Вена (анатоми)

Венийн судасны хөндлөн огтлол

Вен буюу хураагуур судас нь зүрхэнд цусыг хүргэж өгөх үүрэгтэй. 2 төрлийн венийн судас байна. Хүчилтөрөгчөөр дутмаг судсыг вена гэх өрөөсгөл ойлголт байдгийг анхаарч, зүрхсудасны тогтолцооны механизмийг нээж байхад зүрхэнд цус авчирч өгч байгаа судсыг вена хэмээн нэрлэддэг юм.

Венийн давхар үүрэг бол цус хадгалагч юм. Учир нь хүний биед эргэлдэж байгаа нийт цусны хэмжээний 70% нь венийн судсанд агуулагдан тээвэрлэгддэг.

Венийн судасны гистологийн бүтэц[засварлах | кодоор засварлах]

Судасыг хөндлөн хэрчээд гэрлийн микроскопд ажиглавал 3 давхаргаас тогтдог болохыг харж болно. Tunica intima - Хамгийн дотор талын давхарга. Нэжгээд давхарга, хавтгай хэлбэртэй эпителийн эсээс бүрэлдсэн эндотел Tunica media - Дунд давхарга. Гөлгөр судалт булчингийн ширхэг болон еластик ширхэгээс тогтоно. Tunica adventitia - Коллаген болон еластик ширхэгүүдээс тогтоно.

Венийн судсыг артерийн судастай харьцуулахад дунд давхарга нь гөлгөр судалт булчингийн ширхэг байхгүй юмуу эсвэл цөөн тооны давхарганцар үүсгэдэг тул нимгэн, мөн адвентициа давхарга нь илүү их хэмжээний коллагений ширхэг агуулдаг тул энэ давхарга нь харин зузаан байна. Адвентициа зузаан давхарга нь судасны ханыг чангалж, сунахаас сэргийлж байдаг. Судасны хөндлөн тойргийн голч нь 0.2-1 мм байна. Артериас ялгаатай нь венийн судасны эндотелийн давхарга нь тал саран хэлбэртэй хавхлагатай байдаг.Ялангуяа дээд, доод мөчдийн булчингийн венийн судаснууд. Энэхүү хавхлагын тусламжтайгаар цус зүрх рүү очиж чаддаг. Венийн судас нь гөлгөр судалт булчингийн ширхэг байхгүй байдаг тул антигравитачийн чиглэлийн дагуу цус зүрхэнд хүрэхэд энэхүү хавхлагын үүрэг хэр чухал гэдэг нь ойлгомжтой юм. Венийн хавхлаг нь цусны урсгалыг эргэж буцахаас сэргийлэн нэг чиглэлийн урсгалыг бүрдүүлдэг.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Вена (анатоми) – Викимедиа зураг, бичлэг, дууны сан