Вахтанг Кикабидзе

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Вахта́нг Константи́нович Кикаби́дзе (гүрж. ვახტანგ კონსტანტინეს ძე კიკაბიძე; 1938 оны 7 дугаар сарын 19-нд, ЗСБНХУ-ын Гүржийн Бүгд Найрамдах Улсын нийслэл Тбилиси хотод төрсөн) зөвлөлтийн, гүржийн дуучин, дууны зохиолч, кино жүжигчин, кино зохиолч, улс төрийн зүтгэлтэн. 2020 оноос хойш Гүржийн парламентын гишүүн. Гүржийн Зөвлөлт социалист улсын Ардын жүжигчин(1980), ЗХУ-ын Төрийн шагналт (1978), Гүржийн Төрийн шагналтан (2013).

Намтар[засварлах | edit source]

Вахтанг Константинович Кикабидзе /овог/ 1938 оны 7 дугаар сарын 19-нд Гүржийн нийслэл Тбилиси хотод төрж Вере дүүрэгт багадаа амьдардаг байжээ.

Дунд сургуулиа төгсөөд 1955-1957 онд Тбилисийн Их сургуульд суралцжээ. 1959 онд тэрээр Тбилисийн филармонид ажилд оржээ.

Вахтанг Кикабидзе

1961-1963 онд тэрээр Тбилисийн Гадаад хэлний дээд сургуульд суралцав.

1966 онд тэрээр "Уулан дахь уулзалт" (найруулагч Н. Санишвили) кинонд анх тоголсон байна.

1966 оноос "Орэра" хамтлагт орсон.

1977 онд найруулагч Данелия-гийн алдарт «Мимино» киноны гол дүрийг бүтээсэн. (1978 онд ЗХУ-ын төрийн шагнал авсан).

Тэрээр олон алдартай дуу дуулсан. («Чито гврито», «Миний нас -миний баялаг» г.м.).

«Кавказ царайтай үндэстэн» гэсэн ажлын нэртэй дурсамж ном бичиж байгаа.

Улс төрийн үзэл бодол нь: ОХУ, В.Путиныг шүүмжилдэг. Хуучин Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан Бүгд Найрамдах улсуудын эрх чөлөө тусгаар тогтнолыг дэмждэг улс төрч.