Jump to content

Википедиа:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2010-24

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Аргун өөрийн хүү Газаныг тэврэн эзэн хааны шүхэр дор зогсож байна. Хажууд нь Аргуны эцэг Абаха морьтой байна.
Аргун өөрийн хүү Газаныг тэврэн эзэн хааны шүхэр дор зогсож байна. Хажууд нь Аргуны эцэг Абаха морьтой байна.

Аргун хан нь 1284-1291 онд Монголын Эзэнт Гүрний нэг хэсэг Ил Хан улсын дөрөвдэх удирдагч байлаа. Тэрбээр Абаха ханы хүү бөгөөд эцгийнхээ нэгэн адил Буддын шашны чин сүжигтэн (хэдийгээр Христ шашныг дэмждэг байсан ч) байлаа. Тэрбээр Ариун Газрын Лалын шашинтнуудын эсрэг Франц-Монголын эвсэл байгуулах бүтэл муутай оролдлого хийн Европ руу хэд хэдэн удаа элч илгээж байснаараа алдартай. Аргун мөн Хубилай хаанаас шинэ эхнэр хүсч байжээ. Аргунд залуу гүнж Хөхөчинг хүргэж өгөх даалгаврыг Марко Поло авч Ази тивийг хөндлөн туулж Ил Хан улсад хүрсэн байна. Хөхөчинг ирэхээс өмнө Аргун нас барсан тул гүнж Аргуны хүү Газантай суужээ.

Аргун Абаха хан ба түүний Христ шашинт гэргий Хаймаш хатнаас төрсөн. Аргун өөрөө олон эхнэртэй байсан бөгөөд хамгийн хайртай эхнэр нь Булуган байлаа. Булуган Аргуны хоёр хүү Газан, Өлзийт нарыг төрүүлсэн. Хоёр хүү нь хоёулаа Аргуныг залгамжилсан бөгөөд улмаар Лалын шашинд орцгоожээ. Аргун Өлзийтийг төрөхөд нь Христ шашны ёсоор угаалга үйлдүүлж, Пап лам IV Николасын нэрээр Николас хэмээх нэр өгчээ.Доминиканы миссионер Монтекрочегийн Риколдо Аргун бол "хамгийн адгийн хорлонтой этгээд, гэлээ ч гэсэн тэр Христүүдийн анд нөхөр билээ" гэж бичиж байв. (бүрэн эхээр унших)