Jump to content

Бээжингийн дуурь

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бээжингийн дуурийн жүжигчин

Бээжингийн дуурь буюу Бээжин дуурь, Жинжү (хятад: 京劇, пиньинь: jīngjù, англи. Peking opera буюу Beijing opera) Хятадын уламжлалт дуурийн хамгийн алдартай хэлбэр юм. Энэ нь 18-р зууны төгсгөлд үүссэн бөгөөд 19-р зууны дунд үе гэхэд бүрэн бүрэлдсэн юм. Хөгжим, гоцлол дуу, пантомим, бүжиг, акробатыг хослуулсан урлаг юм. 2010 оноос хойш ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн.

Бээжин дуурийн гол төлөөллүүд нь тус улсын хойд хэсэгт Бээжин, Тяньжинь, өмнөд хэсэгт Шанхайд байрладаг байна. Бээжингийн дуурийн төлөөллийн нэг хэлбэр Тайваньд мөн байдаг.

Нүүр будалт[засварлах | кодоор засварлах]

Бээжин дуурьт дүр бүр өөрийн гэсэн нүүр будалттай байдаг. Жүжгийн дүрийн сэтгэл санаа, ёс суртахууны чанар, бодол санаа, мэдрэмж, гадаад төрх байдал, нас, нийгмийн байдал зэрэгт тулгуурлан бодит байдал, бэлгэдэл зэргийг хослуулан нүүр будалтын зураачид энэ бүхнийг гадаад төрх, зан чанарын хамгийн ердийн шинж чанараар нэгтгэн дүгнэж илэрхийлдэг. Үүний дагуу янз бүрийн нүүр будалтаар дүрийн шинж чанарыг гаргаж ялгаж өгдөг байна. Ер нь нүүр будалтын улаан өнгө нь үнэнч, шударга байдлын өнгө, хар нь шулуун шударга байдал, эр зоригийн өнгө- хөх, ногоон өнгө нь зориг, шийдэмгий байдал, шар, царцсан цагаан нь-харгислал, заль мэх; алт-мөнгөн өнгийг домогт баатруудад ашигладаг уламжлалтай байна.