Владимир Меньшов

Владимир Меньшов, 2018 он

Владимир Валентинович Меньшов (1939 оны 9 дүгээр сарын 17-нд Баку хотод төрж, 2021 оны 7 дугаар сарын 5-нд Москва хотод нас барсан) — Зөвлөлтийн, Оросын жүжигчин, кино найруулагч, кино зохиолч, продюсер, телевизийн хөтлөгч, багш, ЗСБНОУ-ын ардын жүжигчин (1989), ЗХУ-ын төрийн шагналтан (1981), Америкийн кино академийн «Оскар» шагналтан (1981).

Намтар[засварлах | кодоор засварлах]

1939 оны 9 дүгээр сарын 17-нд Баку хотод (Азербайжаны ССР) төрсөн. Эцэг Валентин Михайлович Меньшов (1912—1974) усан цэрэг байсан, сүүлд НКВД буюу дотоод яаманд ажиллаж байжээ, эх Антонина Александровна Меньшова (гэрлэхээс өмнө Дубовская; 1905—1964). Эцэг эх хоёр хоёулаа Астрахань мужаас гаралтай. дүү Ирина (1941 онд төрсөн). 1947 онд эцгийг нь умард нутгийн Архангельск хотод томилж, Владимир хүү гэр бүлийн хамт нүүсэн байна. 1950 онд Меньшовынхон Астрахань хот руу дахин нүүсэн.

В.Меньшов 1957 онд дунд сургуулиа дүүргээд Москвад очиж Бүх Зөвлөлтийн Улсын Кино урлагийн дээд сургуульд орохоор шалгалт өгөөд тэнцээгүй байна. Дахиж 2 удаа амжилтгүй өгсөн.

1961 онд В.Немировича-Данченкогийн нэрэмжит Москвагийн урлагийн академик театрын сургуулийн оюутан болж 1965 онд төгсөөд М.Лермонтовын нэрэмжит Ставрополийн Драмын театрт ажиллаж эхэлжээ.

1970 онд Бүх Зөвлөлтийн Улсын Кино урлагийн дээд сургуулийн найруулагчийн ангийн дэргэдэх аспирантур (Михаила Роммын удирдлага дор) төгссөн байна.

1970-1976 онуудад тэрээр «Мосфильм», «Ленфильм» дараа нь Одессийн киностудид ажилсан байна.

Түүний 1978-1979 онд найруулсан "Амьдрал нулимсанд дургүй" (Орос: Москва слезам не верит) кино 1981 онд Америкийн кино Академийн "Оскар" шагнал хүртэж, тус шагналыг хүртсэн Зөвлөлтийн цөөн киноны нэг болсон юм.

Гэргий 1992 оны ОХУ-ын Ардын жүжигчин Вера Алентова (1942-), охин Юлия Меньшова (1969-) жүжигчин, телевизийн нэвтрүүлэг хөтлөгч.

Шагнал[засварлах | кодоор засварлах]