Гегард

Гегардын хийд ба Дээд Азатын хөндий*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Гегардын хос арслант танхим
Улс АрмениАрмени Армени
Төрөл Соёлын
Шалгуур ii
Дугаар 960
Бүс** Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 2000  (24-р чуулган)
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Гегардын хийд (Англи: The monastery of Geghard; Армени хэл:Գեղարդ) нь Арменийн Котяк мужид орших уран барилгын дахин давтагдашгүй гайхамшигт бүтээл юм. Уулын хадан хананд зарим хэсгээрээ нийлж, эргэн тойрон цохиогоор хүрээлэгдсэн байршилтай. Үндсэн сүм нь 1215 онд баригдсан бөгөөд бүр IV зууны үед хийдийн цогцолборын ажлыг чимэглэгч Грегори эхлүүлж, агуй дахь ариун хаврын хэсгийг хийжээ. Сэтгэл хөдөлгөм шовх хадан цохиогоор хүрээлэгдсэн уг хийд нь Азат голын хавцалд оршдог бөгөөд орчныхоо газрын хамт дэлхийн өвд багтжээ.

Хийдийн цогцолборт багтах зарим сүмүүд нь бүхэлдээ хадан ханыг ухан танхим гаргах замаар хийгдсэн байдаг ба жижиг агуйнууд нь уран нарийн хийцтэй ханатай танхим, өрөөнүүд болдог. Олон тооны чөлөөт сэтгэлгээтэй гэмээр Хачкар буюу хадан сийлсэн загалмайн дүрсүүд нь дахин давтагддагүйгээрээ онцлог.

Ихэнх жуулчид Гегардыг үзэхийн зэрэгцээ Азат голын хөндийд орших Парфеноны хэв маягтай Гарни сүмээр заавал ордог байна.

Галерей[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Гегардын хийд – Викимедиа дуу дүрсний сан