Jump to content

Варшав

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Варшав
Warszawa
Варшавын сүлд
Варшав Warszawa (Польш)
Варшав
Warszawa (Польш)
Варшав Warszawa
Варшав
Warszawa
Варшав
Warszawa
Ерөнхий
Улс:  Польш
Воеводство: Мазови муж
Повят: Тойроггүй хот
Талбай: 517,24 км²
Газар зүйн байршил: 52° 13′ У, 21° 2′ ДКоординат: 52° 13′ 0″ У, 21° 2′ 0″ З
Өндөр: 113 м д.т.д.ө.
Хүн ам: 1.790.658 (2019-12-31)
Шуудангийн дугаар: 00-001-ээс 04-999 хүртэл
Утасны код: (+48) 022
ТХ-н улсын дугаар: WA, WB, WD, WE, WF, WH, WI, WJ, WK, WN, WT, WU, WW, WX, WY
Эдийн засаг ба зам тээвэр
Нисэх онгоцны буудал: Шопен нисэх буудал
Гмина
Гминагийн төрөл: Хотын тойрог
Талбай: 517,241 км²
Хүн ам: 1.783.321
(30. 6-р сар 2019)[1]
Хүн амын нягтрал: 3448 хүн/км²
Орон нутгийн дугаар (GUS): 1465011
Захиргаа
Хотын ерөнхийлөгч: Рафал Тшасковский
Хаяг: pl. Bankowy 3/5
00-950 Warszawa
Цахим хуудас: www.um.warszawa.pl

Kategorie:Gmina in der Woiwodschaft Мазови муж



Варшав (пол. Warszawa [varˈʂava] дуудлага) бол Польш улсын нийслэл бөгөөд Европын холбооны орнуудын хотуудаас 9-рт орох саятан хот юм.[2][3]

XIV зууны гар бичмэлүүдэд анх Warseuiensis (1321) , Varschewia (1342),  дараа XV зуунд Warschouia (1482) гэж тэмдэглэн үлдээжээ.

Варшав хот Балтын тэнгисийн эргээс 260 км, Карпатын ар бэлээс 300 км зайд Висла мөрний эргийн хоёр талд, далайн түвшнээс дээш дунджаар 100 м өндөр 517.24 км² газар нутагтай оршдог юм. 2023 онд Польшийн Статистикийн ерөнхий газрын мэдээлж буйгаар хот 1.861 сая хүнтэй байсан. Гэхдээ орчим нутгийг нь оролцуулбал 3,000 км² нутагт 2.41 сая хүн оршин суугчтай гэж үздэг.[4][5]

Варшав хот дотор автобус, трамвай, метро, цахилгаан галт тэргээр нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг. 1995 онд ашиглалтад орсон Варшавын метро нь 23 километр урт, 1 шугам дээр 21 өртөөтэй юм. Мөн Варшавт Фредерик Шопены нэрэмжит олон улсын нисэх буудал болон Варшава, Модлин гэх хоёр нисэх онгоцны буудалтай.

Варшав хотын бэлгэ тэмдэг болон хотын сүлд бол "Варшавын Сирена" хэмээх лусын дагина юм. Хотын энэхүү бэлгэ тэмдгийг "хуучин хот"-ын хотын төвийн зах зээлийн талбай дээр босгосон барималд дүрсэлсэн байдаг.

XV—XVI зуунд Варшав хот нь Мазовецкийн Вант улсын нийслэл байсан. Краков хотын Вавель толгод дахь цайз шатсаны дараа Польшийн III Сигизмунд Ваза ван (Zygmunt III Waza, 1566-1632) буюу Зигмунт нүүн ирж, үндсэндээ 1596-1795 онд Польшийн Вант улсын нийслэл байсан. Харин 1791 оны тавдугаар сарын 3-ны Үндсэн Хуульд зааж өгснөөр албан ёсоор Варшав нийслэл хот болсон. 1807—1813 онд Варшавын Вант улсын (үндсэндээ Францын эзэмшилд), 1815-1915 онд Польшийн хаант улс (Оросын хаант улсын мэдэлд)-ын нийслэл байсан. 1918-1939 онд Варшав хот Бүгд Найрамдах Польш Улсын нийслэл байгаад 1952-1989 онд Бүгд Найрамдах Польш Ард Улсын нийслэл байсан юм.

Хот захиргааны 18 дүүрэгтэй.

Варшав хотын дүүргүүд
Дүүргийн нэр монголоор хүн ам -2017 газар нутаг
Mokotów Мокотув 217 815 35,42 км²
Praga Południe Прага Повудне 178 447 22,38 км²
Wola Вола 138 508 19,26 км²
Ursynów Уршинув 149 843 43,79 км²
Bielany Биеланы 131 957 32,34 км²
Śródmieście Срудмиешче 118 301 15,57 км²
Targówek Таргувек 123 535 24,22 км²
Bemowo Бемово 120 449 24,95 км²
Ochota Охота 83 592 9,72 км²
Praga Północ Прага Пувноц 65 904 11,42 км²
Białołęka Биавовенка 116 127 73,04 км²
Wawer Вавер 74 932 79,7 км²
Żoliborz Жолибож 50 825 8,47 км²
Ursus Урсус 58 233 9,36 км²
Włochy Вохи 41 243 28,63 км²
Rembertów Рембертув 24 105 19,30 км²
Wesoła Весола 24 811 22,94 км²
Wilanów Виланув 35 170 36,73 км²
Нийт 1 753 977 517,24 км²

Барилга архитектур

[засварлах | кодоор засварлах]

Өнөө үед Варшав нь олон янзын архитектурын хэв маягтай бөгөөд энэ нь Польш улсын болон нийслэл хотын баялаг түүхтэй холбоотой юм. Хотын шашны барилгуудад католик болон хэд хэдэн протестант сүмүүд багтдаг.

Дэлхийн 2-р дайны улмаас хуучин хот бараг бүрэн сүйрч, дайны дараах жилүүдэд л сэргээгджээ. Жишээлбэл, Хааны ордон (Варшавын түүхэн зүрх) зөвхөн 1970, 1980-аад онд дахин мэргээгдэж баригдсан бөгөөд зарим сэргээн босголтын ажил одоог хүртэл үргэлжилж байна. Варшавын түүхэн төвийг ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад оруулсан нь сүйрсэн түүхийн өвийг бүрэн сэргээж байгаагийн үлгэр жишээ юм.

Варшавын сирена

Варшав хотын дундуур Висла мөрөн урсаж хотыг хоёр хэсэгт хуваадаг.

Варшав
Варшав
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
24
 
-1
-6
 
 
24
 
0
-5
 
 
26
 
6
-2
 
 
34
 
13
3
 
 
54
 
19
8
 
 
70
 
22
11
 
 
73
 
23
13
 
 
59
 
23
12
 
 
48
 
18
9
 
 
35
 
13
5
 
 
39
 
6
1
 
 
35
 
1
-3
Температур °CТунадас мм
Эх сурвалж: wetterkontor.de
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Варшав
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) −0.8 0.0 5.9 12.6 18.6 21.7 23.0 22.7 18.4 12.5 5.6 1.3 Ø 11.9
Мин. Температур (°C) −6.0 −4.9 −1.5 3.3 8.3 11.2 12.9 12.4 8.8 4.7 0.9 −3.2 Ø 4
Тунадас (мм) 24 24 26 34 54 70 73 59 48 35 39 35 Σ 521
Нартай цаг (h/d) 1.4 2.1 3.7 5.0 6.8 7.9 7.3 6.9 5.1 3.2 1.3 0.8 Ø 4.3
Бороотой өдөр (d) 7 7 6 7 9 9 10 8 8 7 9 9 Σ 96
Агаарын чийгшил (%) 86 85 77 73 68 69 74 74 77 82 86 88 Ø 78.2
Т
е
м
п
е
р
а
т
у
р
−0.8
−6.0
0.0
−4.9
5.9
−1.5
12.6
3.3
18.6
8.3
21.7
11.2
23.0
12.9
22.7
12.4
18.4
8.8
12.5
4.7
5.6
0.9
1.3
−3.2
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
24
24
26
34
54
70
73
59
48
35
39
35
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: wetterkontor.de
 Commons: Варшав – Викимедиа дуу дүрсний сан

Зүүлтийн холбоос

[засварлах | кодоор засварлах]
  1. Population. Size and Structure by Territorial Division. As of June 30, 2019. Główny Urząd Statystyczny (GUS) (PDF-Dateien; 0,99 MiB), хандсан 24. Арванхоёрдугаар сар 2019.
  2. "European Metropolitan Transport Authorities". EMTA. Archived from the original on 5 Долдугаар сар 2018. Татаж авсан: 3 June 2011. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  3. "CityProfiles". Urban Audit. Татаж авсан: 3 June 2011.
  4. "Archive copy". Archived from the original on 2018-07-05. Татаж авсан: 2012-08-17.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  5. "Warsa tech". Archived from the original on 2015-05-18. Татаж авсан: 2022-10-23.