Jump to content

Википедиа:Тавтай морилно уу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Тавтай морилно уу...

Монгол Википедиад тавтай морилно уу!

Таныг Монгол Википедиаг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахаар шийдсэнд бид их баяртай байгаа бөгөөд Таны тус дэм Монгол Википедиад үнэхээр их хэрэгтэй байна. Эхний үед бага зэрэг бэрхшээл, мэдэхгүй зүйлстэй тулгарч магадгүй боловч, Та тун удахгүй тэр бүх бэрхшээлийг ардаа орхих болно гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Асууж лавламаар зүйл гарвал Монгол Википедиагийн хурал - хэлэлцүүлэг дээр санаа зоволтгүй бичээрэй. Танд амжилт хүсье. -- Монгол Викичид


Таныг хамгийн түрүүнд Тусламж, Хуудас яаж засварлах вэ? хуудсууд руу зочлохыг зөвлөж байна. Мөн Хэлэлцүүлэг хуудас дээр бичсэн бичлэгийхээ ард 4 долгионтой зураас (~~~~) заавал тавиарай. Ингэснээр таны нэр ба бичсэн он сар өдөр автоматаар тэнд бичигдэх юм.

Википедиад юу юу байна?

Монгол Википедиа нь улс төр, шинжлэх ухаан, түүх, хөгжим, шашин, урлаг, спорт зэрэг чамлахааргүй мэдээлэл агуулж байгаа боловч илүү өргөн хүрээтэй, олон өгүүлэл бүхий нэвтэрхий толь болохын тулд таны оролцоо зайлшгүй хэрэгтэй байна. Одоогийн байдлаар Монгол Википедиа нь 24,465 тооны өгүүлэлтэй байгаа болно.

Википедиагаас өгүүлэл хайх, эсвэл таны хувь нэмрээ оруулмаар байгаа сэдвүүд энд бий эсэхийг мэдэхийн тулд "Хайх" нүдэнд үгээ бичиж, "Явах" товчийг дарахад тухайн үгтэй ойролцоо сэдэв бүхий өгүүллийн жагсаалтыг таньд харуулна. Та тэндээс өөрт хэрэгтэй мэдээлээ олж авах, эсвэл өөрийн сонирхож буй сэдэвтээ хувь нэмрээ оруулж болно.


Википедиад үндсэн 2 төрлийн хуудас байна. Эхнийх нь нэвтэрхий толины өгүүлэл бүхий хуудас, нөгөөх нь Википедиагийн хуудаснууд юм. Википедиагийн хуудаснуудад тусламж, зааварчилгаа, хэлэлцүүлэг, төрөл бүрийн статистик мэдээлэл бүхий хуудсууд багтана. Жишээлбэл:

Шинэ өгүүлэл эхлүүлэх

Та юун түрүүнд Монгол Википедиад нэн шаардлагатай байгаа өгүүллүүдийг үзнэ үү. Энэ жагсаалтад буй улаан өнгө бүхий өгүүллүүд нь хоосон бичлэггүй байгаа гэсэн үг юм. Та уг улаан холбоос дээр дарахад "...-д засвар хийж байна." гарчигтай "текст хайрцаг" гарах ба Та бичлэг оруулах боломжтой болно. Өгүүллээ бичиж дуусныхаа дараа бичсэн зүйлээ "Урьдчилан харах" товчийг дарж, хянана. Хэрэв алдаа байхгүй бол "Хуудсыг хадгалах" товчийг дарж, хадгална.

Засвар хийх

Өгүүллийн дээд талд байх "Засварлах" товчийг дарж, тухайн өгүүллийг (бичлэгийг) өөрчилнө. "Засварлах" товчийг дарахад тухайн өгүүллийг засах, бичлэг нэмэхэд зориулсан "текст хайрцаг" гарж ирнэ. Тэнд өгүүллээ бичиж, засаж дуусныхаа дараа бичсэн зүйлээ "Урьдчилан харах" товчийг дарж, хянана. Хэрэв алдаа байхгүй бол "Хуудсыг хадгалах" товчийг дарж, хадгална.

Википедиагийн тухай хэдэн үг

Википедиа нь олон хэл дээрхи, вэб-д байрлалтай, чөлөөт агуулгатай, нэвтэрхий толь юм. Википедиаг хүмүүс сайн дураараа, хамтарч бичдэг. Энд буй бүх мэдээлэл, зураг чөлөөт лицензтэй. Википедиа гэсэн нэр нь вики (олон хүний хамтарч бүтээдэг вэбсайт) ба энциклопедиа гэсэн 2 үгийг нийлүүлсэн нэр юм. 2001 онд эхэлсэн Википедиа нь маш хурдан хөгжиж, одоо хамгийн том лавлах вэбсайтуудын нэг болсон байна.

Бидний дүрэм

Эдгээр хуудсуудыг заавал уншаарай гэж зөвлөж байна. Маш чухал зүйлс байгаа шүү!

Анхаарах зүйлс
  • Википедиа дахь бүх зүйлс Creative Commons Attribution-ShareAlike лицензтэй байх ёстой. Нэг үгээр хэлбэл Википедиа дахь бүх зүйлс чөлөөтэй, хэн ч ашиглаж болно. Хэн ч өөрчилж болно. Нөгөө талаас зохиогчийн эрхээр хамгаалагдсан зүйлсийг Википедиад оруулж болохгүй.
  • Википедиа нь нэвтэрхий толь. Иймээс Википедиад Та өөрийн үзэл бодол, хувийн туршлага, өөрийн шинэ таамаглал, нийтэд зөвшөөрөгдөөгүй байгаа судалгааны шинэ үр дүн зэргийг бичиж болохгүй
  • Бүх мэдээлэлд төвийг сахисан байр сууринаас хандах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл аливаа зүйлд та өөрийн үзэл бодол, байр сууринаас хандаж, дүгнэлт битгий өгөөрэй.
Танд тусламж хэрэгтэй байна уу

Хэрвээ та санамсаргүй алдаа хийгээд, засмаар байгаа бол хуучин хувилбар луу нь буцаахад л болно. Тухайн хуудасны "Түүх" холбоос дээр дарахад таны хийсэн алдаа хамгийн дээр нь байх болно. Түүний доод талынх руу нь (дээрээсээ хоёр дахь) орох хэрэгтэй. Тэгээд Засварлах товч дээр дарна. Дараа нь Хуудсыг хадгалах хэрэгтэй. Дэлгэрэнгүйг Хуучин хувилбар луу нь буцаах сэдвээс үзнэ үү.


Википедиад үндсэн 2 төрлийн тусламж байна:

  • өөрөө өөртөө туслах,
  • бусдаар туслуулах...

Өөрөө өөртөө туслах гэдэг нь тусламж, зааварчилгааг судах юм. Чухал хуудсуудыг жагсаавал:


Болмооргүй бол бусдаас тусламж гуйж болно. Энэ тохиолдолд

  • Wikipedia:Хурал хуудсанд бичиж болно.
  • Асуух зүйлээ өөрийн хэлэлцүүлэг хуудас дээр бичээд ард нь {{Туслаач}} гэсэн кодыг байрлуулна. Хэн нэгэн таны асуултанд төд удалгүй хариулах болно.
  • Админуудад хандаж болно. Админуудын хэлэлцүүлэг хуудас дээр асуултаа бичиж болно. Тэд удахгүй таньд туслана.
Мөн үзэх