Гектор Берлиоз

Гектор Берлиоз (Франц: Hector Berlioz, 1803 оны 12 сарын 111869 оны 3 сарын 8) нь Францын хөгжмийн зохиолч байв.

Намтар түүх[засварлах | кодоор засварлах]

Гектор Берлиоз 1803 онд Кот-Сент-Андре хэмээх Францын бяцхан хотод төрсөн юм. Эцэг нь хүүдээ утга зохиол, түүх газарзүй, байгалийн ухааны анхны мэдэгдэхүүн өгсөн байна. Берлиозийн тэр үеийн бусад хөгжмийн зохиолчдоос ялгарах гол онцлог нь, түүний 12 нас хүртлээ хөгжимд суралцаагүй явдал юм. Тэрээр бас төгөлдөр хуурыг хэзээ ч тоглож сураагүй байна.

Берлиоз хөгжмийн боловсролын анхны үе шатыг энэ бяцхан хотдоо олж авав. Үндэсний гвардийн үлээвэр найрал хөгжимд лимбээр тоглож байх үедээ олон зохиол сонсож хөгжмийн ертөнцөд аажимхан оров. Түүний эцэг нь түүнийг анагаах ухааны боловсрол олгох гэж Парис руу явуулсан боловч тэрээр тэр мэргэжилд ямар ч сонирхолгүй байв. Берлиозод Глюкийн зохиолууд хөгжимчин болох замд эргэлтгүй оруулсан юм. Гэвч эцэг нь түүнийг хөгжимчин болохын эсрэг хатуу зогсож, зөрчилдөөн үүсчээ. Эцэст нь эцэг нь бууж өгөн, Берлиозод ямар ч тусламж өв үлдээгээгүй орхижээ. Үүний хариуд Берлиоз анагаах ухааныг бүр мөсөн орхижээ.

Ингэснээр Берлиозийн хөгжимчин болох гол сууриа тавьсан юм. Тэрээр Жан Франсуа Лесюэрт хувийн шавь болж, түүний нөлөөгөөр дан хөгжмийн хөтөлбөрт олон зохиол бичив. 1826 онд хөгжмийн дээд сургуульд орж Лэсюэрийн ангид суралцсан бөгөөд энэ хугацаанд “Орфейн үхэл”, “Ваверлей” удиртгал, дуурийн удиртгал, сургуулийнхаа тэмцээнд түрүүлсэн “Эрминия Танкред хоёр” магтуугаа бичиж хожим нь Гётегийн “Фауст”-д зориулсан 8 үзэгдэл, “Ирланд 9 аялгуу” зэргээ бичсэн байна.

Урлах арга чиглэлээ бүрэн олсны нь илэрхийлэх анхны том бүтээл нь “Уран зөгнөлийн симфони” байв. Энэ симфони нь Берлиозийн хөгжмийн намтар роман болоод зогсохгүй XIX зууны 2-р хагасын залуу хүний сэтгэлийн ертөнцийг нээн илэрхийлсэн уран сайхны гайхамшиг болжээ.

Берлиоз 1832 онд Паристаа эгэн ирж мөнөөх английн алдарт жүжигчин, "Уран зөгнөлийн симфонио" зориулсан эмэгтэй Гарриет Смитсонтой дахин учирч төдөлгуй тэр хоёр гэр бүл болсон байна. Берлиозын уран бүтээл Парист онцгой амжилт олохгүй байв. Гэвч Лист, Шуман, Паганини зэрэг тэргүүний дэвшилт бүтээлчид түүний үнэ цэнийг ойлгож (ялангуяа энэхүү симфонийг) өргөн сурталчилж байлаа. Алдарт хийлч Паганини энэ симфонийг сонссоны дараа Берлиозоос эрдүү хийлийн концерт бичиж өгөхийг хүсч ч байлаа.

Берлиоз энэхүү концертыг ахархан хугацаанд бичсэн боловч эрдүү хийлийн ур чадлыг илрүүлэхээсээ симфони найрал хөгжим нь давамгайлах зохиол болчихсон учир уг зохиолынхоо агуулга хөтөлбөрийн дагуу "Гарольд Италид" хэмээх симфони болгон өөрчилж анхны эгшитэлт нь 1834 онд болсон байна. Энэ зохиол "Уран зөгнөлийн симфонийхтой" адил үглэл сэдэвтэй бөгөөд Байроны ганцаардмал баатар Гарольдийн сэтгэхүйг илэрхийлэх арга болсон байна. Өмнөх симфониос онцлог зүйл нь гэвэл Тарольд" уламжлалт хэлбэртэй бөгөөд хөгжмийн уран зураглал, утга агуулгын илэрхийлэлд байгаа билээ. /Берлиозхөгжмийн шүүмжлэлд амьдралынхаа гуч орчимжилийг зориулсан бөгөөд энэ нөр хөдөлмөр шаардсан үйл ажиллагаа нь европын хөгжмийн сэтгэхүйн хөгжилд асар их нөлөө үзүүлсэн билээ. Түүний бичсэн өгүүлэл шүүмж, шог найрууллууд хожим хэд хэдэн эмхтгэл болж хэвлэгдсэн юм. Тэрээр өндөр үзэл сурталтай хөгжмийн их урлагийг сурталчлахын төлөө бүхий л бололцоог ашиглаж байв. Берлиоз сонгодог өв уламжлалыг хамгаалахын төлөө, түүнийг гажуудуулахын эсрэг тэмцэл хийж байсан юм.

Берлиоз амьдралынхаа туршид хөгжмийн зохиолч гэдгээсээ илүү хөгжмийн удирдаач гэдгээрээ алдартай байв. Тэрээр Англи, Герман зэрэг орнуудаар аялан тоглолт хийж өөрийн болон бусдын зохиолуудыг удирддаг байв.

Тэрээр 1869 онд нас барсан ба 2 эхнэртэйгээ хамт оршуулагдсан байдаг.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]