Jump to content

Викториа Сваровски

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Викториа Сваровски

Викториа Сваровски
Ерөнхий мэдээлэл
Тайзны нэрВикториа С.
Төрсөн өдөр1993 оны 8 сарын 16 (1993-08-16) (31 настай)
Төрсөн газарИнсбрук[1],  Австри
Ажил үйлПоп дуучин, телевизийн хөтлөгч
УрсгалПоп
Танил үе2010 оноос хойш
Цахим хуудасwww.victoriaswarovski.com

Викториа Сваровски (Герман: Victoria Swarovski, 1993 оны наймдугаар сарын 16-нд Инсбрук хотод төрсөн) Австрийн поп дуучин ба телевизийн хөтлөгч юм.

Амьдрал ба мэргэжил

[засварлах | кодоор засварлах]

Викториа Сваровски нь Александра ба Паул Сваровскийн охин юм. Тэрбээр Паулина гэх нэртэй нэг охин дүүтэй. Түүний ээж нь сэтгүүлч мэргэжлээрээ ажилладаг бол аав нь гэр бүлийнхээ компанид ажилладаг.[2] Викториа анх 2009 онд Германы хошин урлагийн жүжигчин Марио Бартын телевизийн шоунд оролцон, «Get Gone» хэмээх дууг дуулан тайзан дээр гарчээ. 17 настайдаа Сони Мюзик дээр бичлэг хийх гэрээнд гарын үсгээ зурж байв. 2010 оны арваннэгдүгээр сард түүний анхны сингл «One in a Million» худалдаанд гарчээ.[3]

2010 онд үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагч Вернер Мюрцтай харилцаатай байв. Хосууд 2017 оны тавдугаар сарын 20-нд хуримаа хийжээ.[4]

  • One in a Million (2010 он)
  • There’s a Place for Us (2010 он)
  • Voyeur (2011 он)
  • My Heart Is Your Heart (2016 он)
  • Beautiful (feat. Prince Kay One, 2014 он)
 Commons: Victoria Swarovski – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Victoria S singt Song „Get gone“ by ppostmaster - Dailymotion. 15. Арваннэгдүгээр сар 2009, хандсан 25. Арванхоёрдугаар сар 2017 (америкийн англиар).
  2. Victoria S: Junge Kristall-Erbin will die Charts stürmen. хандсан 25. Арванхоёрдугаар сар 2017 (германаар).
  3. VICTORIA SWAROVSKI | Official Website. хандсан 25. Арванхоёрдугаар сар 2017.
  4. Victoria Swarovski: Heimliche Hochzeit! In: BUNTE.de. (bunte.de [abgerufen am 25. Dezember 2017]).