Jump to content

Гоф Витлэм

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Гоф Витлэм
Gough Whitlam
Албан ёсны хөрөг, 1974
21 дэх Австралийн ерөнхий сайд
Албан тушаал хашсан
1972 оны 12 сарын 5  1975 оны 11 сарын 11
ХаанII Элизабет
Амбан захирагчид
Орлогч
ӨмнөхВиллиам Макмахон
ДараахМалкольм Фрэзер
Сөрөг хүчний удирдагч
Албан тушаал хашсан
1975 оны 11 сарын 11  1977 оны 12 сарын 22
Ерөнхий сайдМалкольм Фрэзер
Орлогч
ӨмнөхМалкольм Фрэзер
ДараахБилл Хэйдэн
Албан тушаал хашсан
1967 оны 2 сарын 8  1972 оны 12 сарын 5
Ерөнхий сайд
ОрлогчЛанс Барнард
ӨмнөхАртур Калвэлл
ДараахБилли Снедден
Гадаад хэргийн сайд
Албан тушаал хашсан
1972 оны 12 сарын 5  1973 оны 11 сарын 6
Ерөнхий сайдӨөрөө
ӨмнөхНайжел Боуэн
ДараахДон Виллиси
Лейбор Намын дарга
Албан тушаал хашсан
1967 оны 2 сарын 8  1977 оны 12 сарын 22
Орлогч
  • Ланс Барнард
  • Жим Кэрнс
  • Франк Крин
  • Том Урен
ӨмнөхАртур Калвэлл
ДараахБилл Хэйдэн
Лейбор Намын дэд дарга
Албан тушаал хашсан
1960 оны 3 сарын 7  1967 оны 2 сарын 8
LeaderАртур Калвэлл
ӨмнөхАртур Калвэлл
ДараахЛанс Барнард
Вэррива тойргоос сонгогдсон
Австралийн Парламентын гишүүн
Албан тушаал хашсан
1952 оны 11 сарын 29  1978 оны 7 сарын 31
ӨмнөхБерт Лаззарини
ДараахЖон Керин
Хувийн мэдээлэл
ТөрсөнЭдвард Гоф Витлэм
(1916-07-11)7 сарын 11, 1916
Кью, Викториа, Австрали
Нас барсан10 сарын 21, 2014(2014-10-21) (98 насалсан)
Улс төрийн намЛейбор
Өндөр194 cм[1]
Эхнэр, НөхөрМаргарет Дови (г. 1942; н. 2012)
Хүүхэд4, үүнд Тони ба Николас
Эцэг, эх
Төгссөн сургуульСиднейн Их сургууль
Мэргэжил
Гарын үсэг
Цэргийн алба
СалбарАвстралийн эзэн хааны агаарын хүчин
ЦолДэслэгч
Нэгж13-р эскадриль
Тулаан/дайнДэлхийн хоёрдугаар дайн

Эдвард Гоф Витлэм (Англи: Edward Gough Whitlam; 1916 оны 7 сарын 11  2014 оны 10 сарын 21) нь Австралийн ерөнхий сайдын албыг 1972-1975 онд хашсан хүн юм. Тэрбээр 1972 оны сонгуульд Австралийн Хөдөлмөрийн Намд 23 жилийн дараа засгийн эрхийг авчирсан. Улмаар 1974 оны сонгуульд ялсан хэдий ч 1975 оны Австралийн үндсэн хуулийн хямралын үр дүнд түүнийг Австралийн амбан захирагч Сэр Жон Керр албан тушаалаас нь чөлөөлжээ. Витлэм нь амбан захирагчийн шийдвэрээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн, Австралийн цорын ганц ерөнхий сайд юм.

Витлэм Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Австралийн эзн хааны агаарын хүчинд агаарын чиглүүлэгчийн алба хааж, улмаар дайны дараа өмгөөлөгчөөр ажиллажээ. Тэрбээр анх 1952 онд Вэрриваг төлөөлж Австралийн парламентын төлөөлөгчдийн танхимд сонгогдсон. Витлэм 1960 онд Хөдөлмөрийн Намынхаа дэд дарга, улмаар Артур Калвэлл улс төрийг орхиход 1967 онд даргаар сонгогдож, сөрөг хүчний удирдагч болсон байна. 1969 оны сонгуульд тун бага зөрүүтэйгээр ялагдсан Витлэм 1972 оны сонгуульд ялж, Либерал-Үндэсний Намын 23 жил үргэлжилсэн эвслийн засгийн газрыг унагаажээ.

Витлэмийн засгийн газар цэрэг татлагыг халж, бүх нийтийн эрүүл мэндийн үйлчилгээ, үнэ төлбөргүй дээд боловсрол, хууль зүйн туслалцааны хөтөлбөр зэрэг олон шинэчлэл, шинэ бодлого хэрэгжүүлжээ. Сөрөг хүчин давуу суудалтай байсан Сенат түүний засгийн газрын өргөн барьсан хуулиудыг гацаагаад байсан тул Витхэм 1974 онд парламентыг тарааж дахин сонгууль явуулснаар Төлөөлөгчдийн танхимд суудлын тоо багассан ч олонхоо хадгалж, Сенатад 3 суудал нэмж авч чаджээ. Сонгуулийн дараа Үндсэн Хуулийн 57-р зүйлийг анх удаа (одоогоор цорын ганц удаа) ашиглаж, 2 танхимын нэгдсэн хуралдааныг зарласан. Хэдийгээр ялсан ч сөрөг хүчин засгийн газартай холбоотой шуугианууд, 1973 оны газрын тосны хямралаас үүдэлтэй 1973–75 оны эдийн засгийн бууралт зэргийн хариуцлагыг засгийн газраас нэхэж, Сенатын хуралдааныг удаа дараа тасалдуулж байлаа. 1975 оны сүүлчээр сөрөг хүчний сенаторууд Витхэмийн засгийн газрын төсөв захиран зарцуулах тухай хуулийг дэмжихээс татгалзаж, Төлөөлөгчдийн танхим руу буцаасан бөгөөд дахин сонгууль зарлаж, засгийн газарт итгэл үл үзүүлэхийг шаардав. Витхэм Төлөөлөгчдийн танхимд нам нь олонхын дэмжлэгтэй тул огцрохоос татгалзаж, 11 сарын 11-нд амбан захирагч Жон Керртэй Сенатын дахин сонгууль явуулах талаар хэлэлцэхээр уулзсан байна. Гэсэн ч Керр эсрэгээрээ түүнийг албан тушаалаас нь чөлөөлж, сөрөг хүчний удирдагч Малкольм Фрэзерийг түр ерөнхий сайдаар томилов. Ийнхүү 1975 оны сонгууль болоход Витлэмийн нам илт давуу ялагдсан.

1977 оны сонгуульд дахин ялагдсаны дараа Витлэм намын даргын албаа өгч, улмаар 1978 онд парламентыг орхижээ. 1983 онд Хаукийн засгийн газар бүрэлдсэний дараа Витлэм ЮНЕСКО дахь элчин сайдаар томилогдож, ЮНЕСКО-гийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогджээ.

  1. "Gough Whitlam". primeministers.naa.gov.au. National Archives of Australia. Эх хувилбараас архивласан: 2019-10-10. Татаж авсан: 2026-04-06.


Stub icon

Энэ улс төрчийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ цэргийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ дипломат төлөөлөгчийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.