Jump to content

Википедиа:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2008-41

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Канадын далбаа
Канадын далбаа

Канад (Англи: Canada) нь Хойд Америкийн хойд хэсгийн ихэнх нутаг дэвсгэрийг эзлэн оршдог. Зүүн талаасаа Атлантын далай, баруун талаараа Номхон далай, хойд талаараа Хойд мөсөн далайнуудаар тус тус хүрээлэгдэнэ. Нутаг дэвсгэрээрээ дэлхийд хоёрт ордог. Канад нь баруун хойд ба өмнөд талаараа АНУ-тай хил залгана.

Өнөөгийн Канадын нутаг дэвсгэрт олон мянган жилийн турш олон овог аймгийн уугуул иргэд амьдарч байжээ. XV зууны сүүлээс Британи, Францын аялагч, судлаач нар Атлантын далайн эргийг судлаж, сүүлд нь суурьшжээ. Долоон жилийн дайны дараа 1763 онд Франц өөрийнхөө Хойд Америк дахь колониудаа бараг бүгдийг нь алдсан байна. 1867 онд Британийн гурван колони холбоо үүсгэснээр Канад нь дөрвөн мужаас тогтсон холбооны эзэмшил газар болжээ. Холбоонд бусад муж, нутаг бага багаар нэмэгдэн орсноор 1931 оны Вэстминстрийн тогтоолоор Канад нь Нэгдсэн Вант Улсаас автономит байдлаа улам нэмэгдүүлжээ. 1982 онд Канадын актаар Британийн парламентаас хууль зүйн хамаарлаа бүрэн тасалжээ.

Канад нь арван муж, гурван нутаг дэвсгэрээс тогтсон холбооны улс бөгөөд парламентийн засаглалтай ардчилсан, үндсэн хуульт хаант улс юм. Төрийн тэргүүн нь Хатан хаан II Элизабет. Англи, Франц гэсэн албан ёсны хоёр хэлтэй бөгөөд олон үндэстэн угсаатан амьдардаг. Канад нь технологийн хувьд хөгжсөн, аж үйлдвэржсэн орон бөгөөд байгалийн баялаг, нарийн төвөгтэй харилцаатай орон болох АНУ-тай хийдэг худалдаан дээрээ тулгуурласан эдийн засагтай юм. (бүрэн эхээр унших)