Jump to content

Википедиа:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2008-43

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Солонгосын дайн нь Өмнөд ба Хойд Солонгосын хооронд 1950 оны 6 сарын 25-наас 1953 оны 7 сарын 27-ны хооронд болсон дайн юм. Хоёр Солонгосын аль аль нь нийт Солонгосыг өөрийн удирдлага доор нэгтгэх зорилготой байв. Өмнөд Солонгосыг АНУ ба өрнөдийнхөн, Хойд Солонгосыг ЗХУ, БНХАУ зэрэг коммунист орнууд дэмжиж байв. Энэ дайн Хүйтэн дайны үеийн хамгийн том дайн байлаа.

Солонгос нь 1910-1945 оны хооронд Японы эрхшээлд байв. Дэлхийн хоёрдугаар дайны сүүлээр хийгдсэн АНУ ба ЗХУ-ын гэрээгээр Солонгосын хойгийг 38-р өргөргөөр хоёр хуваах асуудлыг тохиролцсон бөгөөд уг гэрээний дагуу ЗХУ-ын арми 8-р сарын 10-нд уг өргөрөгөөс хойш нутагт, хэдэн долоо хоногийн дараа буюу 1945 оны 9-р сарын 9-нд АНУ-ын арми 38-р өргөргөөс өмнөх нутагт хяналтаа тогтоов. Хоёр тал хяналтын нутаг дээрхи олзлогдсон япон цэргүүдийг тус бүрдээ хүлээн авахаар тохиролцсон байна.

Ийнхүү Солонгос нь Зөвлөлтийн мэдлийн хойд, Америкийн мэдлийн өмнөд гэсэн хоёр хэсэг болон хуваагдав. 1945 оны 12-р сард АНУ ба ЗХУ нь Солонгосыг түр хугацаагаар удирдах гэрээ байгуулав. Энэ үеэс Өмнөдөд АНУ-ын цэргийн хяналтыг эсэргүүцэх хөдөлгөөн эхэллээ. Учир нь Америкууд Японы түрэмгийлэлийн үеийн засаг захиргааны нэгж, удирдлагуудын ихэнхийг хэвээр авч үлдсэн ба, солонгос хүмүүсийн байгуулсан аливаа эвсэл, хөдөлгөөныг хориглоод байв. 1946 оны 9 сард эхэлсэн төмөр замчдын эсэргүүцэл эрчимжин өмнөдийн ихэнх хотод үймээн дэгдэн, хэдэн арван цагдаагийн ажилтан, японы газрын эзэд амь үрэгдэв. Солонгос дахь АНУ-ын цэргийн удирдлага дайны байдал тогтоон, солонгосын иргэдийн эсрэг галт зэвсэг хэрэглэжээ. Өмнөдөд коммунист үзэл баримтлалыг дэмжиж эхлэв. (бүрэн эхээр унших)