Jump to content

Галилео байршил тогтоох систем

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Галилео байршил тогтоох системийн лого
Хиймэл дагуулын байршил тогтоох системуудийн харьцуулалт
2011-10-21-нд Галилео системийн анхны 2 хиймэл дагуулыг хөөргөсөн юм

Галилео нь Европын холбоо ба Европын сансрын агентлагаас хамтран хэрэгжүүлж буй хиймэл дагуулын байршил тогтоох систем юм. Одоогоор олон нийтийн хэрэгцээнд ашиглагддаг АНУ-ын GPS ба ОХУ-ын Глонасс системүүдийн адилаар Европоос бие даан тусдаа гадны хамааралгүйгээр байршил тогтоох үйлчилгээтэй болхыг 90-ээд оноос эхлэн европчууд хүсэх болжээ. 2011 оны 10 сарын 21-нд анхны 2ш хиймэл дагуулыг тойрог замд оруулсан цаашид 2019 он хүртэл 30ш хиймэл дагуулыг хөөргөж дэлхийг бүрэн бүрхэж хүн бүрт байршлын үнэгүй үйлчилгээг үзүүлэх болно. Мөн БНХАУ анх Галилей төсөлд оролцож байгаад цааш улс төрийн шалтгаанаар оролцох боломжгүй болж Бейдоу хэмээх зөвхөн өөрийн бүс нутгийг хамарсан байршлийн системтэй болхоор ажиллаж байна.

Галилей нь 1м хүртэл нарийвчилалтай байршлын дохиоллыг дамжуулна, ерөнхий дохиололтой үнэгүй үйлчилгээ ба нарийвчилалтай дохиотой үнэтэй 2 янзын үйлчилгээг үзүүлнэ. Галиилейн гол давуу тал нь хэрэглэгч хэрэгцээ гарсан үед аюул тулгарсан дохиог хиймэл дагуулын төвд дамжуулж байршлаа мэдээлж болхоос гадна төвөөс тусламж ирж байгааг мэдээлсэн дохиог авч болдог онцлогоороо GPS ба Глонасаас давуу юм.

Галилейг газраас Германы Мюнхенгээс ба Италийн Фучиногоос удирдах болно.

Системүүдийн харьцуулалт

[засварлах | кодоор засварлах]
Систем GPS байршил тогтоох систем Глонасс байршил тогтоох систем Бейдоу байршил тогтоох систем Галилео байршил тогтоох систем IRNSS байршил тогтоох систем
Хэрэгжүүлэгч улс АНУ ОХУ БНХАУ Европын холбоо Энэтхэг
Сувгын кодчилол CDMA FDMA/CDMA CDMA CDMA CDMA
Тойрог зам 20,180km 19,130km 21,150km 23,220km 36,000km
Хугацаа 11.97 цаг (11 h 58 m) 11.26 цаг (11 h 16 m) 12.63 цаг (12 h 38 m) 14.08 цаг (14 h 5 m) -
1 өдрийн эргэлт 2 17/8 17/9 17/10 -
Хиймэл дагуулын тоо 24 31 5 тогтмол дагуул,
30 дундаж тойрог замын дагуул
4 туршилтын дагуул,
22 ажиллагаатай дагуул
7 тогтмол дагуул
Үелзэл 1.57542 GHz (L1 signal)
1.2276 GHz (L2 signal)
~ 1.602 GHz (SP)
~ 1.246 GHz (SP)
1.561098 GHz (B1)
1.589742 GHz (B1-2)
1.20714 GHz (B2)
1.26852 GHz (B3)
1.164–1.215 GHz (E5a and E5b)
1.260–1.300 GHz (E6)
1.559–1.592 GHz (E2-L1-E11)
-
Статус Ажилладаг Ажилладаг,
CDMA -г бэлдэж байна.
15 дагуул ажилладаг,
20 бусад дагуулыг төлөвлөсөн
Бэлдэж байгаа 2 дагуул хөөргөсөн,
5 нэмэлтийг 2015 онд хөөргөнө

АНУ-ын улс төрийн шахалт

[засварлах | кодоор засварлах]
АНУ-ын батлан хамгаалах сайдын Галилео төслийн эсрэг лобби захиа

Европчууд өөрсдийн бие даасан байршлын системтэй болход АНУ-ын цэргийн хүчнийх нь Европын холбоонд элдэв дарамт шахалт учируулж 1990-ээд онд Галилео төслийг зогсооход баггүй нөлөөлжээ.

 Commons: Галилео (хиймэл дагуулын навигац) – Викимедиа зураг, бичлэг, дууны сан