Георгий Арбатов
Георгий Аркадьевич Арбатов (1923 оны 5-р сарын 19-нд өнөөгийн Украины Херсон хотод төрсөн —2010 оны 10-р сарын 1-нд ОХУ-ын Москвад нас барсан) -зөвлөлтийн болон оросын түүхч, олон улсын харилцааны салбарын шинжээч, багш. ЗХУ-ын Эх орны дайнд оролцогч. Оросын ШУА-ийн АНУ, Канад судлалын Хүрээлэн (орос. Институт США и Канады Академии Наук СССР) үүсгэн байгуулагч.
1974 онд ЗХУ-ын ШУА-ийн Академик, 1970 онд сурвалжлагч гишүүн. 1943 оноос ЗХУ-ын Коммунист намын гишүүн /орос. ВКП(б)/.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Эцэг — Арбатов Аркадий Михайлович (1898—1954), эх— Арбатова (Дзун) Анна Васильевна (1901—1977). дүү — Александр (1938—2016) — эдийн засагч. Хүү — Алексей (1951 онд төрсөн) ШУА-ийн академик, эрдэмтэн бөгөөд улс төрийн зүтгэлтэн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Түүнийг 1930 онд 7 нас хүрсэний дараа эцэг нь Германд Зөвлөлтийн худалдааны төлөөлөгчийн газар томилогдож гэр бүлээрээ тэнд амьдарч байгаад 1935 онд эцгийнхээ томилолтын дуусахаар Москвад буцаж иржэ. Г.Арбатов дурсахдаа Германд өнгөрүүлсэн хүүхэд насны 5 жил түүний цаашдын үзэл бодолд маш том нөлөө үзүүлсэн гэж байжээ.
1939 онд Ажилчин, Тариачны Улаан Армид (орос. РККА) элсэн орсон. 1941 оны сүүлээр Л.Красины нэрэмжит Москва хотын улаан тугийн 1-р артиллерийн цэргийн сургууль төгссөн. 1941 оны 11-р сарын 7-нд Москва хотын Улаан талбайд болсон алдарт Цэргийн ёслолын жагсаалд оролцсон байна. 1942 оны 3-р сараас Калинины, 1943 оны 9-р сараас Воронежийн фронтод офицероор тулалдаж явсан байна. Ахлах дэслэгч Арбатов 1943 оны 10-р сард ЗХУ-ын "Улаан таван хошуу" одонгоор шагнуулж байжээ. 1944 онд шархадаад "Эх орны дайны" 2-р зэргийн тахир дутуугийн группэр цэргийн албанаас чөлөөлөгдсөн байна.
1949 онд ЗХУ-ын ГХЯ-ны дэргэдэх Москвагийн Олон улсын харилцааны Улсын дээд сургуулийн (МГИМО) «олон улсын эрх зүй» ангийг төгссөн байна. 1954 онд эчнээгээр Олон улсын харилцааны дээд сургуулийн аспирантур төгссөн байна. Дэд эрдэмтний цолоо 1958 онд «Төр дахь үзэл суртлын үүрэг» сэдвээр хамгаалж, 1964 онд Докторын зэргийг: «Орчин үеийн олон улсын харилцааны үзэл суртлын тэмцэл» сэдвээр хамгаалжээ.
1949 оноос ЗХУ-ын Гадаад уран зохиолын Хэвлэлийн газар эрдэм шинжилгээний ахлах редактор.
1953-1957 онд «Вопросы философии» /орч. Философийн асуудлууд/, 1957-1959 онд «Новое время» сэтгүүлд хэлтсийн эрхлэгч байсан. 1959-1960 онд «Коммунист» сэтгүүлд зөвлөх, 1960-1963 онд «Проблемы мира и социализма» сэтгүүлийн тоймч байжээ.
1963-1964 онд ЗХУ-ын ШУА-ийн Дэлхийн эдийн засаг, Олон улсын харилцааны Хүрээлэнгийн секторын эрхлэгч.
1967 онд ЗХУ-ын ШУА-ийн АНУ, Канад судлалын Хүрээлэн үүсгэн байгуулж захиралаар нь томилогдоод 1995 он хүртэл ажилласан байна (орос. Институт США и Канады АН СССР). Энэхүү судалгааны хүрээлэнг санаачилхаас гадна АНУ, Канадын улс төр, цэрэг, эдийн засаг, нийгмийн асуудлаарх цогц- маш том, өргөн хүрээтэй Эрдэм шинжилгээний төв хүрээлэн болгож чадсан байна. Түүний удирдлага дор болон шууд оролцоотой 36 дэд эрдэмтэн, 14 доктор төрөн гарч оросын америк судлал бий болсон байна.
1964-1967 ондуудад ЗХУКН-ын Төв хорооны хэлтсийн зөвлөхүүдийн хэсгийн зөвлөх, дараа нь хэсгийн ахлагч болсон.
1971-1976 онуудад ЗХУКН-ын Төв Хянан шалгах хорооны гишүүн, 1976-1981 онд ЗХУКН-ын Төв Хорооны гишүүнд нэр дэвшигч, 1981-1991 онд гишүүн байсан. 1992-1996 онд ОХУ-ын Төрийн Думын шинжээч, 1991-1996 онуудад ОХУ-ын ГХЯ-ны Гадаад бодлогын Зөвлөлийн гишүүн байсан.
Г.Арбатов ЗХУ-ын Усан цэргийн флотод зориулсан онгоц тээгч усан онгоц барихын бөгөөд Улсын нэгдсэн автомажсан мэдээллийн систем байгуулахын эсрэг саналтай байсан юм. Мөн Японд Өмнөд Курилын арлуудыг шилжүүлэн өгөхийн төлөө байжээ. Түүнээс гадна тэрээр Зөвлөлтийн удидагч Юрий Андроповтой ойр дотно хувийн харилцаатай байсан ажээ.
- 1923 онд төрсөн
- 2010 онд өнгөрсөн
- Оросууд
- Зөвлөлтийн иргэн
- ЗХУ-ын сэтгүүлч
- ЗХУ-ын түүхч
- Зөвлөлтийн улс төрч
- Оросын түүхч
- Оросын улс төрч
- Оросын эдийн засагч
- 20-р зууны улс төрч
- Улс төр судлаач
- Геополитикч
- Москвагийн Олон Улсын Харилцааны Улсын Хүрээлэнгийн төгсөгч
- Оросын аугаа эх орны гавьяаны одон шагналтан
- Октябрийн хувьсгалын одон шагналтан
- Лениний одон шагналтан
- Хүндэт Тэмдэг одон шагналтан
- Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон шагналтан (ЗХУ)
- ЗХУ-ын Улаан таван хошуу одон шагналтан
- ЗХУ-ын Эх орны дайны 1-р зэргийн одон шагналтан
- Оросын Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- ЗХУ-ын Коммунист намын төв хорооны гишүүн
- ЗХУ-ын дээд зөвлөлийн гишүүн