай холбоотой мэдээлэл байна.