Германы Үндэсний номын сан

Германы Үндэсний номын сангийн барилга. (Лайпциг хот)

Германы Үндэсний номын сан (герман. Deutsche Nationalbibliothek; DNB)- Архивын төв номын сан, ХБНГУ-ын үндэсний ном зүйн төв юм. Тус байгууллагын эрхэм зорилго нь дэлхийн өнцөг булан бүрээс герман хэл дээрх бүх төрлийн баримт бичиг, ном зүйн хэвлэлийг цуглуулж байнга архивлах, иж бүрэн боловсруулж хадгалах явдал юм. Энэ ажлыг 1913 оноос хойш германы хэвлэл, Германы тухай гадаадын тогтмол хэвлэл, Герман зохтолчдын бүтээлийн гадаад хэл дээрх орчуулгууд, мөн 1933-1945 онд хэвлэгдсэн герман хэлээр цагаачлагчдын бүтээлүүдийг боловсруулах замаар гүйцэтгэдэг байна. Эдгээр бүтээлийг олон нийтэд хүргэх асуудал мөн гүйцэтгэдэг байна.

Германы Үндэсний номын сангийн лого

Үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд нь Лайпциг (герман. Deutsche Bücherei Leipzig) болон Франкфурт (герман. Deutsche Bibliothek Frankfurt am Main) дахь салбаруудын хооронд хуваагддаг бөгөөд эдгээр төв тус бүр нь тодорхой өөр өөрийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байна. Гурав дахь төв болох Германы хөгжмийн архив (герман: Deutsches Musikarchiv Berlin) нь 1970 онд Берлинд байгуулагдаж, 2010 онд Лайпциг рүү нүүсэн бөгөөд хөгжмийн салбартай холбоотой бүх архив (аудио бичлэг болон хэвлэмэл баримт бичиг) -тэй ажилладаг юм.

Түүх[засварлах | кодоор засварлах]

1848 онд Бүх Германы үндэсний номын сан байгуулахаар төлөвлөж байжээ. Тухайн үед бүх цаасан номыг сэргээн засварлдаад Нюрнберг дэх Германы үндэсний музейд дэлгэн тавьжээ. 1912 онд Лайпциг хотод жил бүр зохиогддог номын үзэсгэлэнгийн үеэр Саксонийн Вант Улс, Германы Ном худалдаалагчдын холбоо (Герман: Börsenverein der Deutschen Buchhändler) Лайпциг хотод Германы үндэсний номын санг байгуулах тухай тохиролцоонд хүрчээ. 1913 оны 1-р сарын 1-ээс эхлэн системтээгээр Герман хэл дээрх бүх хэвлэлийг (Австри, Швейцарийн номуудыг оруулаад) сонгон авсан байна. Тэр жилдээ доктор Густав Валь (Dr. Gustav Wahl) анхны захирлаар сонгогдсон байна.

1990 оны 10-р сарын 3-нд Герман дахин нэгдснээр Лайпциг, Франкфурт дахь салбаруудыг нэгтгэж, Германы номын сан (Герман. Die Deutsche Bibliothek) нэртэй шинэ байгууллага болсон түүхтэй. 2006 оны зургадугаар сарын 29-нд “Германы үндэсний номын сангийн тухай хууль” батлагдаж хүчин төгөлдөр болсон байна.

Орчин үе[засварлах | кодоор засварлах]

  • Өнөөгийн байдлаар тус номын санд нийт 24,1 сая нэгж баримт байна:
    • Лайпцигт: 15 сая нэгж.
    • Франкфуртад: 8.3 сая нэгж.