Гуо Юэ

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Гуо Юэ
Ширээний теннис
Төлөөлдөг улс: Хятад улсХятад улс Хятад
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Гуо Юэ
Төрсөн огноо 1988 оны 7 сарын 17 (1988-07-17) (30 настай)
Төрсөн газар Ляонин, Аньшань
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл Афин 2004 Хос
Алт Бээжин 2008 Баг
Хүрэл Бээжин 2008 Ганцаарчилсан
Ширээний теннисний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Мөнгө Парис 2003 Хос
Алт Доха 2004 Баг
Хүрэл Шанхай 2005 Ганцаарчилсан
Алт Шанхай 2005 Хос
Хүрэл Шанхай 2005 Холимог хос
Хүрэл Шанхай 2005 Ганцаарчилсан
Алт Бремен 2006 Баг
Алт Загреб 2007 Ганцаарчилсан
Мөнгө Загреб 2007 Хос
Алт Загреб 2007 Холимог хос
Алт Гуанжоу 2008 Баг
Мөнгө Ёкохама 2009 Ганцаарчилсан
Алт Ёкохама 2009 Хос
Мөнгө Москва 2010 Баг

Гуо Юэ (хялбаршуулсан ханз: 郭跃уламжлалт ханз: 郭躍пиньинь: Guō Yuè; 1988 оны 7 сарын 17-нд Ляонин мужийн Аньшаньд төрсөн) нь Хятадын ширээний теннисчин бөгөөд эмэгтэйчүүдийн дэлхийн аварга тамирчин юм.

Тэрээр Ван Нань, Чан Ченьчень, Ли Жя нарын алдарт ширээний теннисчидтэй ижил Ляонины Аньшаньд төрсөн бөгөөд солгой, Европ барилттай, довтолж тоглодог тамирчин билээ. Хятадын эмэгтэйчүүдийн шигшээ багийн өсөх ирээдүйтэй тоглогч Гуо нь анх Ниу Жианьфентэй хослон тоглодог байсан бөгөөд одоо Ли Шяошятай хослон тоглодог.

Гуо олон улсын тэмцээнд нэг хэсэг маш муу оролцож, үүнийхээ дараа "сэтгэл зүйгээ төвлөрүүлэх" зорилгоор хагас жил тэмцээнд оролцолгүй өнжжээ. 2006 оны Азийн наадам Дохад зохиогдоход Гуо олон улсын тавцанд эргэн ирж, эмэгтэй ганцаарчилсан, хос болон багийн төрлөөр алтан медаль хүртсэн. 2007 оны 1-ээс 7 сар хүртэл Гуо 6 олон улсын тэмцээнд оролцож, 4 алтан медаль хүртсэн байна. Ингэснээрээ Загребт болох ДАШТ-д оролцох эрхээ эрт авчээ.

Ийнхүү 2007 оны ДАШТ-д оролцсон Гуо Юэ багийн анд Ли Шяошяд эмэгтэй ганцаарчилсан төрлийн шигшээ тэмцээнд ялж алтан медаль зүүсэн бол холимог хосын төрөлд Ван Личиньтэй хамтран тоглож мөн түрүүлжээ.

Эшлэл[засварлах | edit source]