ЗХУ-ын Төрийн шагнал
ЗХУ-ын Төрийн шагнал
| |
---|---|
Улс | Зөвлөлт Холбоот Улс |
Төрөл | ЗХУ-ын хүндэт цол |
Олгодог | Шинжлэх ухаан ба техникийн гайхам ололт; утга зохиол, урлаг ба архитектур, хөдөлмөр |
Статистик | |
Анх олгосон | 1966 он |
Сүүлд олгосон | 1991 он |
ЗХУ-ын Төрийн шагнал (Орос: Государственная премия СССР) нь Зөвлөлт Холбоот Улсын иргэнд зориулсан, Лениний шагналтай эн зэрэгцэх төрийн дээд шагнал юм. Энэхүү шагналыг 1941 оноос 1954 он хүртэл гардуулсан Сталины шагналын оронд бий болгосон бөгөөд шинжлэх ухаан, утга зохиол, соёл урлаг эсвэл хөгжмийн салбарт гарамгай амжилт гаргасан хүмүүст олгож байсан. Тус шагналыг ихэнхдээ уран бүтээлчийн бие даасан бүтээлүүдэд олгодог байв.
Сталины шагналтнууд нь тэмдэг ба шагналын гэрчилгээгээ шинэ Төрийн шагналаар солин авах боломжтой байсан бөгөөд 1960-аад оноос 1980-аад он хүртэл Сталины шагнал хүртсэн иргэдийн шагналыг үүний дагуу буцаан Төрийн шагналтан хэмээн баримт бичиг, ном зохиолд өөрчлөн нэрлэжээ.
Төрийн шагналыг жилдээ 100 хүртэл хүнд олгоно. Зөвлөлтийн Бүгд Найрамдах Улсуудад Төрийн шагнал дээр нэмээд тухайн Бүгд Найрамдах Улсын Төрийн шагналыг олгодог байв.
Төрийн шагналтан (сонголтоор)
[засварлах | кодоор засварлах]- Олександр Бродский, химич, физикч (1946 он)
- Герш Будкер, онолын физикч (1951 он)
- Николай Астров, танк зохион бүтээгч (1967 он)
- Чингиз Айтматов, зохиолч (1968 он)
- Сергей Ильюшин, нисэх онгоцны зохион бүтээгч (1971 он)
- Андрей Туполев, нисэх онгоцны зохион бүтээгч (1972 он)
- Василь Быков, зохиолч (1974 он)
- Александр Яковлев, инженер, зохион бүтээгч (1977 он)
- Вахтанг Кикабидзе, кино жүжигчин, дуучин, найруулагч (1978 он)
- Владимир Меньшов, жүжигчин, кино найруулагч, кино зохиолч (1981 он)
- Алексей Баталов, жүжигчин, театр, киноны найруулагч, кино зохиолч (1981 он)
- Алексей Абрикосов, физикч (1982 он)
- Анатолий Папанов, кино жүжигчин (1989 он)
- Булат Окуджава, яруу найрагч, зохиолч (1991 он)