Ираклис Тессалоники (хөлбөмбөгийн баг)
Бүтэн нэр | Ираклис Тессалоники Хөлбөмбөгийн Баг | |||
---|---|---|---|---|
Хоч нэр | Imitheos (Хагас бурхад) Gireos (Хөгшчүүл) | |||
Байгуулагдсан | 1908 оны 11 сарын 29 | |||
Цэнгэлдэх хүрээлэн | Кафтанзоглио цэнгэлдэх хүрээлэн, Грек, Тессалоники (Багтаамж: 28,029) | |||
Ерөнхийлөгч | ![]() | |||
Менежер | ![]() | |||
Лиг | Грекийн Супер лиг | |||
2009-10 | Грекийн Супер лиг, 10-р байр | |||
| ||||
![]() |
Ираклис Тессалоники Хөлбөмбөгийн Баг (гре. ΠΑΕ Ηρακλής Θεσσαλονίκης) нь Грекийн Македон мужийн Тессалоники хотод байрлах Ираклис Тессалоники Гимнастикийн Багийн салбар хөлбөмбөгийн баг нь юм. Эртний Грекийн хүн-бурхан Хераклесийн (гре. Ηρακλής) нэрээр нэрлэгджээ. Тус баг нь Грекийн Супер лигт харьяалагддаг, Грекийн хөлбөмбөгийн хамгийн түүх намтар арвинтай баг билээ. Тессалоники хотынхоо анхны хөлбөмбөгийн баг болох Ираклис нь мөн Гректээ ч эртний багт тооцогдоно. Тессалоникигийн Хөлбөмбөгийн Холбоо (одоо тарсан) болон Грекийн Хөлбөмбөгийн Холбоог анх байгуулалцсан гишүүдийн нэг юм. Нэг улирлыг эс тооцвол Ираклис баг нь бүхий л түүхийнхээ турш Грекийн хөлбөмбөгийн тэргүүн зэрэглэлийн лигт өрсөлдсөөр иржээ. Ираклис баг 1976 онд Грекийн цом, 1985 онд Балканы цом хүртэж байв.
Ираклис хөлбөмбөгийн баг нь 1908 онд "Тессалоникигийн Осман Грекийн баг - Ираклис" (тэр үед Тессалоники хот Османы мэдэлд байсан) гэсэн нэртэйгээр байгуулагдсан, гэхдээ 1905 онд "Урлагийн найзууд" баг (1908 онд "Олимпиа"-тай нэгдсэн) анхныхаа хөлбөмбөгийн тоглолтыг хийж байсан нь уг багийн үндэс гэж үздэг.
Багийн уламжлалт өнгө нь Грекийн төрийн далбаатай ижил цагаан, хөх өнгө юм. Анх Тессалоникигийн зүүн төв хэсэгт, одоогийн Тессалоникигийн Аристотель Их Сургууль байрлаж буй газарт цэнгэлдэх хүрээлэн нь байсан бөгөөд засгийн газар их сургуулийн хотхонг өргөтгөхийн тулд газрыг нь худалдан авснаар 1960 онд хотын зүүн захад орших, төрийн мэдлийн Кафтанзоглио цэнгэлдэх хүрээлэн рүү нүүжээ. 2008 онд Ираклис баг өөрийн эзэмшлийн, зүүн Тессалоникид орших Микра хэмээх газарт өөрсдийн цэнгэлдэх хүрээлэнг барих төлөвлөгөө гаргасан.
Лиг дэх үзүүлэлт[засварлах | кодоор засварлах]
Грекийн лигт эзэлсэн байр[засварлах | кодоор засварлах]
1960-д он | Байр | 1970-д он | Байр | 1980-д он | Байр | 1990-д он | Байр | 2000-д он | Байр | 2010-д он | Байр |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1959-60 | 9 | 1969-70 | 6 | 1979-80 | 8* | 1989-90 | 5 | 1999-00 | 6 | 2009-10 | 10 |
1960-61 | 8 | 1970-71 | 5 | 1980-81 | - | 1990-91 | 5 | 2000-01 | 5 | 2010-11 | |
1961-62 | 9 | 1971-72 | 9 | 1981-82 | 6 | 1991-92 | 9 | 2001-02 | 6 | 2011-12 | |
1962-63 | 6 | 1972-73 | 8 | 1982-83 | 8 | 1992-93 | 6 | 2002-03 | 7 | 2012-13 | |
1963-64 | 12 | 1973-74 | 7 | 1983-84 | 3 | 1993-94 | 6 | 2003-04 | 8 | 2013-14 | |
1964-65 | 11 | 1974-75 | 8 | 1984-85 | 5 | 1994-95 | 6 | 2004-05 | 7 | 2014-15 | |
1965-66 | 12 | 1975-76 | 8 | 1985-86 | 4 | 1995-96 | 4 | 2005-06 | 4 | 2015-16 | |
1966-67 | 9 | 1976-77 | 12 | 1986-87 | 6 | 1996-97 | 13 | 2006-07 | 13 | 2016-17 | |
1967-68 | 13 | 1977-78 | 9 | 1987-88 | 6 | 1997-98 | 6 | 2007-08 | 10 | 2017-18 | |
1968-69 | 11 | 1978-79 | 6 | 1988-89 | 4 | 1998-99 | 9 | 2008-09 | 10 | 2018-19 |
*Тайлбар: ПАОК багтай хийсэн, цомын төлөөх тоглолтыг тохиролцсон хэргээр дээд лигээс хасагдсан.
Шилдэг амжилт | |
Муу амжилт |
Мэргэн буучид[засварлах | кодоор засварлах]
|
Олон тоглолтод оролцсон[засварлах | кодоор засварлах]
|
Европ[засварлах | кодоор засварлах]
Тоглолтууд[засварлах | кодоор засварлах]
Улирал | Тэмцээн | Тойрог | Баг | Өөрийн талбайд | Айлын талбайд |
---|---|---|---|---|---|
1961–62 | Хот хоорондын Фэйрс цом | 2-р тойрог | ![]() |
2–1 | 1–9 |
1963–64 | Хот хоорондын Фэйрс цом | 1-р тойрог | ![]() |
0–3 | 1–6 |
1976–77 | Цомтой багуудын цом | 1-р тойрог | ![]() |
0–0 | 0–2 |
1989–90 | УЕФА-гийн цом | 1-р тойрог | ![]() |
1–0 | 0–2 |
1990–91 | УЕФА-гийн цом | 1-р тойрог | ![]() |
0–0 | 0–2 (НЦ) |
1995–96 | Интертото цом | Хэсгийн тоглолт (12-р хэсэг) |
![]() |
0–3 | |
![]() |
0–0 | ||||
![]() |
1–5 | ||||
![]() |
3–1 | ||||
1996–97 | УЕФА-гийн цом | Урьдчилсан шат. 2-р тойрог | ![]() |
0–1 | 1–2 |
1997–98 | Интертото цом | Хэсгийн тоглолт (12-р хэсэг) |
![]() |
1–3 | |
![]() |
2–0 | ||||
![]() |
1–4 | ||||
![]() |
1–0 | ||||
1998–99 | Интертото цом | 2-р тойрог | ![]() |
3–1 | 0–3 |
2000–01 | УЕФА-гийн цом | 1-р тойрог | ![]() |
1–0 | 0–0 |
2-р тойрог | ![]() |
1–3 | 3–2 | ||
2002–03 | УЕФА-гийн цом | 1-р тойрог | ![]() |
4–2 (а) | 1–3 |
2006–07 | УЕФА-гийн цом | 1-р тойрог | ![]() |
0–2 (НЦ) | 1–0 |
УЕФА-гийн багуудын тэмцээнд оролцсон байдал[засварлах | кодоор засварлах]
2008 оны 2 сарын 22-ны байдлаар
Тэмцээн | Тт | Х | Т | Хд | ОГ | АГ |
---|---|---|---|---|---|---|
УЕФА Аваргуудын Лиг | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
УЕФА Цомтой багуудын цом | 2 | 0 | 1 | 1 | 0 | 2 |
УЕФА-гийн цом | 14 | 5 | 2 | 7 | 13 | 19 |
Хот хоорондын Фэйрс цом | 4 | 1 | 0 | 3 | 4 | 19 |
УЕФА Интертото цом | 12 | 4 | 2 | 6 | 14 | 23 |
Нийт | 32 | 10 | 5 | 17 | 31 | 63 |
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]
Албан ёсны сайт
- Ираклис Тессалоники хөлбөмбөгийн баг - Албан ёсны вэбсайт (Англи), (Грек)
Хэвлэл
- Blue Arena (Грек)
- Iraklis o Laos Iraklis Dynatos (Грек)
Мэдээлэл
- Goal4Replay.net дахь Ираклис ТВ суваг (Англи), (Грек)
- Юүтүб дэх албан ёсны суваг