Jump to content

Бэлтэс гол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бэлтэс гол
ЭхХорьдол Сарьдагийн нуруу, Уран Дөш уул
АдагДэлгэрмөрөн
Усаа цуглуулдаг орнуудМонгол (Хөвсгөл)
Урт102км
Эхийн өндөр2470м
Урсац1м³/сек

Бэлтэс гол нь Хорьдол Сарьдагийн нурууны Уран Дөш уулын зүүн урдаас 2470м өндрөөс эх авч, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Баянзүрх сумын нутгаар 102км урсаж, Ар Шивлэгийн голын уулзвараас Улаан-Уул, Арбулаг сумын нутгийг, Дунд Тоомын голын уулзвараас Хийтийн голын уулзвар хүртэл Баянзүрх, Арбулаг сумын нутгийг хиллэж, цааш Баянзүрх сумын нутгаар, сумын төвийн урдуур гарч Дэлгэр мөрөнд зүүнээс цутгана.

Голын голдирол чулуутай, өргөн 15-40м, гүн 0.2-1.0м, урсгалын хурд 1.0м/сек, 45 гол горхи цутгадаг.

Том цутгал голууд нь Дунд хэм гол 26км, Хорон талын гол 19км, Цохихын гол 15км, Өвөр Шивлэгийн гол 14км, Ар Шивлэгийн гол 16км, Бор хөндийн гол 19км, Дунд Тоомын гол 32км, Доод Тоомын гол 20км, Гялаадын гол 32км, Хийтийн гол 65км, Алтарганын гол 28км, Эмтийн гол 33км, Дээд Тоомын гол 13км байна.

Баянзүрх сумын төвд байрлах ус судлалын харуулын хэмжилтээр жилийн дундаж урсац 0.10км3 байна.