Jump to content

Гетман

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Польшийн анхны гетман Ян Тарновски

Гетман (герман. Hauptmann, чех. hejtman, польш. hetman, украин. гетьман, рум. hatman) —Чех дахь Таборитуудын , Польш-Литвийн хамтын нөхөрлөлийн, Запорож армийн болон Молдавын вант улсын үед армийн удирдагч жанжны түүхэн цол юм.

1648-1764 онуудад Запорож армийн захирагч цол, 1918 онд Украины муж; орчин үеийн Украины казакуудын уламжлалын өв залгамжлагчид гэж өөрсдийгөө үздэг иргэдийн зарим ашигладаг байна.

Орчин үеийн Чех улсад "гетман" гэж орон нутгийн удирдагчийг (чех. krajský hejtman) нэрэлдэг байна.

Польш-Литвийн Хамтын нөхөрлөлд гетман (польш. hetman) - зөвхөн хаанд захирагддаг армийн командлагч байсан. Энэ нь анх Литвийн Их Гүнт Улсад (1497 онд), Польшийн Вант Улсад 1503 онд гарч ирсэн цол юм. Эхэндээ гетман цолыг зөвхөн цэргийн ажиллагааны үеэр цэргийн командлагчдад олгодог байсан бол 1581 оноос хойш бусад үед ч олгодог цол болжээ.