Германы Социал-демократ нам

Германы Социал-демократ намын таних тэмдэг.

Германы Социал-демократ нам (товч.ГСДН, герман. Sozialdemokratische Partei Deutschlands, SPD) —Германы зүүн төвийн баримталдаг либерал үзэлтэй тус улсын хамгийн том бөгөөд ууган улс төрийн нам.

1863 оны 5-р сарын 23-нд германы хуульч, гүн ухаантан Фердинанд Лассаль -"Германы бүх нийтийн ажилчдын холбоо" (герман.Allgemeiner Deutscher Arbeiterverein (ADAV)) нэртэйгээр үүсгэн байгуулсан байна. Германы Христийн ардчилсан холбоо намтай (герман. Christlich Demokratische Union Deutschlands (CDU) хамт Германы хамгийн том улс төрийн нам юм.

1875 онд Германы бүх нийтийн ажилчдын холбоо нь 1869 онд Вильхельм Либкнехт, Август Бебель нарын байгуулсан марксист үзэлтэй "Германы Социал Демократ Ажилчны Нам"-тай нэгдсэн. 1878-1890 (Германы эзэнт гүрэн), 1933-1945 онд (Нацист Герман) Социал Демократ нам нууц далд үйл ажиллагаа явуулж байв. 1890 онд социалистуудын эсрэг Германы онцгой хуулийг хүчингүй болгосны дараа орчин үеийн "Германы Социал-демократ нам" нэрээ авсан байна.

  • Намын гишүүдийн тоо: 404 305 хүн (2020 он).
  • Төсвийн санхүүжилт: 48.648.864,36 € (2014 он).
  • Шуудангийн албан ёсны хаяг: "Willy-Brandt-Haus, Wilhelmstraße 141, 10963 Berlin".

2021 оноос хойш буюу Бундестагийн парламентын сонгуулийн дараа Герман улсыг тус намын гишүүн Олаф Шолцын Засгийн газар удирдаж байна.