Ганьсу нутгийн син жун шу шэн
Харагдац
Ганьсу нутгийн син жун шу шэн (Энгийнээр орчуулбал мужийн тогтолцоо) нь (1227-1369) Юань улсын арван син шэн буюу мужийн нэг юм. Энэ нь X-XIII зууны үед Тангуд улсын нутаг байсан. 1227 онд Чингис хаан эзэлж авснаар Их Монгол Улсын харъяанд оржээ. Жи Юаний 24 дүгээр онд (1287 он) хааны зарлигаар нэрийг нь сольж Ганьсу гэж нэрлээд, төвлөн засах яамны төлөөний яамыг байгуулсан (син жун шу шэн). Өнөөгийн Ганьсу мужийн бүх нутаг, Хөх нуур мужийн зүүн нутаг, Өвөр Монголын баруун хагас, Шэньси мужийн умард нутгийг хамарч байсан.
Бүтэц
[засварлах | кодоор засварлах]Захиргааны төв нь Ганьжөү чөлгөө. Нийт 7 чөлгөө, 2 жөү. [1]
- Ганьжөү чөлгөө 甘州路
- Юнчан чөлгөө 永昌路
- Сяожөү чөлгөө 肃州路
- Шажөү чөлгөө 沙州路
- Эзнээ чөлгөө 亦集乃路
- Ниншя чөлгөө 宁夏路
- Урхай чөлгөө 兀剌海路
- Шаньдан жөү 山丹州
- Шинин жөү 西宁州