Чингиз Айтматов

Айтматов, 2007 он

Чингиз Айтматов (кир. Чыңгыз Айтматов, Орос: Чингиз Торекулович Айтматов 1928 оны 12-р сарын 12-нд төрсөн - 2008 оны 6-р сарын 10-нд ХБНГУ-ын Нюрнберг хотод нас барсан) нь орос, киргиз хэлээр уран бүтээлээ туурвидаг Киргизийн орчин үеийн утга зохиолын хамгийн том төлөөлөгч байсан.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Ч.Айтматовын эцэг эх нь ЗСБНКиргиз улсын Шекер хотод ажилладаг байв. Чингиз гэдэг нэр нь Монголын их хаан Чингис хааны нэрээс авсан хэрэг. Хүүхэд байхдаа бусад киргизчүүдийн адил гэр бүлийн хамтаар нүүдэллэн өсчээ. 1937 онд түүний эцэг Торекул Айтматов (1903—1938) "хөрөнгөтний үндсэрхэг үзэл"-ийн хэрэгт холбогдон Москвад баривчлагдаж, 1938 онд цаазлагдсан байна.[1]

Тэрээр төрөлх хотдоо сургуульд суралцаж, Дайны үед 1942 онд 14 настайдаа тосгоны зөвлөлийн нарийн бичгийн даргын ажлыг хийж байв. Мөн татвар цуглуулагч, ачигч, инженерийн туслах гэх мэт олон янзын ажил эрхэлж байжээ.

1946 онд Ч.Айтматов тухайн үеийн Киргикийн нийслэл Фрунзе хот дахь Хөдөө Аж Ахуйн Дээд Сургуулийн мал аж ахуйн салбарт элсэн орж суралцсан байна. Хожим 1956 - 1958 онд Москва дахь Максим Горькийн нэрэмжит Утга Зохиолын Дээд Сургуульд суралцаж, зохиолч мэргэжилтэй болжээ. Төгссөнийхөө дараа 8 жил ЗХУ-ын Коммунист намын Төв хэвлэл "Правда" сонины Киргиз дахь сурвалжлагчаар ажиллав.

Түүний орос хэлээр гаргасан анхны бүтээл нь 1952 онд Сонин түгээгч Жиуйо, Ашым нэртэй гарчээ. Киргиздээ анхны бүтээлээ Ак Жаан (Цагаан бороо) нэрээр 1954 онд гаргасан бөгөөд түүнийг алдарт хүргэсэн Жамиля-гаа 1958 онд хэвлүүлжээ. Үүний дараа "Тэмээний нүд" /«Верблюжий глаз»/ (1960), "Анхны багш" /«Первый учитель»/ (1961), "Эхийн тал" / «Материнское поле» / (1963) "Уулс ба тал нутгийн дууль" /«Повести гор и степей»/ (1963), Ленины төрийн шагнал хүртсэн. Эдгээр зохиолууд киргиз, орос орчуулгаар зэрэг гарч байсан. 1965 онд "Анхны багш" зохиолоор алдарт найруулагч Андрей Кончаловский «Мосфильм»-д уран сайхны кино хийсэн юм.

1980 онд анхны роман "Зуун жилээс ч урт өдөр" /орос. И дольше века длиться день/ нь 1980 онд "Новый мир" сэтгүүлд хэвлэгдсэн бол удаах роман "Цаазын тавцан" /орос. Плаха/ нь 1986 онд мөн сэтгүүлд хэвлэгдсэн байна. "Цаазын тавцан" зохиолыг Г.Акимын орчуулгаар монгол уншигчид амтархан уншсан билээ.

1990 оноос Люксенбург дахь ЗХУ-ын дараа нь ОХУ-ын Элчин сайд байсан. 1994-2006 онд ЗХУ-аас салж шинээр байгуулагдсан Киргиз улсын Бельги, Люксембург, Нидерланд, Франц улсад суугаа Элчин сайд бөгөөд НАТО болон ЮНЕСКО суугаа төлөөлгчөөр ажиллаж байсан.

Ч.Айтматов 2008 оны 5-р сарын 16-нд бөөрний дутагдлын улмаас Германы Нюрнберг хотын эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад мөн оны 6-р сарын 10-нд 79 насандаа хатгаагаар нас баржээ[1] Түүнийг нас барсан тухай мэдээндээ Нью-Йорк Таймс сонин "ЗХУ-ын хязгаар нутаг болох ЗСБНКиргиз Улсын ард иргэдийн ЗХУ задрахын өмнөх үеийн дуу хоолойг илтгэсэн коммунист зохиолч" гэж тодорхойлоод "хожим Киргизийн дипломатч, ЗХУ-ын лидер Михаил Горбачёвын зөвлөгч, дотны найз болжээ."[2] гэж нэмсэн байдаг.

Тэрээр 1963 онд Жамиля зохиолоороо Лениний одонгоор шагнуулсан бол Баяртай, Гульсары! зохиолоороо ЗХУ-ын төрийн шагнал хүртжээ.

Улс төрд[засварлах | кодоор засварлах]

Тэрээр зохиолчийн ажлаас гадна 1994-2006 онуудад Киргизээс Европын холбоо, НАТО, ЮНЕСКО болон Бенилюксийн орнуудад суух Элчин сайдын ажлыг хашиж байв[1]. Мөн түүний эхний гэргийг нарын дундаас гарсан хүү Аскар Айтматов Киргизийн Гадаад хэргийн сайд байсан.

Айтматов ба Монгол[засварлах | кодоор засварлах]

Чингиз Айтматов нь хэдийгээр Монголын их хааны нэрээр нэрлэгдсэн хүн боловч монголчуудын эсрэг антимонголист үзэлтэй хүн байсан юм. Энэ нь түүний зохиол бүтээлд тодорхой харагддаг. Ж: "Зуунаас урт өдөр" романд Ага цагаан ингэний тухай домогт Монголчуудын дээд өвгийн нэг болох Жужанчуудыг Жуанжуанчууд гэж буруугаар нэрлэж, тэд нар буюу нүүдэлчдийг харгис хэрцгий алуурчин байдлаар илэрхийлсэн төдийгүй түүхэнд байгаагүй манкурт боол гэдэг нэршлийг гарган түүнийг хэрхэн бий болгодог талаар үнэмшилтэйгээр зохиомол түүх бичсэн байдаг. Мөн Айтматов нь Чингис хаан бол Монгол хүн биш гэж удаа дараа мэдэгдэл гаргаж, монголчуудыг харгис хэрцгий алахаас өөр юм мэддэггүй зэрлэгүүд гэж хэлдэг байсан байна.

Бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

(Орос гарчгийг нь хаалтанд бичив)

  • Хэцүү зам (1956)
  • Нүүр нүүрээрээ ("Лицом к лицу", 1957)
  • Жамиля[3] ("Джамиля", 1958)
  • Анхны багш ("Первый учитель", 1962)
  • Уулс ба тал нутгийн дууль ("Повести гор и степей", 1963)
  • Баяртай, Гульсары![4]("Прощай, Гульсары", 1966)
  • Цагаан завь ("Белый пароход", 1970)
  • Фүжи ууланд авирсан нь ("Восхождение на Фудзияму", 1973)
  • Зуун жилээс ч урт өдөр ("И дольше века длится день", 1980)
  • Цаазын тавцан ("Плаха", 1986)
  • Уулс бөхийх цагт ("Когда горы падают", 2006)

Шагнал[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Chinghiz Aitmatov – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 1.2 Kyrgyz writer, perestroika ally Aitmatov dies on Reuters UK, 10 June 2008
  2. Chingiz Aitmatov, Who Wrote of Life in U.S.S.R., Is Dead at 79 by Bruce Weber in The New York Times, 15 June 2008
  3. Chingiz Aitmatov. Jamila. Translated by Fainna Glagoleva. Prepared for the Internet by Iraj Bashiri, 2002. http://www.angelfire.com/rnb/bashiri/Stories/Jamila.html
  4. Chingiz Aitmatov. FAREWELL, GYULSARY! Translation into English by Progress Publishers, 1973;http://www.angelfire.com/rnb/bashiri/Stories/Gyulsary.html (Text in English)