Jump to content

Андрей Туполев

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Андрей Туполев
Андрей Николаевич Туполев
А. Н. Туполёв
Төрсөн1888 оны 11 сарын 10
Пустомазово тосгон, Твер муж, Оросын Хаант Улс
ҮндэстэнЗөвлөлт Холбоот УлсЗөвлөлт Холбоот Улс Зөвлөлт Холбоот Улс
АжилИнженер-механикч
БайгууллагаТуполёвын нисэх онгоцны загварын товчоо
Юугаараа алдаршсанНисэх онгоцны загвар
Олон танигдсан бүтээлТУ загварын тийрэлтэт онгоцууд
Цахим сүлжээ
www.tupolev.ru

Андрей Николаевич Туполев (1888 оны арваннэгдүгээр сарын 10 - 1972 оны арванхоёрдугаар сарын 23) нь Зөвлөлтийн нисэх онгоцны ууган зохион бүтээгч байв.

Тэрээр нисэх онгоцны загвар бүтээх ажлынхаа бүхий л хугацаанд 100 гаруй төрлийн нисэх онгоцыг бүтээсэн ба тэдгээрийн 78 нь дэлхийн хамгийн шилдэг агаарын хөлгүүдөд тооцогддог. Түүний зохион бүтээх нөр их хөдөлмөрийг үнэлж «RAeS» буюу Английн Эзэн хааны Агаарын болон тэнгисийн нийгэмлэг, «AIAA» буюу Америкийн Агаарын болон тэнгисийн хүрээлэн нь хүндэт гишүүнээ болгосон байна.

Туполев эх орныхоо Шинжлэх Ухааны академийн академичээр 1953 онд томилогдсон бөгөөд 1968 онд Хурандаа генерал цол хүртэж, ЗСБНХУ-ын Социалист Хөдөлмөрийн баатар цолоор 1945, 1957, 1972 онуудад тус тус шагнагдаж байв.[1]

Туполев Оросын Тверь мужийн Кимри хотын Пустомазово тосгонд мэндэлжээ.[2]

Андрей эцэг эхийн долоон хүүхдийн зургаа дахь нь болон хүмүүжин өсч, улмаар 1908 онд Тверь хотын гимназийг төгссөн байна. Гимназиа төгсөөд Оросын томоохон тооцогдох Москвагийн Техникийн Их сургууль (МТИС) болон Төмөр замын Инженерийн сургуулиудад элсэх хүсэлт гаргахад нь аль аль бүтэхэд эцсийн бүлэгт МТИС-д элсэн суралцахаар шийджээ.

1909 онд Оросын нисэх хүчнийг үүсгэн байгуулагч Н. Е. Жуковскийн удирдлагаар аеродинамикийн чиглэлээр суралцах болж, энэ хугацаанд багшийнхаа хамтаар дэлхийн анхны салхин хонгилыг бүтээсэн бөгөөд МТИС-д аеродинамикийн лабораторийг байгуулсан ажээ.

1911 онд Хувьсгалын үйл хэрэгт оролцсон гэдгээр ял тулгагдан баривчлагдав. Дараа нь хэрэг нь цагаадан суллагдаж Пустомазово тосгондоо ирэн гэр бүлийнхэн дээрээ түр амран 1914 онд МТИС-даа үргэлжлүүлэн сурахаар оджээ. 1918 онд усан дээр буугч нисэх онгоцыг загварчлах сэдвээр инженер-механикч мэргэжлийн эрдмийн зэргээ хамгаалан сургуулиа дүүргэв.

Аеродинамикийн Төв хүрээлэн

[засварлах | кодоор засварлах]

1929 онд Туполев Москва хотноо Аеро болон гидродинамикийн хүрээлэнг (ru:Центральный аэро-гидродинамический институт) (цаашид АеДиТХ гэх) байгуулан насан эцэслэх хүртлээ удирдсан юм. Мөн Зохион бүтээгчдийн Төв товчоог (ru:Центральное конструкторское бюро) байгуулан, тэнд Дэлхийн II дайны өмнөхөн Германы инженер Гуго Юнкерсийн хуягт онгоцны загвар дээр үндэслэн хэд хэдэн төрлийн бөмбөгдөгч онгоцуудыг бүтээсэн байна. Нисэх онгоц олон олон зохион бүтээгчдийн бүтээлүүдийн дунд Туполёвийн бүтээсэн АНТ тодотголтой нисэх онгоцууд бүтээгдсээр байв. 1937 онд Туполёв журмын нөхөр зохион бүтээгч Владимир Петляковын хамт «Оросын Фашист нам»-ыг байгуулан удалгүй баривчлагджээ. Түүнийг 1939 онд Ардын комиссарын тэргүүлэгчдийн шийдвэрээр шоронгоос Москва хотын ойролцоох Болшево дахь «Шарашка» хэмээх Зөвлөлтийн шинжлэх ухааны туршилтын нууц лаборатор руу шилжүүлэн АеДиТХ-гийн нь ажилтнуудын нь хамт ажиллуулах болсон байна. Удалгүй лаборатор Москвад нүүн шилжиж, нэр нь түгэн алдаршсан хоригдлынхоо нэрээр «Туполевк» хочтой болон хувирчээ. 1940 онд 10 жилийн хорих ял авсан ч дөрвөн жилийн дараа нь өөрийн нь авъяас билэг, нөр их хөдөлмөрийн хүчээрээ өршөөгджээ.

Туполев Америкийн бөмбөгдөгч алдарт «Боинг Б-29» онгоцыг хуулбарлан бүтээхэд онцгой үүрэгтэйгээр оролцсон юм. 1947 оны тавдугаар сард баярын жагсаалд ТУ-4 байлдааны онгоцныхоо анх нислэгийг хийлгэсэн бөгөөд Боинг Б-29 онгоцыг сэдэвлэн бүтээсэн байжээ.

1955 онд Туполевийн хэргийг цагаатгасан үед тийрэлтэт бөмбөгдөгч «ТУ-95» загварын онгоцоо бүтээсэн байна. Зохион бүтээгч Владимир Мясишевийн бүтээсэн бизон хочит М-4 бөмбөгдөгч онгоцын үзүүлэлтийг хараахан давж чадаагүй ба цаашид цэргийн энэ төрлийн загвар бүтээхгүй гэдгээ тухайн үеийн удирдлагууд болох Никита Хрущёв тэргүүтэй нөхдөд илт мэдэгдсэн байдаг билээ.

Арилжааны нисэх хүчин

[засварлах | кодоор засварлах]

Түүний дараа Дэлхийн хамгийн том тийрэлтэт нисэх онгоц болох «ТУ-104» загварыг бүтээн зах зээлд нийлүүлэх болжээ. Ачаа тээврийн анхны уг нисэх онгоцыг 1958 онд зорчигч тээврийн зориулалттай болгон өөрчлөн дараа дараагийн «ТУ» загварын онгоцуудаа бүтээн үйлдвэрлэх болжээ. Хүү Алексей Туполев (1925-2001) нь «ТУ-144» хэмээх дуунаас хурдан зорчигч тээврийн тийрэлтэт онгоцыг 1975 онд үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байдаг билээ.

Зөвлөлт засаг хүчгүйдсэн нь

[засварлах | кодоор засварлах]

1964 онд Хрушёвийг албан тушаалаа өгөх үед түүний үйлдвэрлэлийг төрийн зүгээс дэмжигчгүй болсон тул шинэ гаргахаар төлөвлөж байсан ТУ-144 болон ТУ-154 загваруудын хөтөлбөр 1973 оныг хүртэл зогсчээ.

Түүний өөрийн нь болон үйлдвэрийн нь бүтээсэн онгоцууд

[засварлах | кодоор засварлах]
  1. Central Museum of the Military Air Forces of the Russian Federation
  2. "Tupolev Company Website". Archived from the original on 2008-04-03. Татаж авсан: 2010-08-16.
 Commons: Андрей Туполев – Викимедиа зураг, бичлэг, дууны сан