Jump to content

Вилхелм Майбах

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Вилхелм Майбах
Төрсөн1846 оны 2 сарын 9
Хайлбронн, Баден-Вюртемберг муж, Герман
Нас барсан1929 оны 12 сарын 29
Штуттгартын Каннштатт дүүрэгт, Герман
Яс үндэсГерман
Төгссөн сургуульРойтлингений Брудерхаус
АжилИнженер, зохион бүтээгч,
үйлдвэрийн эзэн

Майбахын Аугуст Вилхелм (герм. August Wilhelm Maybach; * 1846 оны хоёрдугаар сарын 9-нд Хайлбронн хотод төрсөн, † 1929 оны арванхоёрдугаар сарын 29-нд, Штутгарт) нь германы дотоод шаталтын хөдөлгүүрийн зохион бүтээгч байсан юм. Тэрээр Вюртембергийн Эзэнт Улсын Битигхайм-Биссингенд 1909 онд Майбахын моторын үйлдвэр ХХК-г үүсгэн байгуулсан болон Майбах маркийн автомашины нэр түүний нэрээр нэрлэгдэж явдаг юм.

Майбахын Вилхелм нь Даймлерын Готтлибийн ажилтан байхдаа түүний зохион бүтээх товчоонд хамгийн анхны хөнгөн бөгөөд хурдан эргэлттэй босоо цаган хөдөлгүүрийг зохион бүтээсэн ба энэ нь тээврийн хэрэгсэлд хөдөлгүүрээр угсрах боломжтой дотоод шаталтын хөдөлгүүр[1] байлаа.

Амьдрал, бүтээл

[засварлах | кодоор засварлах]

Түүнийг таван настай байхад тэдний гэр бүл Хайлбронн хотоос 50 км зайтай Штуттгарт хот руу нүүсэн ба нүүж очсоноос хойш гурван жилийн дотор түүний эцэг, эх нь хоёулаа нас нөгчсөн аж. Ингээд Вилхелм 13 настай байхдаа Ройтлингений Брудерхауст очсон бөгөөд энэ асрамжийн газарт ядуу гэр бүлээс гаралтай өнчин хүүхдүүдийг сурган, хүмүүжүүлдэг байгууллага юм. Вилхелм тэнд техникийн зураг зүйч болон зохион бүтээгч инженерийн мэргэжлийн сургалтыг дүүргэв.

Вилхелм Брудерхауст байхдаа Даймлерын Готтлибтэй танилцжээ. Даймлер тухайн үед Брудерхаусын машины фабрикийн дарга байсан ба Майбахын Вилхелмийг түүний туслахаар томилсон учраас тэрбээр түүнд сурч мэдэхэд нь туслах үүрэгтэй байв.

  • Max J. B. Rauck: Wilhelm Maybach. Der große Automobilkonstrukteur. Rauck, Baar 1979
  • Harry Niemann: Mythos Maybach. 4. Auflage. Motorbuch, Stuttgart 2002, ISBN 3-613-02275-3.
  • Harry Niemann: Maybach. Der Vater des Mercedes. 3. Auflage. Motorbuch, Stuttgart 2000, ISBN 3-613-02027-0.
  • Harry Niemann: Wilhelm Maybach, König der Konstrukteure. Motorbuch, Stuttgart 1995, ISBN 3-613-01717-2.
  • Kurt Rathke: Wilhelm Maybach. Anbruch eines neuen Zeitalters. Gessler, Friedrichshafen 1953
  • Dokumentarfilm im Auftrag der Mercedes-Benz AG 1995: Wilhelm Maybach – König der Konstrukteure von Harry Niemann BRD 1995/96
 Commons: Майбахын Вилхелм – Викимедиа дуу дүрсний сан
  1. Olaf von Fersen (Hrsg.): Ein Jahrhundert Automobilgeschichte: Personenwagen. VDI-Verlag, Düsseldorf 1986, Seite 10