Гульелмо Маркони
| Гульелмо Маркони | |
|---|---|
| Төрсөн огноо | 25 4 сарын 1874 Итали, Болонья, Палаццо Марескальчи |
| Нас барсан огноо | 20 7 сарын 1937 (63 насалсан) Итали, Ром |
| Төгссөн сургууль | Болоньягийн их сургууль |
| Алдаршсан зүйл | Радио |
| Нэр хүндтэй шагналууд | Физикийн салбар дахь Нобелийн шагнал (1909) |
| Шашны байр суурь | Англикан / Католик |
| Гарын үсэг | |
Гульелмо Маркони (Итали: Guglielmo Marconi; 1874 оны 4 сарын 25– 1937 оны 7 сарын 20) нь Италийн зохион бүтээгч бөгөөд Марконигийн хууль, радио телеграфын сүлжээг нээж хөгжүүлснээрээ алдаршсан эрдэмтэн, дэлхий даяар хэд хэдэн компани байгуулан ажиллаж байсан бизнесмэн юм. Тэрээр "утасгүй телеграфыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийнхээ төлөө" 1909 оны физикийн салбарын Нобелийн шагналыг Карл Фердинанд Браунтай хамт хүртжээ[1][2][3]. Маркони 1924 онд маркиз хэргэмээр шагнуулсан юм.
Тэрээр Италийн томоохон газрын эздийн гэр бүлээс гаралтай; эх нь ирланд гаралтай, Жеймсоны нэрэх үйлдвэрийг үндэслэгч гэр бүлийн гишүүн байв. Тэрээр Их Британи, Италийн сургуульд суралцаж, Болонийн Их Сургуульд сурч байсан боловч албан ёсны дээд боловсрол эзэмшээгүй юм. 1894 онд тэрээр цахилгаан соронзон цацрал дамжуулах үйлсэд сонирхолтой болж, дараагийн жилүүдэд утасгүй телеграф дамжуулалтыг амжилттай хэрэгжүүлжээ.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Guglielmo Marconi: The Nobel Prize in Physics 1909"
- ↑ "Welcome to IEEE Xplore 2.0: Sir J.C. Bose diode detector received Marconi's first transatlanticwireless signal of December 1901 (the "Italian Navy Coherer"Scandal Revisited)". Ieeexplore.ieee.org. Татаж авсан: 2009-01-29.
- ↑ Roy, Amit (2008-12-08). "Cambridge 'pioneer' honour for Bose". The Telegraph. Calcutta: Telegraphindia.com. Татаж авсан: 2010-06-10.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Физикийн Нобелийн шагналтан
- Радиогийн пионер
- Цахилгаан техникийн бизнесмен
- Италийн бизнесмен
- Италийн зохион бүтээгч
- Италийн физикч
- Италийн инженер
- Вилхелм Экснер Медаль шагналтан
- Италийн Хөдөлмөрийн Гавьяаны одон шагналтан
- Гэгээн Маврикий ба Лазарын одон шагналтан (их офицер)
- Италийн Титэм одон шагналтан (их загалмай)
- Гэгээн Аннагийн одон шагналтан
- Деи Линчеи Академийн гишүүн
- Папын Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Үндэсний Фашист Намын гишүүн
- Болоньягийн хүн
- Италичууд
- 1874 онд төрсөн
- 1937 онд өнгөрсөн