Jump to content

Василий Ситников

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Василий Ситников (орос. Василий Иванович Ситников, 1927 оны 12-р сарын 13-нд ЗХУ-ын Алтайн хязгаарын Макаровка тосгонд төрсөн—2016 оны 7-р сарын 4-нд Москва хотод нас барсан) — зөвлөлтийн болон оросын нам, төрийн зүтгэлтэн, дипломат, Эрхүү мужийн ЗХУ-ын Коммунист намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга (1983—1988), 1988-1992 онд Монгол улсад суугаа Элчин сайд.

ЗХУ-ын Прокопьевскийн нэрэмжит уул уурхайн коллеж, дараа нь Томскийн Политехникийн дээд сургуулийн инженерийн дээд курс төгсөж, Комсомолын байгууллагын нарийн бичгийн даргаар сонгогджээ.

1948 оноос хойш ЗХУ-ын Коммунист намын гишүүн болсон.

1954 оноос хойш Кемерово мужийн Коммунист намын хороонд ажил эрхэлсэн.

1968-1987 он - Кемерово мужийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн дарга, ЗХУ-ын Кемерово мужийн намын хорооны нарийн бичгийн дарга,

1977-1983 он - ЗХУ-ын Кемерово мужийн Коммунист намын хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга,

1983-1988 он -ЗХУ-ын Эрхүү мужийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга.

1986-1990 онд ЗХУ-ын Коммунист намын Төв Хорооны гишүүн. ЗХУ-ын Дээд Зөвлөлийн 11-р хурлын депутат.

1988-1991 онд ЗХУ-аас БНМАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 1991-1992 онд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд.