Jump to content

Хорьдол Сарьдагийн нуруу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хорьдол Сарьдагийн нуруу
Хорьдол Сарьдагийн нурууны ноён оргил Дэлгэрхаан уул
Хорьдол Сарьдагийн нурууны ноён оргил Дэлгэрхаан уул

Хорьдол Сарьдагийн нурууны ноён оргил Дэлгэрхаан уул

Ноён оргил Дэлгэрхаан уул (3188 м)
Газар орон Монгол Улс
Хорьдол Сарьдагийн нуруу (Монгол Улс)
Хорьдол Сарьдагийн нуруу (Монгол Улс)
Хорьдол Сарьдагийн нуруу
Хорьдол Сарьдагийн нуруу
Солбицол 50° 31′ У, 99° 23′ ЗКоординат: 50° 31′ У, 99° 23′ З

f

Хорьдол Сарьдагийн нуруу нь нийт 150 км орчим урттай, Монгол Улсын умард хэсэгт Хөвсгөл аймгийн нутагт оршдог нуруу.

Хорьдол Сарьдагийн нуруу нь Хөвсгөл нуур ба Дархадын хотгорын дунд орших ба тус аймгийн Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Алаг-Эрдэнэ сумдын нутгийг хамардаг. Энэ нурууны ноён оргил нь далайн түвшнээс дээш 3188 м[1] өндөрт өргөгдсөн Дэлгэрхаан уул юм. Дэлгэрхаан уулаас гадна Их уул (2920 м), Уран дөш уул (2702 м) гэх зэрэг олны мэдэх оргилууд байна.

Хорьдол Сарьдагийн нурууны бэл буюу нуурын эрэг дагуу фосфоритоор баялаг бөгөөд 1980-аад онд ил уурхайн судалгааны ажлыг өргөн хүрээнд хийсэн байдаг. 1990-ээд онд улс төр, эдийн засгийн өөрчлөлтүүд гарсны улмаас Орос, Монголын хамтарсан төслийн багууд энд орд байгуулах ажлыг зогсоосон аж. 1997 онд энэ хавийн 1886 км² газар нутгийг дархан цаазат газар болгосон.

Хорьдол Сарьдагийн уулнаас Хөвсгөл далай
  1. mapper.acme.com: Байр зүйн мэдээллийн цахим хуудсан дахь Дэлгэрхаан уулын өндрийн хэмжээс