Василь Быков

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Василь Быков

Василь Владимирович Быков (Беларусь хэл: Васі́ль Уладзі́міравіч Бы́каў, орос. Васи́лий (Васи́ль) Влади́мирович Бы́ков, 1924 оны 6 сарын 19 - 2003 оны 6 сарын 22) нь Дэлхийн хоёрдугаар дайны тухай олон зохиол бичсэн, Беларусийн (хуучнаар ЗХУ) уран зохиолд ихэд хувь нэмэр оруулсан, Нобелийн шагналд нэр дэвшсэн зохиолч байв.

Амьдрал[засварлах]

Василь Быков 1924 оны 6 сарын 19-нд Быски тосгонд (Витебсктай ойрхон) төржээ.

Герман улс ЗХУ-д халдахад тэрээр Украйнд байсан бөгөөд 17 настайдаа Улаан Армид сайн дураараа элсэн орсон байна. Дайн дууссаны дараа ч гэсэн тэрээр армид байсаар байсан бөгөөд 1950-аад оны үед л ЗХУ-даа буцсан байна. Тэгээд тэрээр Хродна Правда сонинд сэтгүүлчээр ажиллах болжээ. Энэ үед тэрээр зохиолуудаа туурвиж эхэлжээ. Эдгээрээс "Сотников" (1970), "Хөшөө" (1971), "Өглөө болтол тэсэхсэн" (Дожить до рассвета, 1973) зэрэг нь нилээд алдаршжээ.

Быковын зохиолуудын гол онцлог нь Дэлхийн хоёрдугаар дайны тулалдаануудын дүрс зургыг маш тодоор гаргасан байдаг явдал нь болно. Дүрүүд нь аймшигт тулалдаануудын үед дайснууд ба өөрсдийн амьдарч буй нийгмээс гарсан сорилтуудыг давах хэрэгтэй болдог. "Талийгаачид өвдөлтийг мэдэрдэггүй" (1965), "Хүнд сорилт" (1970), "Чонын сүрэг" (1975), "Азгүйдлийн тэмдэг" (1983) зэрэг зохиолуудад дайны албан ёсны хувилбартай тэсрэлдсэн байдал ажиглагдана. Үүнээс болж Улаан армийн генералууд болон Коммунист намын хэвлэлийн газраас Быковыг шүүмжилж буруушаасан байна. Гэхдээ тэрээр ЗХУ-ын хамгийн хүндэтгэлтэй зохиолчдын дунд байсаар хэвээр байв. 1980 онд Белорусын ССР-ийн Ард түмний зохиолч гэсэн хүндэт цолыг авсан байна.

Быков нь Беларусийн зохиолчдоос гадаадад хамгийн нэр хүндтэй нь бөгөөд түүний зохиолуудыг олон хэл дээр орчуулсан байдаг. Быков зохиолуудаа Беларусь хэлээр бичдэг байсан ч тэдгээрийн зармыг Орос хэл руу өөрөө орчуулдаг байжээ.

Өөрийн орны ерөнхийлөгч Александр Лукашенкогийн эсэргүүцэгч тэрээр гадаадад олон жил амьдарч (Финлянд, Герман, Чех), нас барахынхаа өмнө 1 сарын өмнө эх орондоо иржээ. 2003 оны 6 сарын 22-нд нас барсан ба оршуулгад нь 50000 гаруй хүн иржээ.

Гадаад холбоос[засварлах]