Jump to content

Венийн дуурийн театр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Венийн дуурийн театр

Венийн дуурийн театр (герман. Wiener Staatsoper, англи. Vienna State Opera, 1918 оноос өмнө Венийн ордны дуурь) —Австри улсын Вена хот дахь дэлхийн дууриудын төвийн нэг болсон театр. Венийн филармонийн гишүүдийг Венийн дуурийн театрын найрал хөгжимд элсүүлж авдаг. Энэхүү байшинд Венийн улсын балет мөн байралдаг бөгөөд жил бүр Венийн бүжгийн багт наадмын (англи. Vienna Opera Ball ) зохион байгуулдаг.

Венийн дуурийн театрын таних тэмдэг

Вена дахь ордны дуурь 17-р зууны дунд үеэс үүссэн байна. 1861 онд архитекторч Август Зикард фон Зикардсбург, Эдуард ван дер Нюлл нарын бүтээсэн Венийн дуурийн барилгыг барьж эхэлжээ. Дуурийн театрын нээлт 1869 оны 5-р сарын 25-нд болж эзэн хаан Франц Жозеф, гэргий Элизабет нар оролцсон бөгөөд энэ өдөр В.А.Моцартын "Дон Жуан" дуурийг тоглосон. 1918 он хүртэл театр нь Хабсбургийнхны ивээлд байсан бөгөөд Венийн ордны дуурийн театр (герман. Wiener Hof-Operntheater) гэж нэрлэгддэг байв.

1945 оны 3-р сарын 6-нд дэлхийн 2-р дайны үеэр Америкийн нисэх хүчний бөмбөгдөлтөөс театрын барилга хэсэгчлэн сүйрчээ. Сэргээн засварлах ажил 1955 он хүртэл үргэлжилсэн бөгөөд эцэст нь 1955 оны 11-р сарын 5-нд Людвиг ван Бетховены "Фиделио" (К. Боем удирдсан) жүжгээр театр нээлтээ хийсэн. Үүний зэрэгцээ Венийн дуурийн театрт жил бүр Багт наадам тоглодог уламжлал сэргээсэн юм.

Хөгжимчид, найруулагчид, ялангуяа 20-р зууны хоёрдугаар хагаст мэргэжлийн удирдагчид Венийн дуурийнзахиралаар ажиллаж байв. Венийн дуурийг удирдаж байсан шилдэг хөгжимчдийн дунд Густав Малер (1897-1907), Феликс Вайнгартнер (1908-1911, 1935-1936), Франц Шалк (1919-1929, Ричард Краусс (1924), Клеменс, (1929 -1934), Карл Бөм (1943-1945 ба 1954-1956), Герберт фон Каражан (1956-1964), Лорин Маазел (1982-1984) нар байжээ.

1986-91 онд тус театрын захиралаар К.Х.Дрезе, хөгжмийн найруулагчаар Клаудио Аббадо ажиллаж байжээ. 1991-1992 онд захиралаар алдарт дуучин Эберхард Вахтер ажиллаж байжээ. 1992-2010 онд захиралаар Иоан Холендер, хөгжмийн найруулагчаар Сэйжи Озава ажиллаж байсан ажээ.

2010-2020 онд Венийн дуурийн захиралын үүргийг францын удийн засагч Доминик Мейер (Dominique Meyer), бүжиг дэглээч Мануэль Легрис нар гүйцэтгэсэн. 2010-2014 онд хөгжмийн найруулгыг удирдаач Франц Велсер-Мөст гүйцэтгэсэн. 2014 оны 9-р сараас хойш хөгжмийн найруулагчийн орон тоо сул байсан.

2020 оноос Богдан Рошчич (Bogdan Roščić) Венийн дуурийн театрын дарга болжээ. Тэрээр бүжиг дэглээч Мартин Шляпфер, хөгжмийн найруулагч- удирдаач Филипп Жордан нарыг тус компанид авчирсан бөгөөд тэд 2025 онд ажлаа өгөхөөр болжээ. Үүний зэрэгцээ Богдан Рошчичтэй байгуулсан гэрээг 2030 он хүртэл сунгасан.

Албан ёсны цахим хаяг: https://www.wiener-staatsoper.at/en/