Сваровски

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
D. Swarovski KG
Д. Сваровски КГ
Logo
Logo
Эрх зүйн хэлбэр Коммандитгэзеллшафт
Үүсгэн байгуулагдсан 1895 он
Төв байр Ваттенс, АвстриАвстри Австри
Удирдлага Роберт Бухбауэр
Ажилчид 32.000 (2017 он)
Эргэлтийн хөрөнгө 3,5 тэрб. евро (2017 он)
Салбар Болор шил
Цахим хуудас www.swarovski.com
Сваровскийн төв байр
Болор шилэн лааны суурь

Д. Сваровски (герм. D. Swarovski Kommanditgesellschaft товчоор Swarovski KG) нь өнгөлсөн болор шилэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхий даяар борлуулалт хийдэг, Австрийн аж ахуйн нэгж юм. Энэхүү үйлдвэрийг 1895 онд Даниэл Сваровски Тиролийн Ваттенс сууринд төвтэйгөөр гэр бүлийн аж ахуйн нэгж болгон байгуулсан аж. Д. Сваровски, Сваровски Оптик, Тиролит гэх гурван түншийн нийгэмлэг нь нийлэн аж ахуйн нэгжийн группийг үүсгэх бөгөөд 2012 онд ойролцоогоор гурван тэрбум еврогийн эргэлтийн хөрөнгөтэй байв.[1]

Сваровски нь бүтээгдэхүүнээ Тироль, Лихтенштайны Вант Улс (Трийзен), Серби (Суботица)[2], Хятад, Тайланд, Энэтхэгт үйлдвэрлэдэг.

Гернот Лангес-Сваровски 1965 оноос 2002 оныг хүртэл компанийн захирлаар ажиллаж байгаад, дараа нь өөрийн хүү Маркуст[3] ажлаа хүлээлгэн өгчээ.[4] 2020 оны гуравдугаар сараас эхлэн Роберт Бухбауэр гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.[5]

Болор шилний үйлдвэрийг өвлөгч нь телевизийн хөтлөгч, поп дуучин Викториа Сваровски юм.[6]

Түүх[засварлах | edit source]

1895 онд шил өнгөлөгч Даниэл Сваровски энэ аж ахуйн нэгжийг анх үүсгэн байгуулжээ. XIX зууны дундуур л анх болор шилээр бүтээгдэхүүн хийдэг томоохон аж үйлдвэр болох Габлонцын Биюутерий Бохемид нээгдсэн бөгөөд тэдний өнгөлгөө муутай байсан тул өнгөлгөө сайтай болор шилийг цөөн тооны дархан гар аргаар л боловсруулдаг байлаа. Өнгөлгөө сайтай болор шилний эрэлт ихтэй байсан учир Д. Сваровски механик өнгөлгөөний төхөөрөмжийг зохион бүтээсэн бөгөөд түүнээ 1892 онд Прагт патент[7] гаргуулан бүртгүүлжээ.

Сваровскийн механик аргаар өнгөлсөн гоёлын чулуу нь маш өндөр чанартай байснаас шалтгаалан зөвхөн орон нутагт бус олон улсад үнэт эдлэлийн зах зээлд танигдаж эхлэв. Үүсгэн байгуулагдсан газарт нь таван морины хүчин чадал бүхий усан цахилгаан станцтай байсан тул тухайн үеийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах хэмжээний ихээр үйлдвэрлэж амжихгүй байв. Түүнээс гадна өөр аж ахуйн нэгжүүд түүний төхөөрөмжийг хуулбарлах оролдлого удаа дараа хийж байсан зэргээс үүдэн, өндөр хүчин чадал бүхий эрчим хүчний эх үүсвэртэй байхаас гадна олны хөлөөс зайдуу газар компанийн шинэ байршил эрж олох ёстой болов. Ингэж шинээр өргөтгөх хөрөнгийг түүний хэрэглэгч Арман Козманн болон хүргэн Франц Вайз нар гаргав. Шинэ байгуулагдсан аж ахуйн нэгжийн нэр энэ учраас анхандаа «А. Козманн, Даниэл Сваровски & Ко» хэмээх нэртэй байсан ба сүүлд өөрчлөн өнөөдрийн маркийн нэрээр алдаршсан «Сваровски» болгожээ.

Шинэ үйлдвэрийн байршил болгохоор Австрийн Альпийн нуруунд хэд хэдэн газар олсон бөгөөд эцэст нь Иннталын Ваттен сууринг сонгов. Энэ газрыг сонгоход нөлөөлсөн зүйл нь тэнд байсан бөс бараа ба даавууны үйлдвэрийн газраас хямд үнээр талбайг нь түрээслэх болон 44 киловаттын усан цахилгаан станц байсан зэрэг нөлөөлжээ.[8]

Түрээсийн хугацаа нь таван жилийн дараа дуусангуут тэр энэ нутгаас гарах ёстой байсан боловч Сваровски 1900 онд Ромбергийн бөс барааны үйлдвэрийг, түүнд хамаарах ус ашиглах эрхийн хамт 24.000 гулден төлөн, өөрийн болгон авчээ. Үүнийхээ дараахан тэрбээр Ваттены хөндийд 603 кВт-ын хүчин чадал бүхий усан цахилгаан станцыг (1906 онд ашиглалтад орсон) барив. Дараа нь өөрийн ажилчиддаа зориулан ажилчдын орон сууц, мөн өөртөө хувийн сууц бариулснаар энэ газраас гарах шалтгаангүй болов. Өнгөрсөн онд орлого сайтай байсан тул энэ бүгдийн төлбөрийг 1907 он гэхэд төлж дуусгасан ажээ.

Зургийн цомог[засварлах | edit source]

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: Swarovski – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | edit source]

  1. Die Swarovskis: Warum der Milliarden-Clan zerstritten ist. News (2013-11-07). 2014-09-13-д хандсан.
  2. Swarovski erweitert Produktion in Serbien. In: Der Standard, 3. September 2015. Abgerufen am 4. September 2015.
  3. Wirtschaftsblatt Nov. 2000 (Memento 27. Есдүгээр сар 2007 цахим архивт)
  4. T-Online Portrait, Quelle APA (Memento 29. Есдүгээр сар 2007 цахим архивт)
  5. Alois Vahrner: Spektakuläre Änderung: Markus Langes-Swarovski verlässt Geschäftsführung. 13. März 2020, abgerufen am 4. September 2020.
  6. Victoria Swarovski: Vermögen & Gagen der Moderatorin 2020. 13. Januar 2018, abgerufen am 3. Dezember 2020.
  7. Die Geschichte von Swarovski – 1895[үхмэл линк] (Adobe Flash benötigt)
  8. T-Online Portrait, Quelle APA (Memento 29. Есдүгээр сар 2007 цахим архивт)

Координат: 47° 17′ 43.6″ У, 11° 35′ 51.3″ З