Шэньси нутгийн син жун шу шэн
Appearance
Шэньси нутгийн син жун шу шэн (хялбаршуулсан ханз: 陕西等处行中书省; пиньинь галиг: Shǎnxī děng chù xíng zhōng shū shěng) (Энгийнээр орчуулбал Шэньси муж) нь Юань улсын арван син шэн буюу мужийн нэг юм. 1234 онд Өгэдэй хааны үед эзэлж аваад, хуучин хэвээр нь үлдээсэн. Хубилай хааны үед дахин өөрчлөлт хийсэн.
Жунтунгийн 3-р онд Сычуань син шэн нэгтгэсэн. Жи Юань-ий 3-р он, 1266 онд Лижоуд төвлөрүүлсэн. 21 дүгээр он буюу 1284 онд Сычуан нутгийн син шэнийг тусгаарласан.
Бүтэц
[засварлах | кодоор засварлах]Төв хот нь Шиань. Уг син шэн нь 4 чөлгөө, 5 шилтгээнтэй байсан.[1]
- Жинжао шилтгээн (京兆府)
- Аньши чөлгөө (安西路)
- Фэнюань чөлгөө (奉元路)
- Яньань чөлгөө (延安路)
- Шинюань чөлгөө (兴元路)
- Фэншян шилтгээн (凤翔府)
- Бин жоу (邠州)
- Жин жоу (泾州)
- Кайчэн жоу (开成州)
- Жуанлан жоу (庄浪州)