Jump to content

Грекийн Супер лиг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Улс Грек
ХолбооУЕФА, Европ
Байгуулагдсан1959 (2006 оны 7 сарын 16-наас одоогийн бүтцээр)
Багуудын тоо14
Түвшин1
Доодхи лиг ньХөлбөмбөгийн лиг[1]
Дотоодын цом(ууд)Грекийн цом
Грекийн Супер цом
Олон улсын цом(ууд)УЕФА Аваргуудын Лиг
УЕФА Европын лиг
Одоогийн аваргуудОлимпиакос
(2024-25)
Хамгийн олон түрүүлсэн ньОлимпиакос (48)
ТВ-ийн хамтрагчНова Спортс
Вэб хуудасsuperleaguegreece.net
2024-25 оны Грекийн Супер лиг

Грекийн Супер лиг (гре. Σούπερ Λίγκα Ελλάδα) нь Грекийн мэргэжлийн хөлбөмбөгийн дээд лиг юм. 2006 оны 7 сарын 16-нд Альфа Этники-н оронд Грекийн хөлбөмбөгийн лигийн системийн тэргүүн лиг болон зохион байгуулагджээ. Тус лиг нь 16 багаас бүрдэх бөгөөд жил бүр 8 сараас дараа жилийн 5 сарыг хүртэл, баг тус бүр 30 тоглолт хийдэг. 2009 оны 5 сарын байдлаар Грекийн Супер лиг нь Европын цомын тэмцээнүүдэд гаргасан сүүлийн 5 жилийн амжилтад үндэслэн гаргадаг УЕФА-гийн лигүүдийн чансаагаар 12-рт бичигдэж байна.

1927-28 оны улиралд анхны Пан-Эллений аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсанаас хойш тус улсын аварга цолыг ердөө зургаахан баг хүртэж байв. Аттикаы "Их гурвал" (Олимпиакос, Панатинайкос, АЕК Афин) ноёлсоор ирсэн бөгөөд тэдний ноёрхлыг ПАОК, Арис, Ларисса багууд цөөн удаа зогсоож байжээ. Хамгийн сүүлчийн 2024-25 оны улирлын аваргаар Олимпиакос баг тодорсон бөгөөд тэд 48 дахь түрүүгээ хүртжээ.

2010-11 оны Грекийн Супер лигийн гишүүд

[засварлах | кодоор засварлах]
Баг 200910 оны
байр
Сүүлд дэвшсэн
улирал
Цэнгэлдэх хүрээлэн Багтаамж
АЕК Афин3 (улирлын тоглолтын байр: 4)Доошоо унаж байгаагүйАфины олимпын цэнгэлдэх хүрээлэн71,030
Арис4 (улирлын тоглолтын байр: 5)200607Клеантис Викелидис цэнгэлдэх хүрээлэн22,800
Астерас Триполис12200708Астерас Триполис цэнгэлдэх хүрээлэн6,200
Атромитос Афин7200910Перистери цэнгэлдэх хүрээлэн10,200
Эрготелис11200607Панкритио цэнгэлдэх хүрээлэн26,240
Ираклис10198182Кафтанзоглио цэнгэлдэх хүрээлэн27,770
Кавала6200910Кавала цэнгэлдэх хүрээлэн12,500
Керкира2; Бета Этники201011Керкирас цэнгэлдэх хүрээлэн2,685
Ларисса8200506Алказар цэнгэлдэх хүрээлэн13,108
Олимпиакос5 (Улирлын тоглолтын байр: 2)Доошоо унаж байгаагүйКарайскакис цэнгэлдэх хүрээлэн33,334
Олимпиакос Волоу1; Бета Этники201011Пантессалико цэнгэлдэх хүрээлэн23,200
ПанатинайкосАваргаДоошоо унаж байгаагүйАфины олимпын цэнгэлдэх хүрээлэн71,030
Паниониос9199798Неа Смирни цэнгэлдэх хүрээлэн11,700
Пансеррайкос5; Бета Этники201011Серресийн цэнгэлдэх хүрээлэн10,000
ПАОК2 (улирлын тоглолтын байр: 3)Доошоо унаж байгаагүйТумба цэнгэлдэх хүрээлэн28,701
Скода Ксанти13198990Скода Ксанти Арена7,361

2 - 5-р байр эзэлсэн багуудын эцсийн байрыг плэй-оффт эзэлсэн байраар нь бичив.[2]
* АЕК, Олимпиакос, Панатинайкос, ПАОК багууд Альфа Этникиг 1959 онд байгуулахад элссэн анхны гишүүд бөгөөд нэг ч удаа доод лиг рүү унаж байгаагүй.

Гадны холбоосууд

[засварлах | кодоор засварлах]