Jump to content

Александр Сергеевич Яковлев

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Александр Сергеевич Яковлев
А. С. Яковлев
ТөрсөнАлександр Сергеевич Яковлев
1906 оны 4 сарын 1
Москва
Үндэстэн Зөвлөлт Холбоот Улс
АжилНисэх хүчний инженер
БайгууллагаЯковлевийн нисэх онгоц зохион бүтээх товчоо
Олон танигдсан бүтээлЯк болон ИГ загварын онгоц
Цахим сүлжээ
www.yak.ru

Александр Сергеевич Яковлев (1906 оны дөрөвдүгээр сарын 1 - 1989 оны наймдугаар сарын 22) нь Зөвлөлтийн инженер, зохион бүтээгч агсан. Байлдааны болон зорчигч тээврийн «Як» буюу «Яковлев» загварын нисэх онгоцнуудыг зохион бүтээж улмаар түүний загварууд дээр суурилсан олон төрлийн загваруудыг үйлдвэрлэсэн «Яковлев онгоцны үйлдвэр»-ийг үүсгэн байгуулагч ажээ.

Яковлев нь Зөвлөлтийн нисэх хүчинд үнэтэй хувь нэмэр оруулагч, агаарын спортыг үүсгэгч байгуулагч хүн юм. 1924 онд AVF-10 загварын моторгүй онгоц, 1927 онд AIR-1 спорт-дадлагын нисэх онгоцыг бүтээсэн байна.

1924 оноос техникийн эд ангийн засварчнаар ажиллаж байгаад хожмоо Н. Е. Жуковскийн нэрэмжит болсон «Нисэх хүчний Академид» орж суралцан 1931 онд инженер мэргэжлээр төгсөж, хөнгөн нисэх онгоцны загварын товчоо байгуулан 1932 онд AIR- нисэх онгоцоо бүтээлгэсэн байна. 1935 онд «нисэх загварын товчоогоо» өргөтгөсөн ерөнхий зохион бүтээгч Яковлевын уг онгоцны үйлдвэр өдгөө «Яковлевын нэрэмжит нисэх онгоцны үйлдвэр» болон өргөжин тэлжээ.Дэлхийн 2 дугаар дайны үед Зөвлөлтийн нийт сөнөөгч онгоцны паркийн 2/3 хувийг «Як» онгоцууд эзэлж байсан ба Монгол улсын хувьд 1930-аад онд сургалт дадлагын УТ-1, УТ-2, 1940-өөд оны эхэнд тодорхой бус тооны Як-7, 1945 оны 6 дугаар сарын сүүлээр 34 ширхэг Як-9 сөнөөгч онгоц хүлээн авчээ.

1940-46 онд Нисэх хүчний дэд сайд, 1976-1981 онд Зөвлөлтийн Шинжлэх Ухааны Академийн хүрээлэнгийн академичээр тус тус ажиллаж байв.

Түүний өөрийн нь болон үйлдвэрийн нь бүтээсэн онгоцнууд

[засварлах | кодоор засварлах]

Сургалт дадлагын

[засварлах | кодоор засварлах]

Зорчигч тээврийн

[засварлах | кодоор засварлах]

History of A. S. Yakovlev Design Bureau.